Skip to main content

Багш ахайтан

Бусдад өөрийн мэддэг зүйлсээ хэлж өгч, албан ёсоор хэлбэл багшлах болсоор 10 жилийг ардаа үдэж ээ. Эргээд харахад энэ 10 жилд их юм сурч. Надад байсан давуу тал маань бусдыг ялгаварлан гадуурхахгүй аль болох тэгш хандах, бас суралцагчид, сонсогчдынхоо нөхцөл байдал, уур амьсгалыг хурдан мэдрэх юм уу даа.

Гэхдээ л 10 жил өнгөрчихөөд байхад өөрөө өдөр бүр шинэ юмс сурсаар, суралцагч бүрээсээ шинэ ухаарал авч, сайн муу үлгэр дуурайл олж харж, өөрийгөө өөрчилж, бас өөрийн хувийн зан чанар, арга барилаа зассааар... Би ч тун болооогүй л байна даа хөөрхий...

Өдөр бүр хичээл заадаг гэж ойлгуузай. Мэргэжлийн багш биш ихэвчлэн урилгаар, сайн дураар хичээл заадаг болохоор сардаа 1 удаа ч юм уу эсвэл өөрөө сургалт зохион байгуулдаг байв. Харин сүүлийн сар бараг өдөр бүр хичээл заагаад сүүлдээ шантрах ч шиг. Батлагдсан программ, сурах бичгийн дагуу биш өөрөө бүгдийг эрж хайж, олж боловсруулж, сонирхолтой хэлбэрээр тайлбарлах хэрэгтэй байгаа тул маш их сорилт, бэрхшээл тулгарч байна. Заримдаа тэвчээр барагдах тун дөхөж байгаа ч юм шиг санагдах. Манайд миний заагаад байгаа шиг сургалт байдаггүй тул ёстой бурхангүй газрын бумба галзуурах гэгчээр намайг янз бүрээр хэлж байгааг үл тоон олж авсан туршлага дээрээ үндэслээд зааж байгаа ухаантай хэхэ.

Хүн бүрийн онцлог өөр, заасан бүрийг амархан сураад хөгжөөд явах нэгэн байхад өөрийн мэдлэгийн түвшин, сайжруулах ёстой сул талаа олж мэдэнгүүт өөдөөс хэдэрлэж хэрэлдэж уураа надад гаргах, эсвэл сэтгэлээр унаад хичээж зүтгэхээ болих сурагч ч байна. Зарим нь суусан цагийн мөнгөө надаас нэхэх нь ч байна. Оронд нь пиво авч өг гэсэн хүн ч байна хэхэ. Бүр бусдынхаа ирцийг бүртгэж надад хуурай агсан тавьж ирээгүй хүмүүсийн нэрийг оруулсан байхдаа яадаг юм гэж шөнө дунд залган сэрээж загнах нэгэн ч байна.

За ер нь чамаас сурах юм байхгүй ээ би мэднэ гэж том том ярьж орж ирсэн хүмүүс ихэвчлэн тийм байх. Тэгсэн мөртлөө за та дараагийн сургалтанд ирэх эсэхээ өөрөө мэдээрэй гэхээр гүйгээд ирчихсэн нүүрэн дээрээ үл тоосон царай гаргах ч хүн амьтны нүд хариулж хулгайгаар зааж байгааг маань сурсаар байх ккк. Хааяадаа зөндөө олон тагнуул дунд суучихаад тэдэнд миний тухай хов тараахад хэрэгтэй юмсыг нь харуулж, өөрийн сэтгэл, байгаа байдлаа нууж хаалгүйгээр дэлгэж үзүүлж байгаа юм шиг ч санагдана аа хөөрхий.

Албан ёсны ажилтан, цалинтай цагийн биш бүгдийг өөрийн цаг заваа зохицуулж үнэ төлбөргүй зааж байгаа болоод ч тэр үү би ч иймэрхүү хүмүүсийг харахаар сөрөг уур хандлагыг нь дагаад сэтгэлээр унаж, шантарч за больё доо энэ хүмүүстэй ингэж зууралдаж яадаг юм миний хувьд ашиг орлого орж ирэхгүй, дээрээс нь стрессдэж эрүүл мэндээ муутгаж байхаар тэр цагаа гэртээ ном уншаад унтаж, гадуур сайхан зугаалж өнгөрөөе дөө гэж бодож гутрах нь байна аа. 

Гэвч бусад суралцагчдаа жаахаан юм сурчихаад баярлаж хөөрч бас амьдралд нь хэрэг болж, үүнийхээ төлөө ар гэр, ажлаа зохицуулан зохицуулан миний товлож зарласан цагт гүйж ирж бүтэн 2 цаг бүлтийтлээ над руу ширтэж ахиад шинэ юм заагаад өгөөч гэж гуйхаар урам ороод оо хаха.

Уншсан хүнд би нь бүр яахаа алдсан боловсрол муутай, бүтэлгүй бүдүүлэг хүмүүст юм зааж байгаа шиг ойлгогдож байгаа байж магадгүй. Гэтэл тиймгүй ээ, зарим нь төрийн албан хаагчид, тодорхой хэлбэл мэргэжлийн багш нар шүү дээ. Пээшгээ арай ч төрд ийм хүмүүс ажиллахдаа яадаг юм гэж би боддоггүй ээ. Дутагдалтай тал нь тухайн хүн өөрөө гэсэн үг биш харин тэр хүний нэг л хэсэг, нөгөө хэсэгт нь зөндөө ур чадвар, авах юмс байгаа, түүгээрээ энэ хүн цаашаа өөр бусад хүнд ач тус болоод сайн мэдлэг, боловсрол түгээгээд явдаг байх гэж би итгэдэг. Бас ахмад хүмүүсийн сургаж хэлсэн "Хов жив хөөцөлдөөд явбаас нэр хүнд унаж цаг зав дэмий үрэгддэг юм шүү" гэсэн үгийг аль болох санаж хов хөөцөлдөхгүй заах гэснээ заагаад л явахыг хичээсээр. Бусдын алдаа дутагдал, байгаа байдал, амьдарч буй хэв маяг, зан аашийг соргогоор анзаарч, шүүмжилж хардаг хүмүүс байгааг ойлгож байгаа ч тэдэнтэй адилхан байх албагүй гэж боддог оо. 

Comments

  1. хичээлд нь нэг сууж үзмээр санагдчихлаа ккк

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...