Skip to main content

Амжилт

Хүний сэтгэл санаа ер нь олон юмнаас хамаардаг юм шиг ээ. 8 сараас хойш ханиад хүрч, дархлаа унаад ч тэр үү дагаад сэтгэл санаа навс унаж яажшуухан нэг зовлонгүй мажийх тухай байн байн санааширсаар явтал 10 сар гарчихаж.

Эдгээр өдрүүдэд цөөхөн хоног л өөдрөг бусад үед нь ай бүү мэд... Хэдэн ч хүнийг "хусаж" хаясан юм бурхан л мэдэх байх даа. Энэ өдрүүдэд намайг гэсэн хүмүүсийн сэтгэлийг ойлгож байна.

Хайртай гэж мянга, бүр сая удаа хэлдэг ч миний төлөө хуруугаа ч хөдлөгдөггүй "үхмэл" нэгэн байхад ганц ч удаа хайртай гэх нь бүү хэл ямар ч харьцаа тогтооно гэж яриагүй хэр нь хачин их нөлөөтэй нэгэн ч байна. Эсэргээрээ харилцахад жигтэйхэн амар хялбар, миний хэлж буйг, хийсэн үйлдэл бүрийг маань их энгийнээр хүлээн зөвшөөрч, дэмжиж болж л өгвөл туслаад хажуугаас чадлаараа дэм болчих уу гэсэн өөдрөг нэг нь ч байна. Сөрөг талуудыг нь бичсэнгүй ээ.

За өөр бусад хүмүүсийн тухай яриад ч юүхэв. Бодоод байхад энэ 2 сарын хугацаанд миний гаргасан, олж авсан амжилт гэвэл хаа холын огт уулзаж байгаагүй хүүхнийг ажилд оруулж өгсөн л байх шив дээ хэхэ. 

Түүх ингэж эхлэсэн юм өө, надад нэг төсөл дээр сайн дурын ажилтнууд хэрэгтэй болоод зар тавьж онлайнаар 5-6 сайн дурынхан авч ажиллуулсан. Тэдний хийсэн зүйлс бараг хэрэг болоогүй яагаад гэхээр би өөрөө хийчихээд байсан учраас хэхэ. Захиа явуулаад хийгээрэй гэчихээд дуусах хугацаанаас нь өмнө өөрөө хийж дуусгаад аль хэдийн бэлэн болсон хойно л  тэд хийснээ над руу явуулаад байсан гэсэн үг л дээ. Гэхдээ юм бодоогүй харин ч тэр залуусыг болох бүх аргаар л дэмжиж, заримтай нь холбоотой байсан.

Тэдэн дундаас нэг Араб охин байсгээд л ийм ч сургалт, тийм ч ажилд өргөдөл бөгөллөө та надад тодорхойлолт гаргаад өгөөч гэнэ. Би ч өөрөө тиймэрхүү юманд царай алдаж үзсэн туршлагатай хүн аль болох дэмжиж хэлснээр нь бичээд араас нь хаа хүү юу болов гэж санаа тавиастай. Тэдний улсад хэд хэд очиж байсан, эмэгтэйчүүдийг дэмжих мөн тодорхойлолт бичиж өгөх гэх мэтэд ямархуу хөшүүн хойрго улс гэж мэддэг болохоороо л тэр.

Мань хүн мастер энэ тэрд яагаад тэнцээгүйг мэдэхгүй төлбөрийн асуудал гарсан юм болов уу сурлаа гэж сонсогдоогүй тэгсэн харин Английн элчин сайдын яаманд ажилд орох болж надаар тодорхойлолт захиа бичүүлье гэв ээ. Тухайн цаг үед хичнээн завгүй, ханиад хүрээд үхчих гээд байсан ч зориуд нэг үдэш сууж байгаад бичлээ л дээ. Уг хүний бидэнд тусласан тухай гэхээс илүү яагаад энэ охин шиг эмэгтэйчүүдийг гарааны нөхцөл дээр нь, одоо өөрийн хичээж хүрсэн суурийг нь илүү бодитоор харж дэмжих ёстойг нь өөрийн зүгээс бодлоо оруулаад бараг эссэ маягийн юм бичээд заавал ажилд авч дэмжих нь зөв шүү гэж зөвлөөд явуулсан.

Ашгүй нөгөө охин тэнцэж ээ, ажилдаа орохоор болсон гэнэ. Цаашдаа итгэл дааж сайн ажиллаж өөдөө тэмүүлдэг л байгаа даа гэж санаа зовиносон ч зургийг нь харахад хөөрхөн л охин байсан чаднаа чадна. Хямсгар англичуудын дунд орж нухлагдаад ажил сураад ер нь тэгээд элчинд нэг ажилд орчихсон байхад дараа нь хаана ч сурна, ажиллана гээд дотроо их өег байгаа хэхэ.

Өөр бусад юмсаа дүгнээд бодоход амжилт ч гэх үү санаанд хүрсэн үр дүнгээ авсан юм одоогоор гараагүй байна. 

Намар чи энэ жил намайг их ганхууллаа, сэтгэл санаагаар их тоголлоо шүү нөхөөр! ккк

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...