Түрүүчийн бичлэг дээрээ баахан хүн муулж кайф авсан чинь сайхан болоод ахиад хүн муулмаар байна гэл үү хаха.
Аль болох амьдралтай, бусдын соёлтой дасан зохицохыг хичээдэг ч харангуут арзагнаад дургүй хүргээд явчихдаг хэдэн юм байдаг.
-Хөдөө явахаар жорлонгүй байх.- Оо энэ тэндгүй байх баас шээснээс болж хөдөө аялахаас айгаад байдаг болсон хүн байна. Хаашаа ч явсан ялгаагүй. Тэрэлж орлоо, жорлонгууд нь бүгд цоожтой. Амралтын газрууд нь оруулахгүй. Тэгээд одоо яахав ил задгай аваад хаяхаас өөр сонголтгүй. Ямар сайндаа "хөөе хэнээ чи байгалиа бузарлаж дуусав уу? би зөрөөд бузарлахаас" гэж орилох вэ дээ. Гэхдээ биеэ хөнглөөд аль болох цаас хаяхгүй байх, халааслаад ч болов аваад ирэхийг боддог оо. Гэсэн ч дасч чадахгүй уур хүрээд дотор арзагнаад.
-Хадаг яндар энд тэнд уях.- Миний хамгийн дургүй зүйл. Хадаг уядаг бас бус бусад тэнэг заншлаас нь болж Балба явахаас цааргалдаг гэхэд хилсдэхгүй. Нисэх дээр нь очиход сэтэртэй нохой ч юм уу бух ноололдооны бөх аятай сэгсийсэн юмнууд л байх. Дараа нь тэр олон өнгө өнгийн хадгийг яадагийг бурхан л мэдэх байх даа. Би бол хаяхад хэцүү, хадгалахад хэцүү гэдгээс нь тээршаагаад авах их дургүй. Хадгийн учрыг бол мэдээж мэднэ, хамгийн дээд хүндэтгэл гэдгийг мэднэ. Гэхдээ л орчин үетэйгээ зохицох хэрэгтэй учир хэрэггүй энэ мэт заншлаа солих хэрэгтэй санагддаг. Хэдэн ч удаа энэ талаар ярьж, бичив дээ. Балбууд ч ялгаагүй юм болгонд нөгөө нейлон хадгаа зүүдэг туйлшрамтгай. Хаа очиж авдар хараад уур хүрэх нь арай гайгүй болсон гэж байгаа, гэхдээ л хаа ч хамаагүй хадаг тохдог этгээдүүдийг харахаар уур хүрнэ хэхэ.
-Төрсөн өдрийн эзэнд элдвийн юм нялдаг зан. -Энэтхэг балбууд л ийм тэнэг заншилтай юм байх гэсэн бас африкууд хүртэл тэгдэг юм байна лээ. Бүр төрсөн өдрийн эзний толгой дээр түүхий өндөг хагалж нтр. Юу нь тийм чухал байдгийг бүү мэд. Ямар азаар Африкт байхдаа арай гайгүй дэвшилтэт үзэлтэй орчин үесэг найзынхаа гэрт төрсөн өдрөө хийсэн юм. Тэгээгүй бол ганц өдөр төрсөн өдөр гэж заваараад хэд хоног үгээ хэлэх байсан байх.
-За дээр нь нэмээд хэлэхэд сүүлийн үед Ковид-19 -с болж гадаадад гацаад оочер дугаар хүлээж байхдаа орилж чарлаад дайраад ирэнгүүтээ зуун хэдэн градус эргэж өөр хүн болдог хүмүүсийг харахаар бүр цээжинд аалз орсон юм шиг л дотор арзагнаж байгаа. Хамаг хар хөлс баасаа цувуулаад орилж чарлаад гадаа гарч уриа лозун бариад байсан гар ирэнгүүтээ хүмүүстэй хэрэлдээд "та нарын өмнө би үүрэг хүлээгээ юу, заавал гацагсадыг авчир нтр гэж тэмцэх ёстой юу" нтр гэж байхыг хараад дэмий л энэ нөхрийн эхнэр гэж яацарсан үйлтэй юм байдаг бол, удахгүй салах байх даа нтр гэж бодож хүртэл хаха. Ёстой хэн нэгний хэлснээр өөрийн толгой дээр асуудал ирмэгц боож үхэх гэж байгаа аятай тэлчилж, асуудал нь дуусмагц ямар ч юмнаас шуууд нүүр бууруулдаг монголчуудын зан. Тиймэрхүү хогийн зантай бусдад үргэлж буруу жишиг үзүүлж сөрөг юмны санаа түгээдэг ганц нэг гараас болж нертвтэж үзсэн туршлагатай болохоор цаана нь үг дуугүй ажиллаж, болгож байгаа олон хүнийг бодохоос дургүй хүрдэг
-Хүн муулах ч гайүй хэвтнээ бүр сүүлийн үед өөрийгөө "золиг чинь хөгшрөөд хов живэнд дурлаад дээр нь үглээ болох гээд байна уу" гэж хардаад дургүйцээд байгаа хаха. Өөрийгөө ер нь өөдгүй этгээд юм байна гэж боддог болоод аюул болоод байх чинь зөнөж байгаа юм байх даа хаха.
Tegeed hotdoo l jargaach hen chamaig yor ni guisan, helberdeh geed yadah yumaa
ReplyDelete