Skip to main content

Posts

Хөгшин Европоор хальтхан...

Тэнэх зуур бичлэг оруулах зав, ухаан гаргаж чадахгүй байгаадаа хүлцэл өчмөөр. Яг одоо Недерланд энийг бичиглээд ганц бяслаг олж идэх ухааны юм бодсон шигээ сууж байна. Европын бас нэг түүхт, хамгийн сайхан хотуудын нэг Эдинбургт очоод ирэв.  Баргар гэхэд арай л баргар уу? Жилийн өмнө Ирландад очих боломж гарч байсан бол энэ жил Шотландад ирсэн маань бас ховор ч гэх үү соньхон ч гэхүү тохиолдол санагдаад байна. Хойтон жил Исландад очноо л гэчихсэн байгаа хэхэ. Шотландын нийслэл надад ярих юмгүй таалагдлаа. Амар тайван хийгээд хэзээ ч юм баригдсан, магадгүй зуун жил болсон эртний барилга байшингууд нь гүн сэтгэгдэл төрүүлэв. Эрхэмсэг хийгээд нэг л аймшигтай ч юм шиг баргар хирнээ цаанаа л нэг дүнхэгэр төрхтэй хот. Хүн ардын сэтгэл нь тайван, аз жаргалтай ойлгоход хэцүү Шотланд аялага нь энэ хотын бас нэг чимэг гэлтэй. Хуучин сүм, эртний агуй, өглөөн наранд дуртай би.. гэдэгчлэн хуучин хотод дуртай гэж яанаа Хотын төв нь  Олон зу...

Бээжин улсын талаар бодсон бодол

Бидний өвөг дээдэс "Би явж байна Бээжин сууж байна" гэх үг гаргах хүртлээ бэдэрч явж очдог байсан гэхээр "хаяанд" байх Бээжин хот мөн ч хол санагддаг байсан байх нь.... Орчин үед онгоцоор бол 2 цагийн л нислэг буюу орон нутгийн нислэг дайны л санагддаг болж. Бээжинд нисээд буухад хүнийрхэх эсвэл эвгүйцэх сэтгэл төрсөнгүй. Гэхдээ л энээ тэрийг ажиглаж ээ явахад "Ажилчин, тариачин ард түмээн" гэж хажуугаар явсан хэн нэгнийг дуудмаар ч болох.  Хятад бол аугаа их гүрэн гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ энэ "аугаа" тодтгол  нь өнөөгийн Хятад улсын нэгдмэл хийгээд бэх бат байдлын талаар биш олон соёл, олон янзын түүх, хэзээ ч үзэж харж дуусахгүй өчнөөн хачирхам зүйлсийг нь л хэлсэн хэрэг. Хажууханд байх хир нь, хааяадаа буугаад мордох хир нь Хятадын ард түмний үндэсний менталитыг одоо ч ойлгохгүй хачирхаж гайхдаг хэвээр.  Бээжингийн нисэх буудал дээр 68 юанийн багц хоол авч идэв л... Бээжингийн онгоцны буудал дээр түрхэн саатах эх...

Тэнэсээр

Блог уншигчидтайгаа Африкаас мэндчилье. Арай албархуу юу үгүй юу хэхэ. Олигтой зураг хөрөг оруулах зав байхгүй тул хальт орж ирээд гарахаар суусан нь энэ. Сониноос таминь ээ энэ Хужаа нар чинь Африкийг нэвт эзэлж байгаам байна. Урд нь сонсож байсан ч арай ч ийм гэж бодсонгүй хэхэ.  Онгоцноос буунгуут Bank of China сурталчилгаа нүд эрээлжилтэл тосч байна шүүдээ.  Хавар цаг  Намайг олоорой Өглөөний хачир Идэж уусан, үзэж харснаа бичих гэсэн ч залхуу хүрсэн тул доош буугаад өдрийн хоол идэхээр шийдэв. Ginger beer уусан биш гэдэс өвдөөд баларсан. Ааа нээрээ дэлгүүр нь кассаа бараг шоронгоос илүү торлодог юм байна. Том төмөр торны завсраар мөнгөө өгч гүйлгээ хийх сонин байв хихих.

Нисэх ину 2

Бичлэгээ үргэлжлүүлэхээс залхуу хүрч байгаа ч бичиж дуусгахаар ихээхэн зориг гаргав... 6. Air Asia Баргийн хүн зориглож эднийхээр нисэхгүй дээ Миний нисэж байсан Worst авиа компани бол эднийх хэхэ... Гэхдээ тухайн компаниаасаа илүү үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид нь арай л дэндүү байлаа. Зүүн өмнөд азиар нисэхдээ үйлчлүүлж байсан болоод ч тэр үү үнэр танар ханхлуулсан Малайз, Тай, Энэтхэгүүд надад үнэндээ зугтаамаар санагдсан. Дээр нь нисэхийн бүртгэлийн оочер, замбараагүй зүйлсийг ярих юм биш. Кабин дотор бол харин ч цэвэрхэн үйлчилгээ хаа очиж овоо ахлах үйлчлэгч нь үйлчилгээг биечлэн хянадаг, аюулгүйн зааварилгаа хэрхэн өгч байгааг хөмсөг зангидаад нэгд нэггүй харж шалгах юм байна лээ. Хоол унд нь тусдаа захиалгаар, түүнийг нь би захиалаагүй болохоор үйлчлэгч нартай харьцах шаардлага бараг гараагүй гэхдээ  үнийн хувьд хоол нь харьцангуй хямд байна лээ. Аюулгүй байдал гэвэл миний  амьдралдаа 2 дахь удаагаа үзсэн аймшигтай сэгсэрч авч шидэх дөхсөн унаа ...

Нисэх ину...

Унаа морио шинжих монгол хүний зангаар хол ойрын аялалд хөл дүүжилж асан төмөр шувуудаа битүүхэндээ харьцуулж бодох... Нилээдгүй хэдэн янзын авиа компанийн нислэгт хавчуулагдсан байх нь. Тэр бүрийг нэг бүрчлэн дурсан санахад хэцүү ч ерөнхий дүр төрх нь ой тоонд хадгалагдаж үлджээ. Эхлэе... 1. МИАТ. Mongolian Airlines... Мөнгөн тэнгэрт дүүлэн нис, МИАТ! Эх оронч хүний сэтгэл чангаагаад хамгийн эхэнд хамгийн өндөр оноог өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ... 5 баллаар дүгнэвэл Хоол-3.5 Үйлчилгээ 4.9 Энтэртаймент ... ммммм Нислэгийн аюулгүй байдал 5 Ерөнхийдөө 4.4 МИАТ-аар хамгийн сүүлд 2014 оны сүүлчээр ниссэн юм байна. Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд МИАТ-ынхаа мөнгөн цагаан хөлгөөр буух маш сайхан байсан. Хэдийгээр зах хязгааргүй далайн дээгүүр хүнгэнэн дүнгэнэн нисэж арлыг хэд дахин тойроход арай төөрчихөөгүй байгаа, усанд унавал би сэлж чадахгүй шдэ, монголынхоо газар дээгүүр нисэж байсан ч болоосой унавал ядаж өвдөлгүй үхнэ энэ тэр гэсэн э...

Олимпийн эргэн тойронд.

Рио Олимпийн сонин сайхнаас дуулж мэдсэн зүйлс.... Нэгэн зүйл: Залуу нас эрч хүч шаарддаг олон төрөлд нас хамааралгүй өрсөлдөж буй алдарт тамирчдын дунд Оксана Чусовитина хүндтэй байр эзэлж байна. Энэ бүсгүйн тухай миний урд нь оруулж байсан бичлэг энд буй.  Амжилт тэмцлийн шалтгаан болсон ганц хүү нь хэдийн 17 нас хүрчээ Сонирхуулж хэлэхэд Гимнастикийн спорт маш хүнд хэцүү төрлийн нэг учир 20 нилээн гарсан бол энэ спортоор амжилт гаргана гэж саналтгүй гэдэгтэй олонхи хүмүүс санал нийлдэг. Үүний нэг баталгаа нь Америкийн гимнастикийн багийн ахлагч 22 настай Aly Raisman-ыг багийнхан болон олон нийт нууцханаар "Эмээ" гэж нэрлэдэг гэнэ. Гэхдээ мань "эмээ" одоогоор Рио-гоос Алт, мөнгө 2 медаль хүртээд байна. Хамгийн бахархууштай нь Чусовитина энэ удаагийн Рио-гийн Олимпт төрөлх эх орон-Узбекстан улсынхаа нэрийн өмнөөс оролцож буй төдийгүй тавцантай харайлтын төрөлд урьдчилсан дүнгээр 5 дугаарт бичигдэж ирэх Даваа гаригт шигшээ тэмцээнд өрсөлдөх 8 та...

Хүмүүн төрөлхтний дундаас...

Олимпоор амьсгалаад байгаа юм шиг болов ч үнэндээ Монгол тамирчдынхаа оролцсон хэсгийг л үзэж бухимдаж байна хэхэ. Цагийн зөрөө нөлөөлөөд тэр үү эсвэл дүү нар удирдлага эзэрхийлдэг болохоор тэр үү бусад тоглолтыг үзэх заяа алга. Мэдээж хажуугаар нь хийдэг юмаа хийгээстэй. Олон хүнтэй янз бүрийн сэдвээр ажиллах явцад ажигласан зүйл гэвэл манай залуус ялангуяа эмэгтэйчүүд нийгэмд эзлэх байр суурь, өөрийн гэсэн бизнес, бас бусдын хүчээр биш өөрийн хүчээр амьдрах санхүүгийн болон үзэл бодлын эрх чөлөөний төлөө үнэхээр их тэмцдэг юм байна даа. Миний хувьд санхүүгийн эрх чөлөөнөөс бусдыг нь бас ч гэж овоо олсон л гэж боддог. Гэхдээ мэдээж санасан хэмжээнд хүрэхээр биш л дээ. Орчин тойрны эмэгтэйчүүдийнхээ байр байдлыг харсан миний дүгнэлт гэвэл Монгол хүүхнүүд амжилтанд хүрэх гэхээс илүү өөрийнхөөрөө амьдрах эрх чөлөөнд хүрэхэд мөн ч их саад ирдэг юм байна. Бараг уулзсан, хамтарсан бүсгүй бүр ар гэрийн дарамт, үл ойлголцол, дэмжлэгээр дутаж буйгаа ярьж гомдоллох. Тэр бүх асуудлу...