Skip to main content

Хөгшин Европоор хальтхан...

Тэнэх зуур бичлэг оруулах зав, ухаан гаргаж чадахгүй байгаадаа хүлцэл өчмөөр. Яг одоо Недерланд энийг бичиглээд ганц бяслаг олж идэх ухааны юм бодсон шигээ сууж байна.


Европын бас нэг түүхт, хамгийн сайхан хотуудын нэг Эдинбургт очоод ирэв. 


Баргар гэхэд арай л баргар уу?


Жилийн өмнө Ирландад очих боломж гарч байсан бол энэ жил Шотландад ирсэн маань бас ховор ч гэх үү соньхон ч гэхүү тохиолдол санагдаад байна.

Хойтон жил Исландад очноо л гэчихсэн байгаа хэхэ.

Шотландын нийслэл надад ярих юмгүй таалагдлаа. Амар тайван хийгээд хэзээ ч юм баригдсан, магадгүй зуун жил болсон эртний барилга байшингууд нь гүн сэтгэгдэл төрүүлэв.

Эрхэмсэг хийгээд нэг л аймшигтай ч юм шиг баргар хирнээ цаанаа л нэг дүнхэгэр төрхтэй хот.

Хүн ардын сэтгэл нь тайван, аз жаргалтай ойлгоход хэцүү Шотланд аялага нь энэ хотын бас нэг чимэг гэлтэй.

Хуучин сүм, эртний агуй, өглөөн наранд дуртай би..
гэдэгчлэн хуучин хотод дуртай гэж яанаа



Хотын төв нь
 Олон зураг хөрөг авсангүй ээ.
.

Энэ хотоос Ирландтай адилтгах юм би лав олж харсангүй. Хойт Ирланд харьцангуй Британижсан ч юм шиг эсвэл надад тэгж санагдаа юу засаг захиргаа, зохион байгуулалт Англи маягийн бас хүн ард нь хөдөө маягийн санагдаж байсан бол Шотланд нэг тийм хөндий Британаас тусгаар ч юм шиг санагдах шиг болсон.

Газар нутгийн хувьд Шотланд нь Англитай залгаа, харин Ирланд нь тэнгисээр тусгаарлагдсан хир нь ийм эрс тэс байгаа нь сонин.

Нэг жишээ хэлэхэд Ирландад энгэртээ Тудор Сарнай хатгасан ихэмсэг баронууд хаа сайгүй байдаг бол Шотландад би олж харсангүй. Харин шотланд үндэснй хувцастай эрчүүдийг хэд хэд харсан шүү хэхэ.




Модод, хуучин барилга, хуучин хот, хуучин бүхэн энэ хотынх...


Яаруухан явсан учраас Артурын өндөрлөг, хойт тэнгисийн барааг харж амжсангүй. Хаана ч очсон дахиж ирэхдээ үзнээ гэсэн ямар нэг юм үлдээж таараад байдаг...

Дараа дахин очих л байлгүй гэж найдахаас...



Шотландын үндэсний музейн гадна талбай





Зураг хүртэл хачин хуучин маягаар гараад байх...

Comments

  1. Манай нутгаар аялаад өнгөрсөн байна :). Сэрүүн сайхан хангай гэдэг л ийм байх гэж боддог. Хөдөөгүүрээ бол бүр гоё сонин хачин шүү.

    ReplyDelete
  2. Хуучны хотын тухай уншсан, хачин гунигтай болчихлоо. Чи тайлбаруудаа их сэтгэлээсээ бичих юмаа.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...