Шинэ Зеландчуудын амьдралын хэмнэл нь нэг тийм баяр баясгалантай хийгээд тайван. Эзгүй том далай дунд хаягдсан хэсэгхэн газар гэж төсөөлөхөд ч тэр... Маш цэвэрхэн агаартай, байгальтай жинхэнэ натураль бүхэн тэнд л байдаг гэж болохоор. Хамар хоолой хорсгох ямар ч юм мэдрэгдсэнгүй. Сониноос харин бөөс хуурс их юм шиг байгаан. Бөөс хуурсны эсрэг шампунь тос их. Хэт натураль болохоор бөөс үрждэг юм уу даа хэхэ. Удаад ирвэл жаахан уйдах шинж төрмөөр. Учир юу вэ гэвээс ямар ч улстай хиллэдэггүй, бусад улс орноос хол учраас бүх юм хэвийн хоорондоо адилхан ч гэхүү соёлын хүчтэй урсгал тасралтгүй явагдах нь бага юм шиг санагдсан. Аа харин санаанд оромгүй гайхшруулсан зүйл гэвэл дайны түүх гэхээрээ дэлхийн 1, 2-р дайнд оролцсон тухайгаа бүр Туркт очиж байлдсан ч гэнэ үү юм гараад түүхийн музей энэ тэрд яриад байхаар би баахан гайхаад байсаан хэхэ. Хаа хол үхэж хэвтсэн Турк Орост ямар юмаа хийж танайхан дайтсан юм гээд ангайгаад хэл амаа гаргаад гайхширав уу яав хэхэ. Брита...