Skip to main content

Цухасхан бодлууд

Буухиа шуудан явуулах гэж зогсоход анзаарч төрсөн бодол: 
Манайхан бичиг баримт бүрдүүлэхдээ хайнга гэх үү эсвэл өөрийнхөө үзэмжээр боддог уудам дэлгэр сэтгэлтэй гэх үү... Бэлхээн визэнд ороход бүрдүүлэх материалуудын жагсаалтыг нэгд нэггүй тухайн улсын сайтууд нь бэлтгэсэн байхад тэр дагуу биш дутуу, огт өөр харваас бүтэхгүй материал бэлдэнэ.

Онцын хэрэгцээгүй материалуудыг бөөн бөөнөөр нь хавсаргана...

Тэгээд хөөрхийс азанд найдаад лам бөөгөөр гүйгээд нөгөө хуулсан канондсон зүйлсээ буухиа шуудангаар бөөн бөөн мөнгө төлж явуулна даа. Дор хаяж 50.000 төгрөг пурхийнэ. Хамгийн багаар бодоход шүүдээ. Энэ үнэнд визний төлбөр, VAC төвийн төлбөр гэх мэт ороогүй зөвхөн нэг талдаа буюу Монголоос Бээжин рүү ч юм уу явуулах буухиа шуудангийн мөнгө орж байгаа юм.

Мэдээж шаардлага хангахгүй материал бүрдүүлсэн бол виз нь гарахгүй шүүдээ. Хар тамга дараад л буцаана. Зарим нэг нь бол номын дагуу бүрдүүлдэг л дээ гэхдээ олон аавын хүү, ээжийн охин маш их мөнгө төлж хохирч байна даа.

Ихэнхи улсын ЭСЯ нь Бээжинд эсвэл Флиппэнд байдаг болохоор маш их зардал гарна. 

Ганц өдөр хальтхан шуудангаар ороод гарахад ийм бодол төрөх...

Манай залуус гадагшаа явы ямар ч хамаагүй аргаар очоод харлаад ажил олж хийе гэх юм. Миний хувьд нилээн хэдэн газраар очиж байсан ч харлаад үлдэх бодол төрж байгаагүй. Үлддэг юмаа гэхэд нэг л өдөр баригдаад ачигдаад ирэх хооронд дэмий  зардал гаргаж юу хийнэ гэж боддог. Ном журмын дагуу биш л бол хэзээ ч бодсон шиг мөнгө хураагаад баяжаад ирдэггүй л гэж боддог.

-Визэнд орох гэсэн юм чи их олон газраар явсан хүн аргалаад өгөөч... Иймэрхүү хүсэлтийг олон найзаасаа дуулж байсан. Гэхдээ би яаж л аргалах вэ дээ. Зөвөлгөө өгнө. Манайхан болох юм байсан ч заавал арын хаалга хайдаг зан нь мөд арилахгүй шинжтэй. 

Эх орон маань эзэнгүй л байна даа. Тоосонд дарагдсан хот маань цөхөрсөн шинжтэй, ард иргэд царай баргар, нүд гунигтай... Би ч ялгаагүй баргар царайлаад олныхоо дунд урсаад алхаж явна.

Гэхдээ л урин цаг ирж, усны шувууд ганганах дөхөөд ард иргэд, мал сүрэг маань байгалиа дагаад нуруу тэнийж, сэтгэл уужирч баясах нь сайхан. 

Нээрээ гэм би эмнэлгээр яваад л байгаа шүү. Эдгээгүй новшроод энэ баруун Европын тахал намайг туйлдуулж гүйцэв.

Сайхан болноо сайхан болно...

Comments

  1. Юм л бол арын хаалга, танил тал гээд байдагт нь би ч бас дургүй. Зүгээр л очоод гадаад паспорт авахад хүртэл таньдаг хүнээрээ дугаарт зогсохгүй авчихмаар байна гээд байдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Ер нь тэгээд манайхан улам л бэлэн л юм хайгаад байдаг муу л зуршилтай болоод байна даа

    ReplyDelete
  2. үнэн үгийг бичсэн байна .. сайн байнашт кэкэ

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...