Шөнө сайхан л зүүд зүүдэллээ...
Зүүд зөнтэй зөнтэй гэхдээ миний зүүдний зөн билэгдлийн шинж чанар нь давамгайлаад байдаг юм.
Урд жил урт холын аянд явахаар шийдэж унаа морио шинжиж зүүдэлсэнсэн. Тэрнээс хойш чамгүй удаан хугацаагаар урт холын аян хийлээ. Хол зам туулах итгэлт сайн морь хэрэгтэйг хэлэх юүн. Одоогоор миний хувьд итгэлт морь нь сэтгэлийн хат л гэж санагдаад байгаа шүү.
Өнгөрсөн Гуравдугаар сарын сүүлчээс Дөрөвдүгээр сарын эхийг дамнуулан эмнэлэгт хэвтлээ. Сайхан эмчилгээ хийлгэж аваад бие сайжраад бүр сайн болчихоод сууж байна.
Хувьсгалын зөндөө ч юм боллоо, хувь хүнд ч өөрчлөлт гарлаа хэхэ. Хэцүүг барьж авах тусам сэтгэл санаа тогтворгүйтэж шантрах, айх, бэрхшээх зөндөө юм тохиолдох ч даваад гарсан хойно нь өөртөө итгэх итгэлтэй болж үлдэж хоцордог юм байна.
Удахгүй зөндөө сонин сайхантай бичлэгүүдээр бөмбөгдөмц...
Эмнэлэгт хэвтсэнийх далимд нь найзуудаараа баахан тоглож инээгээгүйгээрээ инээлээ.
-блах блах блах блах
-блах блах блах блах
-за нэг иймэрхүү байна чиний ажил сайн уу?
-Сайн сайн чи эмнэлгээс гарсан биздээ? Бие нь гайгүй юу
-Өө дажгүй ээ, гэхдээ манийг нь эмч үхнэ гэсээн
- Юү гэнээ????
-Нээрээ нээрээ, чи үхнээ л гээд байна лээ
-Арай үгүй байлгүй дээ, ойлгосонгүй
-Нээрээ гэм, 60 жилийн дараа жамаараа үхэх нь дээ Хэн минь л гэсийшдээ
-Ёооо тийм байлгүй дээ... айлаашдэ 60 жилийн дараа бол яамай яамай
-Хаха чи цус харвах шахав уу?
-Харин тийм ээ, чамтай ...... чадалгүй үхүүлчихлээ гэж бодохоос...
-Ааааххахахахахаха....
Нэг иймэрхүү марзан тоглоомтой яриа болж үхтлээ инээлээ. Хэн хэн нь нөгөөгөө явуулж, хэн хэн нь мөчгөө өгөхгүй хэлтэй амтай юм даа манай найз бид.
Газар унасан хүн газраа түшиж босдог оо гэж... Өндөр лүү авирах тусам унах тоо олшроод, өвдөлт бүрийн дараа авирах тэмүүлэл нэмэгдээд амьдарч явна.
Яривал зөндөө л сонин байна, сонссон хүний амыг ангайлгахаар сонин хачин ч байна хэхэ.
Дараагийн бичлэгээ аядуу зөөлөн хиймз...
Comments
Post a Comment