Та нар Домогт Ану хатан киног үзсэн үү? Тэр киног хэзээ ч билээ би үзсэн. Манайхан уламжлалаа их алдаж байна даа гэж хаа хол 2 жилийн дараа нэхэж бодож модож хэхэ.
Миний нэг ажигласан юм нь манай Монголчууд ер нь их дуу цөөтэй, цөлх, гүдсхэн. Нисэхээс 11-р хороолол хүртлэх замд ах, аав бид 3 ярихгүй. Хажуугаас хүн харвал муудалцсан юм уу гэмээр гэтэл үгүй ээ замаа хараад л өөр өөрийн бодлоо билчээгээд гэлдэрч яваа нь тэр. Гэртээ ч ялгаагүй хааяадаа нэг гангар гунгар хийчээд ихэнхидээ дор бүрдээ дуртай юмаа хийгээд дуугүй л бясалгасан шиг ээ.
Ганц манай гэр бүл ийм юм уу гэтэл үгүй юм аа. Харж байхад манай Монголчууд ядрах тусам хатуужаад сэтгэл нь уужим болж дуу нь улам цөөрөөд барайгаад урагшаа зүтгээд байдаг.
Жаргахаараа биеэ гаргуунд тавьж замбараагаа алдах нь амархан хир нь аливаа хэцүү юм тохиолдохоор ер нь аль болох хүлээж аваад давж туулаад явах тэсвэр бусад үндэстнүүдээс илүү юм шиг ээ.
Тэр Домогт Ану Хатан кинонд Галдан бошигт ба түүний хүү энэ тэр тулалдаан ид дундаа явж байхад уйлж орилоод байгааг би ёстой ойлгодоггүй.
Монгол цэргүүд тулалдахдаа архирч хүрхэрч цусаа үзэх тусам хүрлийж дуу нь цаашаа орно уу гэхээс биш ямаа шиг орилж уйлдаггүй байсан гэж би төсөөлөөд байгаа хихихи.
Яагаад гэхээр манай өвөө бариач байсан юм. Баргийн хүн бүр хүүхэд хүртэл өвдөлт нь их байх тусам дуу нь цаашаа ороод ган хийхгүй тэсээд бэртсэн, мултарсан хэсгийг нь оруулж дууссны дараа доголон нулимсаа нууж арчиж байхыг олон харсан.
Нээрээ мултарсан, тулгарсан ялангуяа цаашаа орсон хэсгийг буцааж хэвэнд нь оруулахад их хүч гардаг юм билээ, 80 дөхсөн үедээ хүч нь хүрэхгүй болох үе ч байв даа.
Бариач өвөө гэснээс жаахандаа шөнө унтаж байтал гадаа машин ирээд жижиг байшинд өвөөгийнд нэг л юм болсон аятай пижигнээд байхаар нь хэрэгт дурлаад гүйгээд ортол нутгийн нэг ах ухаантай ухаангүйн дунд байгаа том хүүгээ дамжилчихсан орж ирж байсан. Гэр дүүрэн бензин шороо үнэртээд нөгөө хүү нь машинаасаа шидэгдсэн ч юм уу өмссөн хувцас нь битүү шороо болчихсон байсан нь санаанаас гардаггүй.
Яасан ийсэн гэтэл 9 сар болж сургууль цуглахыг дөхүүлээд машинд суулгаад сумын төв рүү явуултал замдаа аймаар юм болжээ гэж шивнэлдэж, өвөө маань тэр дор нь гутал жийргийг нь тайлан барьж байсан. Нөгөө хүү нь анх орж ирэхдээ ямар ч ухаангүй шахам байсан ч барьж байхад жаахан ухаан оров бололтой сулхан гийнэх шиг болоод сормуус нь чичрээд өвдөж байна уу гэхэд үл мэдэг толгой дохиж байж билээ. Нэг мөр нь мултарсан, тархи хөдөлсөн, хагарсан бас юу юу ч билээ өвөө хэлж байсан ч би тогтоогоогүй.
Өвөө ч барьж дуусаад одоо эмнэлэгт оч гэж явуулсан ба тэр хүү нь тэр намраа сургуульдаа орчихсон гүйж л явсан. Тэр үед өвөөгөө барьдаг байсан болохоор угийн тэгэх ёстой юм гэж бодож байснаас нарийн ширийн юм ойлгоогүй байжээ. Одоо бодоход битүү бэртэл байж. Аав нь өвөөг хар багаасаа мэддэг хашир хүн болохоор шууд эмнэлэгт аваачвал соц нийгмийн тэр хатуу цагт гаднаас бариач илээч оруулахгүй дусал залгаж хэвтүүлсээр байгаад таарна гэдгийг мэдсэн байх гэж одоо санадаг.
Энэ мэтээр өвөө дээр байсхийгээд л нэг таних хүн тусламж гуйж ирнэ. Тухайн цаг үеийн байдлаас болоод маш их нуудаг байв. Нэг удаа гэр нь хол байдаг эмэгтэй мөр нь мултарсан хүүгээ дагуулан орж ирээд оройжин гуйж билээ. Аав маань намын гишүүн учраас хэл амнаас жийрхсэн ч юм уу би барьдаггүй ээ гэчихээд дахиж дуугарахгүй тэр эмэгтэй ч сумаар нэг хайгаад туслах хүн байдаггүй, сумын эмч тариа л хийгээд байх юм мултарсан мөрийг нь оруулж чаддаггүй гэж зовлонгоо тоочиж гуйсаар сүүлдээ харанхуй болохын алдад манай аав тэсгэл алдсан юм уу аав л хааяа хүнд тус болдог юм гэж хэлээд хажууд байсан өвөөгийнд оруулж өгч, тэр эмэгтэй хүүгийнхээ мултарсан мөрийг оруулуулж аваад их баярлаж байсан санагддаг.
Өвөө, эмээгийнхээ тухай энэ мэтчилэн дурсамж бичвэл бүхэл бүтэн ном болохоор олон сайхан зүйлс байхым.
Тэр ч бас үнэн шүү. Жишээ нь ээж, дүү бид 3 хөдөө гэр лүүгээ явахдаа 3н цаг юу ч ярихгүй явж л бдаг. Ккк нэг яриа эхэлчихвэл инээж ханиагаад л, эхлэхгүй бол тус тусын бодолдоо. Манай эмээгийн ээж эх баригч бсан юм. Буруу байрлалтай хүүхдийг бариад л зөв харуулчихдаг бсан гсн. Өөрөө эх баригч бсан болохоороо тэр юм уу нууж хаах юм гайгүй бсан шиг бгаан. Бас эх барьсан бүсгүйчүүдээ бүгдийг нь оёдолгүй төрүүлж бсан гэдэг юм. Хамгаалалт хийгээд оёдолгүй төрүүлж болдог юм гсн одоо ч европ эмнэлгийг дагаад оёдолгүй төрдөг хүн ховор болсийм шиг бна лээ
ReplyDeleteНээрээ л хааяа, гэрийнхэнтэйгээ гарахаар нээх юм яриад байхгүй чимээгүй явах үе гардаг юм байна шүү. Ер нь манайхан нэг тийм дотогшоо их юмаа боддог хүмүүс юм шиг байгаа юм.
ReplyDeleteӨвөө чинь олон хүнд буян болсон сайхан хүн байж дээ. Бага байхад гараа гэмтээгээд бариач дээр их очдог байж билээ.
ямар сайндаа ээжтэй ойрхон ойрхон (долоо хоногт хоёр гурав) ярихаар сүүлдээ ярих юм олдохоо байгаад, заримдаа ч ээж чи яагаад байн байн яриад байна гэх нь холгүй болдог юм хэхэ
ReplyDelete