Skip to main content

Posts

Амар мэнд

Монголдоо ирчихсэн, цагаан сараа хийчихсэн байгаагаа дуулгаюу.... Бөөн бөөн ажил төлөвлөж, гялалзуулна даа гээд нисээд ирсэн байхгүй, хэхэ. Он гараад хоёр ч удаа хагалгаанд орж, хоёр хөлөө нэг нэг сайн зүсүүлж ухууллаа. Олон цаг нисдэг, нэг их зугаалдаг гэж гаднаас харгаддаг хүн бодит амьдрал дээр гайхуулах юм биш. Ядаргаагаа дийлэхгүй над шиг ялам энхрий биетэй хүн бол дороо өвдөж байна шдэ. Нээрээ өмнөх бичлэгт дурдсан Португали орныг байн байн санаад л хэхэ. Германаас илүү санаж байна шүү. Монголдоо сайхан байнөө. Бүүдгэр тэнгэртэй Европоос нарлаг уужимхан Монголдоо ирээд нутгийн тэнгэр, нарыг санасан болохоо мэдрэв. Одоогоор гэр зуур, эмнэлэг рүү хөлөө чирж санжигнаад мэс заслын орон дээр шархаа угаалгах гэж үсээ зулгааж урт урт шүүрс алдаж ёолсон шиг явж байна. Хажуугаар нь бас зүгээр байхгүй ээ ажлынхаа шинэ дүрмийг засах, хуулийн байгууллагад хандах гэхчлэн мэр сэр юм сэмхээн амжуулаастай. Өдрийн хэд унтаад барагддаггүй сайхан нойртой болсон. Гэхдээ зүүд...

Номхон дөлгөөн, уйтгар шингэсэн хотоор аяласан нь

Португали орноор аялаад ирлээ. Нийслэл Лисабон хотод долоо хоног саатав. Энэ хотыг би дээр бичсэнчлэн "Номхон дөлгөөн, уйтгар шингэсэн хот" гэж дүгнэсэн. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Аялахад үзэж харах хөөрхөн, соньхон юмнууд зөндөө. Маш эртний цайз, сүм, чулуун гудамж, ганц хүн л орж багтах босоо намхан, нарийхан хаалга бүхий орон байрууд энд л бий.  Ялангуяа хуучны цайзын ойр хавийн хороолол засвар хийсэн ч эртний төрхөө хадгалж үлдсэн хэвээр. Нуруугаа үүрээд гудмаар алхаж явахад зөндөө янзын бодол төрөх... Эртний үнэр ханаас ч юм сэнхийх ч шиг, хуучин бохир, баргар гудамж бүхий зуун жилийн өмнөх амьдрал харгадах ч шиг. Миний "Хүслийн" гэж нэрлэсэн тарамвай энэ хотод нааш цааш сүлжилдэх. Зөндөө сууж үзлээ тэр тарамвайд. Хуучин сүмд орж ч үзлээ.  Эндэхийн хүмүүс надад нэг л зөөлөн, эерүү, номхон мөрөөрөө юм шиг санагдсан. Жилийн дөрвөн улиралд жуулчдын хөлд дарагддаг ч түүнийгээ үйл мөр, хувь заяа гэж хүлээн зөвшөөрсөн аятай уйтгарт...

Шинэ оны шинэхэн бичлэг

Сайхан баярласан уу бултаараа?  Дэлхийн өнцөг булан бүрт байгаа уншигчиддаа шинэ оны мэнд дэвшүүлье! Миний шинэ он нилээн онцгой гэх юм уу шинэлэг байдлаар өнгөрлөө. Анх удаа эх орноосоо хол шинэ он гаргалаа л даа. Онцлог гээд догдлох юм уу гэсэн үгүй юм байна. Өнгөрсөн 2015 он маань дурсах юм ихтэй, амжилттай, хамгийн гол нь өөрийгөө хийх юмаа хийгээд яваад байж чадахаар хүн юм гэж бүр илүү итгэсэн бат суурьтай сайхан жил байлаа даа.  Чамгүй олон газраар явж, чамгүй олон хүнтэй уулзаж өсөж дэвжсэн билээ. Ирэх ондоо энэ эрчээ алдахгүй улам илүү байж өөрийн төрсөн газартаа биш өрөөлийн шинэ газарт ч хөлөө олоод явах бат суурь олохын ерөөл дэвшүүлье ээ.  Зул сарын баяр, шинэ он гадны улсад яаж тэмдэглэдэгийг харж, биеэр оролцлоо. Зул сарын баяраар бэлэг сэлтээр бие биеэ баярлуулж ер нь бол даруухан тэмдэглэдэг юм байна. Манайхан шиг баяр гэхээр хэмжээ хязгааргүй их идэж, ууж, хордож, шартаж, хоол хүнсний үлдэгдэл ихээр гаргадаггүй юм байна.  Бү...

Ийш тийш явахдаа

Зээ тэгэхээр дассан сурсан газраасаа хөдлөсөн чулуу гурван жил биш юмаа гэхэд гуруун сар байраа олохгүй ээ гэж үнэн шоо хө. Гэрээсээ урт богино ямар нэг хугацаагаар явах болсон хүмүүст санхуулах хэдэн зүйлс байнаа. Байнга биш ч ийш тийш нэлээн явдаг хэр нь суралцах юм дуусахгүй, алхам бүрээсээ суралцсаар өтөлж үхэх дэг ээ. Ийм ч юм авдаг байж  тийм ч юмаа авдаг байж гэж санах нь алхам бүрт, аялал бүрт тохиолдоноо гэж. Хүнд хэрэгтэй байж магадгүй туршлагаасаа хуваалцъя л даа. Нэгдүгээрт: Ойр зуурын ариун цэврийн хэрэгсэл энэ тэрээ ямар ч үед бэлдэж яв. Магадгүй очсон газраасаа худалдаад авчихна, эсвэл эгч дүү, найз нөхдөөсөө зээлчихнэ гэхчлэн бодоод ч хэрэггүй. Хэрэглэж дассан юм чинь тэр бүр олдохгүй, бусдын хэрэглэдэг юм өөрт чинь таарахгүй байх вий. Хөл гараа олж учраа олтлоо бас нилээн удна шүү хэхэ. Тайваньд явж байхдаа хэрэглэж явсан оогоо дуусаад шинээр авах гэтэл миний орсон, онгорхой байж таарсан дэлгүүрт нь жижигээр савласан оо байхгүй таарсан данхайса...

Сулиарав

Сэтгэл гэдэг эрхтэн... Заа эрхтэн юм уу эсвэл хий хоосон нүх ч юм уу хэн мэдлээ. Орой унтахын өмнө жаал сууж байна. Өөртөө бос чи гэж хэлээд л суугаад байвал улам сапирна шүү гэж сануулан сануулан суух ч босох дур алга. Дурсамжийн хуучин хуудсуудыг жаал жуулхан эргүүлчихсэн чинь нөгөө эрхтэн чинь энд тэндээ чим чим... Дурсах хэрэггүй зүйлсийг дурссан өөрийгөө зэмлэх ч хүсэл алга.  Хамгийн үнэтэй, хамгийн чухал санагддаг байсан зүйлс мөн хамгийн ихээр шаналгаж, баярлуулж бүхэл бүтэн ертөнцийн төв байсан хэн нэгэн надад огтоос хамаагүй, нэрийг нь, зүсийг нь болсон бүх процессыг дурсах ч дур хүрэхгүй байх дэндүү уйтгартай бас залхуутай... Facebook дээр Year in Review гэдгийг туршаад үзлээ, муугүй шүү амжилттай сайхан жил өнгөрч. Нэг юм нь бусдын нүдэнд өртсөн нь бүхэл бүтэн жилжингээ миний эргэн тойронд эр хүний сүүдэр ч байхгүй байсан байх юм хэхэ.  Угаас энэ жил эсрэг хүйсний хүнд огтхон ч ач холбогдол өгөөгүй тоогоо ч үгүй болохоор арга ч үгүй юм уу эс...

Хамж шимсэн бичлэг

Дөрвөн уулын маань Дундаас нь болвол доо хөө ай Усны маань тунгалаг Урсаад л байна уу даа хөө.... Усны тунгалагыг харалгүй их удаж. Их далайн ус тийм тунгалаг харгадахгүй л юм билээ. Хүйтрэх тусам ус болоршин тунглагших нь Монгол нутгийн нэг гайхамшиг юм уу даа. Шөнө зүүдэлсэн зүүднээсээ одоо хүртэл бүрэн гарч чадахгүй өдөржин л манарлаа. Баахан уул толгод, адуу мал, тэмээ, ботго зүүдлэв шүү дээ хэхэ. Тамтай юм шиг морь барьж авах гэж хичнээн ч их хөөцөлдөв дөө. Байсгээд л хонь малаа зүүдлээд хонь хургаа айлын хонинд нийлүүлээд ялгах гэж зүдэрч зүүдэлдгээ бодвол урд шөнө арай дээр цөөхөн өөрөөр хэлбэл нэжгээд ботготой ингэ, унагатай гүү зүүдэлсээн хэхэ.  Намайг ингээд нэжгээд, хошоод гэхээр хүн ойлгох юм уу даа. Миний санахын хамгийн сүүлд Сормууниршийн Дашдооров гуайн Говийн Өндөр, Намсрайн Банзрагч гуайн өгүүллэгийн түүвэрт л тэгж нэжгээд хошоод гэж бичигдсэн байдагсан.  Байс гээд дээр дурдсан зохиолчдын зохиолоос санаанд зурс зурсан бууж ирэх. Жинхэнэ Мон...

Дэл сул бичлэг

Арван хоёрдугаар сарын бороонд нороод л яваад байна. Нов ногооноороо, хатаж бас хагдарч амжаагүй газарт шинэ жил, шинэхэн мандарины үнэр нээх тохиромжтой биш ч юм шиг бас авалцалдаагүй ч юм шиг хэхэ. Шинэ жилийг шинэхэн цастай, тас няс жавартай, тэгээд бас уур савссан халуун буузтайгаар төсөөлдөг газраас ирсэн хүн арга ч үгүй юм даа алий болгон өөрийгөө шахаж шаардаж өөрчлөх гэхэв хааяадаа ижил буруу мэдрэмжээ хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй ч юм шиг. Хэтэрхий хичээгээд байх шиг байна би хэхэ. Аа нээрээ нэг зорилт тавьсан нь шоргоолж шиг нарийхан бэлхүүстэй болох хэхэ. За больё гэхнээ Хатагтай Бандааж шиг биетэй болчихмоор байна. Хичнээн муулдаг ч гэсэн тэр хүүхэн ядахнаа нүцгэн байхдаа ичихээргүй биетэй биздээ олон түмээн? Яг одоо ширээн дээр гэдсээ тэгнээд тавьчихад овоо бие хөнгөрөх хэмжээнд дөхөж очих гээд байна гэвэл муу ёр болох болов уу хэхэ. Идэхээ жаахан татаж эм хүн шинжиндээ ор гэж мөн ч их хэлэх юмдаа өөртөө. Ням гариг тул хавийн амьтад амарч цэнгээд нам ...