Skip to main content

Амар мэнд

Монголдоо ирчихсэн, цагаан сараа хийчихсэн байгаагаа дуулгаюу....

Бөөн бөөн ажил төлөвлөж, гялалзуулна даа гээд нисээд ирсэн байхгүй, хэхэ.

Он гараад хоёр ч удаа хагалгаанд орж, хоёр хөлөө нэг нэг сайн зүсүүлж ухууллаа.

Олон цаг нисдэг, нэг их зугаалдаг гэж гаднаас харгаддаг хүн бодит амьдрал дээр гайхуулах юм биш. Ядаргаагаа дийлэхгүй над шиг ялам энхрий биетэй хүн бол дороо өвдөж байна шдэ. Нээрээ өмнөх бичлэгт дурдсан Португали орныг байн байн санаад л хэхэ. Германаас илүү санаж байна шүү.

Монголдоо сайхан байнөө. Бүүдгэр тэнгэртэй Европоос нарлаг уужимхан Монголдоо ирээд нутгийн тэнгэр, нарыг санасан болохоо мэдрэв.

Одоогоор гэр зуур, эмнэлэг рүү хөлөө чирж санжигнаад мэс заслын орон дээр шархаа угаалгах гэж үсээ зулгааж урт урт шүүрс алдаж ёолсон шиг явж байна. Хажуугаар нь бас зүгээр байхгүй ээ ажлынхаа шинэ дүрмийг засах, хуулийн байгууллагад хандах гэхчлэн мэр сэр юм сэмхээн амжуулаастай.

Өдрийн хэд унтаад барагддаггүй сайхан нойртой болсон. Гэхдээ зүүд бол ниад ниад хэхэ. Би өвдөхөөрөө нам унтаад үхсэн юм шиг зүүдлэх ч үгүй байгаад байдаг сонин хүн байгаам.

Цаагуур чинь хүмүүс цөсөө угаагаад хамаг бие нь хөнгөрөөд гээд байх юм. Нэг угааж үзьюү гэтэл бас сулбайж унаад төвөг болох юм болов уу гэж биеэ чагнаастай.

Шарх онгорхой байгаа болохоор амралт сувилал, эрүүлжүүлэх чийрэгжүүлэх бүгдийг мартааский. Дор хаяж нэг хоёр сар алцагнаж гүйж чадахгүй шинжтэй. Хажуугаар эгч иогийн дасгал энэ тэр хийхээр горьдоод гэдэг шиг хиймээр хорхой хөдлөөд байхын. Аньж ядаж байгаа нүхээ улам тэлж томсгохын нэмэр гэсэн шиг тэсээд л сууж байна хэхэ

Сар шинэ сайхан болсон. Нам тайвандуу өнгөрөөлөө. Уг нь ирэх эмэгтэйэчүүдийн баярыг угтаад хүүхнүүддээ нэг сайхан чуулган зохиогоод урам өгөөдхөе гэтэл гарч орж гүйж чадахаа больсон тул санаа алдаад хойш тавив.

Олон цагаар урдынх шигээ РС дээр суух ч аргагүй болсон тул бас нилээдгүй олон ажил цалгардах шинжтэй. Хэвтээгээрээ утсан дээр ганц хоёр файл засах гэтэл мөддөө дуусдаг юм биш. Хагас хугас зассан болоод sent. 

Өөртөө цаг гаргана энээ тэрээ гэсэн бодлоосоо няцаад. Өөрийгөө арчилж тордоод дасгал хийгээ элдэв юм идэж уугаад, нүүр биедээ нялж гүйсээр залгуулаад өвдчихсөн болохооор харшилаас эмээгээд байгалиараа арзайж сэгсийгээд элдэв юмнаас холхон сууж байгаа бас.

Сая нэг Нөүтбүүкээ нээснийг хэдэн юм харж, хажуугаар нь энийг бичиглэсэн болов





Comments

  1. biyee sain bodooroi, tsosoo hamaagui ugaaj bolohguiee. ehleed tsosnii chuluutai esehee ehod haruulah heregtei shuu. hurdan edgeerei

    ReplyDelete
    Replies
    1. За хө. Монголдоо байгаа биздээ тэ? Уулзнаа

      Delete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...