Португали орноор аялаад ирлээ.
Нийслэл Лисабон хотод долоо хоног саатав. Энэ хотыг би дээр бичсэнчлэн "Номхон дөлгөөн, уйтгар шингэсэн хот" гэж дүгнэсэн.
Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Аялахад үзэж харах хөөрхөн, соньхон юмнууд зөндөө. Маш эртний цайз, сүм, чулуун гудамж, ганц хүн л орж багтах босоо намхан, нарийхан хаалга бүхий орон байрууд энд л бий.
Ялангуяа хуучны цайзын ойр хавийн хороолол засвар хийсэн ч эртний төрхөө хадгалж үлдсэн хэвээр. Нуруугаа үүрээд гудмаар алхаж явахад зөндөө янзын бодол төрөх...
Эртний үнэр ханаас ч юм сэнхийх ч шиг, хуучин бохир, баргар гудамж бүхий зуун жилийн өмнөх амьдрал харгадах ч шиг. Миний "Хүслийн" гэж нэрлэсэн тарамвай энэ хотод нааш цааш сүлжилдэх.
Зөндөө сууж үзлээ тэр тарамвайд. Хуучин сүмд орж ч үзлээ.
Эндэхийн хүмүүс надад нэг л зөөлөн, эерүү, номхон мөрөөрөө юм шиг санагдсан. Жилийн дөрвөн улиралд жуулчдын хөлд дарагддаг ч түүнийгээ үйл мөр, хувь заяа гэж хүлээн зөвшөөрсөн аятай уйтгартай ч гэмээр эелдэгхэн харцаар харжээ явах. Бусад аялал жуулчлал хөгжсөн газруудтай харьцуулбал жуулчдыг хуурах, мэхлэх гэсэн бодол хаа очиж бага юм шиг санагдсан сан.
Португали залуусыг дэлхийн хамгийн царайлаг залуустай улс гэж өөрсдийгөө бахархан нэрлэдэг талаар уншиж л байлаа. Газар дээр нь очоод харахад дуу алдмаар ч юу юм гэхдээ сайхан залуус мэр сэр хааяа байнаа байна. Гэвч нэг л сонин. Дэндүү тажгар намхан ч гэмээр эсвэл өөр хоорондоо зохицоогүй царай зүстэй биетэй ч гэх юм уу хачин сонин нэг хэвийн биш өөр хоорондоо адилгүй залуус байх юм.
Хүүхнүүд нь харин хоорондоо төстэй. Нэг тиймэрхүү урсчихсан лаваар хийсэн аятай гөлгөрдүү, сэтгэлийн хөдөлгөөн багатай, уравгар ч гэмээр дотроосоо гэрэлтэхгүй ч царайны өнгө жигд, даруухан царайтай гэсэн хэдий ч яагаад ч юм надад цаана их чангадуу эрч хүчтэй, сайхан зантай хүүхнүүд байдаг болов уу гэж санагдсан.
Хоол унд боломжийн үнэтэй, зөөлхөн сайхан амттай пивоор даруулахад янзтай. Португали дарс хямдхан, шимж суухад амттай.
Олон зууныг дамжсан цэвэрхэн чулуун гудамжууд алхах дуртай хүнд үнэхээр тааламжтай. Хотын иргэд голдуу резинэн ултай хальтирдаггүй хөлд эвтэйхэн гутал өмсдөг юм билээ. Лисабоныг "Өндөр өсгийтэй хүүхнүүдийг үзэн ядсан эрчүүдийн бүтээсэн хот" гэж шогчлон ярьдаг тухай ч уншиж байв. Гэхдээ уулс, хөндий, хотгор гүдгэрийг чулуугаар хучиж бүтээсэн "Долоон уулын" хот учир тэгж хэлсэн нь хэтрүүлэг л дээ. Хөлбөмбөгөөрөө алдартай гэдэг ч тэр хотод тэр нь төдийлөн мэдэгдсэнгүй. Иргэд нь голдуу нийслэлээс гаднах дагуул хотуудад амьдардаг болов уу гэж санагдсан. Лисабон бол жижигэвтэр хот.
Лисабоноос буцаж ирээд удаагүй байхдаа нэгэн Португали охины бичсэнийг уяран уншиж билээ.
"Portugal, you are my inspiration. Without you, I’d never believe I could drink tea in England, see the Grand Canyon, feel the warmth of the Peruvian desert on my skin, and dive in the Caribbean listening to Mexican Mariachis. This sense of adventure I carry in my blood is your legacy — it’s your blood that runs through my veins. If I push on, regardless of the hardships, it’s because you taught me to stand tall and persevere when the storm hits. You taught me to work, to defy my fears and to challenge the future.
When I travel I use every single thing you’ve taught me. As a dreamer, I believe. As an adventurer, I leave. As a tradesman, I pay my way trading in skills. As a chef, I cook. As a teacher, I share. As a learner, I listen. Then, every six months, when I miss you, I search Youtube for É uma casa Portuguesa com certeza and cry. Because, there is no other house I’d rather be in, and that is the house I hope to build when I stop chasing my dreams"
Эх нутгаа орхисон хүн бүхэн энэ охин шиг эх орноо санаж, мэдэрч, уйтгарлаж, дурсаж бас урам авч урагш алхдаг. Энэ удаагийн аялал ч надад ихийг үзүүлсэн, мэдрүүлсэн урам хайрласан аян байв.
![]() |
| Нэг төрлийн тарамвай. Хэдхэн метр өгсүүр замаар явдаг |
![]() |
| Хуучин сүм, эртний агуй, өглөөний наранд дуртай би... |
![]() |
| Энэ хуучин тарамвайгаар голдуу жуулчид эсвэл хөгшчүүд үйлчлүүлдэг онцлогтой юм билээ. Залуус бараг суухгүй хэхэ |
![]() |
| Үндэсний нүүр царайны онцлог болов уу даа... |
![]() |
| Лисабоны эрэг |
![]() |
| Өглөөний наранд хот ийм л соньхон |
![]() |
| Зураг чимэгтэй плитагаараа маш алдартай юм байна |
![]() |
| Хуучин номын дэлгүүрт өнжиж хонох дөхөв |
![]() |
| Цэцэрлэгт хүрээлэнд саатав |
![]() |
| Уйтгартай, номхон дөлгөөн хот |
![]() |
| Энэ тарамвай үгүй бол хотын өнгө төрх утгаа алдана даа |











Хамгийн гоё залуучуудтай улс нь Монгол ш дээ ва ха ха ха ха
ReplyDeleteРоналдино билүү үндэсний ганц бахархлаа урдаа бариад өөрсдийгөө тэгж хэлдэг гэсээн. Монгол залуус ч сайхандаа, урдаа барих хэн билээ бүх дэлхий мэддэг ккккк
Deleteхоо гоё юм аа. ингэж сайхан аялахынсаан
ReplyDeleteБолохгүй юм гэж үгүй :)
Delete