Португали орноор аялаад ирлээ. Нийслэл Лисабон хотод долоо хоног саатав. Энэ хотыг би дээр бичсэнчлэн "Номхон дөлгөөн, уйтгар шингэсэн хот" гэж дүгнэсэн. Дэлхийн хамгийн эртний хотуудын нэг. Аялахад үзэж харах хөөрхөн, соньхон юмнууд зөндөө. Маш эртний цайз, сүм, чулуун гудамж, ганц хүн л орж багтах босоо намхан, нарийхан хаалга бүхий орон байрууд энд л бий. Ялангуяа хуучны цайзын ойр хавийн хороолол засвар хийсэн ч эртний төрхөө хадгалж үлдсэн хэвээр. Нуруугаа үүрээд гудмаар алхаж явахад зөндөө янзын бодол төрөх... Эртний үнэр ханаас ч юм сэнхийх ч шиг, хуучин бохир, баргар гудамж бүхий зуун жилийн өмнөх амьдрал харгадах ч шиг. Миний "Хүслийн" гэж нэрлэсэн тарамвай энэ хотод нааш цааш сүлжилдэх. Зөндөө сууж үзлээ тэр тарамвайд. Хуучин сүмд орж ч үзлээ. Эндэхийн хүмүүс надад нэг л зөөлөн, эерүү, номхон мөрөөрөө юм шиг санагдсан. Жилийн дөрвөн улиралд жуулчдын хөлд дарагддаг ч түүнийгээ үйл мөр, хувь заяа гэж хүлээн зөвшөөрсөн аятай уйтгарт...