Блогоороо шагайлгүй бас чиг удаж байна шүү. Хэн нэг хүнд хэлсэн зүйлээ блог дээрээ бичих сонирхолгүй болчихдог юм л даа. Тиймээс хамаг байдгаа ярьдаг найз нөхөдтэй, дотно хүнтэй байвал блог дээр бичих юм олдохгүй болох байх даа хэхэ. Саяхан спот ертөнцөөр хүүхнүүд амьдарлаа ярьдаг шуурга дэгдэв үү яав? Нэг буянтан нь бүх тийм бичлэгүүдийг жагсаагаад линктэй нь тавьчихдаггүй байгаа даа, орж унший, кайф авий, боды, алгаа ташаад хүүхнүүдээ дэмжий хэхэ. Миний хувьд бол тэр давалгаанд давалгаалахгүй ээ. Үзэл бодол маань нэг тиймэрхүү хэхэ. Зовлонгүй, адал явдалгүй амар сайхан амьдарч ирсэн хүн гэж байхгүй байх л даа, харин тэрийгээ хэнд ярих уу? хэзээ ярих уу? юу гэж бодож дотроо хадгалж явах уу гэдэг нь хувь хүний онцлог, үзэл бодол. Бичлэг бичсэн хүүхнүүдээ огтхон ч буруутгах гээгүй шүү. Бичих ёстой юм, дундлах ёстой юм, бас санал бодлоо хуваалцаж, бусдын бичлэгээс ухаарал олж авах хэрэгтэй л гэж бодож байна даа. Миний үзэл бодол гэвээс нэг тийм... Юу ч гэмээр юм бэ дээ...