Skip to main content

Posts

Life is amazing, because....

Сэтгэлдээ болж байгаагаа бүү хэл өөрийнхөө эргэн тойронд, өдөр тутмын амьдралдаа болж байгаагаа энд бичихээ болиод удаж байгаа юм биш үү?  Уг нь бичээд байвал хожмын өдөр хамгийн үнэ цэнэтэй зүйл чинь тэр шүү дээ. Гэхдээ бичихгүй байх шалтгаан байнаа... Өдөр тутмын амьдрал минь сайхан л байна. Өглөө босоод, усанд орж хэдэн цаг болно, хажуугаар нь мөрөөдөөд л хэний хүү өсч, хэний айраг дуусаагүй байнам гээд л чих мэхээ дэлдийлгээд гэхгүй юу хэхэ. Олон юм бодохоо больсон. Зүрх сэтгэл маань хов хоосон байна, дүүргэе гэж бодоход юугаар гэдэг нь надад бол тодорхой байна. Зүрхэнд маань юм байгаа ч дотор нь юу байгаа нь миний л нууц хэхэ.  Хөдөө байхдаа дэмий балай сууж байгаад зурагтын сувгаар гарч байсан life meter билүү нэг тоглоом шиг юмыг үзэж өөрийн насаа оруулаад харж байсан юм. Тэгэхэд миний насан дээр сэтгэл санааны байдал доошлоод эсэргээрээ бие махьбодын чадал, хүсэл огцом дээшилсэн гэж үзүүлж байлаа. Тэрийг хараад жоохон урам орсон шүү. Сэтгэл санаа я...

Зүүд, зөн

Зүүд, зөн билэг гээд бүгд шахам бичээд эхэлжээ. Би ч яаж дутах вэ, юуны төлөө галзуу зүүдчин билээ бичнээ хө. Миний зүүд бол хэд хэдэн хувилбартай эхний хувилбар нь ихэнхидээ дайн байлдаантай зүүд байдаг юм. Адал явдалтай ч гэж учиргүй. Би өөрөө тагнуул болчихоод л миний ардаас дайснууд хөөгөөд байдаг. Эсвэл ганцаараа амьд үлдсэн хорлон сүйтгэгч болчихоод дайснуудын эсрэг тулалдаж өгнө шүү дээ. Ер нь бол хүмүүстэй цуг байлдана гэж байхгүй ээ, голдуу ганцаараа үзэж тарна. Хоёрдугаар хувилбар нь бол хөгшин хүн болох. Нээх хөгшин болчихоод гудмаар тэнээд л байдаг, тэнээд л байдаг, тэгсээр байгаад урд хороонд байдаг хамаатныхаа айлын хашаанд орж дуусдаг байсан байхгүй юу. Нэг хэсэг байнга ийм зүүд зүүдлээд энэ тухайгаа ээждээ хэлсэн чинь тэр айлын хашаанд ямар айл байгаа бол оо, ямар учиртай юм бол гэж гайхаж байсан. Саяхан ээжид "би ч аавын талын л сүнс бололтой юм, зүүдэндээ дандаа аавын хамаатнуудаар л тэнэх юм" гэсэн чинь ээж "тэгвэл аавынхаа хамаатны аавыг чинь...

Хүүхэд байхдаааааа

Дурсамжаа үргэлжлүүлээд бичих үү? Хажуудаа аяга сүүтэй цай авчирч тавиад, залхуурсандаа шуудхан молкотой талх амандаа хийчихээд хуучнаа дурсаад суумаар бишээ сууж байгаа өдөр гэснээс хүүхэд байхдаа би молконд төдийлөн дуртай байгаагүй ээ.  Нүд мүдээ ухаж өгөх гээд байдаг хүүхдүүдийн дэргэд молко юу юм амь юм уу заяа юм уу гэсгээд. Хүүхэд байхдаа юунд дуртай байсымбэ? Аарууланд дургүй байсаа, гурилтай хоол иддэггүй байсаа, буузанд дургүй байсаа одоо энэ бүхнээ иддэг болчихсон. Өдөр өөртөө хоол хийж иддэг байлааллллда. Хоол нь амархан, төмстэй хуурга. Одоо тэгж хийхээ больчихсон штэ. Хайруулын тавгандаа ид шид нь байсан юм уу тэр үеийн төмс, махандаа ид шид байсан юм уу салахын аргагүй амттай байдаг байлаа лллл...  Гудамжны нөгөө морь хөтөлж намайг дээр нь суулгаж явдаг найзындаа орохоор өдөр бүр аарц буцалгаж харагддаг байсан. Би аарцанд дургүй ээ одоо ч буцалсан аарцанд дургүй хэвээр. Аа бас тарваганы мах чанаад эгч биднүүсийг дуудаж идүүлж, далуу тоглож байсан юм...

Сидней Шелдон ба бусад

Уншив... Төгсөв... Санаа алдав... Цаг хугацаа юм бүхнийг байранд нь тавьж өгдөг өө гэж... Өөрийн гэсэн бүхнээ өөрөө л олж... Босгож... Бас төгсгөх хэрэгтэй юм байна... Ойлгов... Ингэнэ гэж ярьсан юм уу гэдэг шиг Сидней Шелдон ийм зохиол бичнэ гэж гэсэн юм уу? Детектив зохиол гэдэг ч энэ удаагийн номыг нь арай өөр үгээр тодорхойлмооор ч юм шиг.  Ямар зохиол гэдгийг нь хэлэхээс татгалзав. Өөрсдөө олоод уншчихооооо. Сидней Шелдоны зохиолуудыг уншаад байдаг, уншаад байдаг барагддаггүй. Ямар ч олон зохиол бичсэн юм, яасан ч олон зохиол нь орчуулагдсан юм гэхгүй юу хэхэ. Зарим хүн яг сэтгэлд хүрсэн зүйлээ тодорхойлж хэлмээргүй, дотроо нуугаад бодоод яваад баймаар санагддаг шүү дээ. Яг тийм байдалтай байна. Хүнд хэлчихвэл тэр сонссон хүн нь үгүйсгээд, хамгийн энгийн гэдгийг үнэмшилтэй тайлбарлаад, нэг ёсондоо хамаг онцгой содон бүхнийг "байхгүй" болгочихно гэдгээс айдаг юм болов уу. Өөрийн биш л бол хүний юм бүхэн хүний л юм байдаг юм шиг байна. Юу ч байсан тэр ...

Нуруулда, нууцлда

Алдарт нуруу өөрийгөө сануулснаар энэ долоо хоног эхлэв шүү. Хагассайнд гарахдаа нимгэн хувцастай гараад даарч орж ирснээс болсон гэж дүгнэсэн. Хавар хийлгэж байсан булчин сулруулах тариа хийлгэхээс айгаад байнаа гэхгүй юу ккк. Сулрах ёстой газрын булчинтай хамт сулрах ёсгүй газрын булчин сулраад ажиллагаагүй болчихдог юм байна лээ. Одоо тэгээд байдлыг харзнаад халуун жин тавиад, уухай туухай баатар, ууцан дундуураа тасархай баатар гэдэг шиг л бөгсөө чирээд явж байна.  Өвөл хүний хөл татрахаар нутагтаа очиж хэдэн шаварчны өмнүүр хойгуур гүйж нуугдан барин шавар тавиулнаа хэхэ. Шавар гэснээс хамт амарч байсан ахад "энэ хэдэн шаварчин залуус намайг хувцсаа тайлах гэхээр л ирж харж зогсоод явкумаа" гээд гомдоллосон чинь өөдөөс "харин тийм танай нутгийнхан  тэгдийм байна лээ, эмэгтэй сувилагчид намайг хувцсаа тайлахаар ирээд хоёул гурвуулаа хараад л байдаг штэ, би тоохгүй яадаг юм гээд хамаг хувцсаа тайлаад зогсдог" гэсэн ваааахахахахахахха. Тэгэхээр эрэгтэ...

Нэгэн дурлалын түүх

Уншаад сэтгэл зүрхэнд нэг хэсэгтээ л шингэдэг, дотор хөндүүр болгоод ч байх шиг болдог ном, зохиол байдаг даа. Тийм нэг зохиолуудын нэг нь Сербийн зохиолч Милорад Павичийн "Загсны хайрсан бүрх ба Дурлалын түүх". Маш гоё зохиол шүү Нэг блогчны блог дээрээс л анх уншиж байсан юм байна. Уншаад хэд хоног нэг л хөндүүр явж байсан. Юу хэлэх гэснийг нь, үйл явдал, зохиолын гол баатрын амьдрал ямархуу утга санаагаар өрнөж байгааг нь ойлгоогүй гэхэд болохоор хир нь шүү дээ. Ямарчиг л байсан энэ бол хайрын түүх. Үнэндээ ойлгоход амаргүй хэллэгээр бичигдсэн, тэгсэн хирнээ цаанаа л нэг хүний сэтгэл татах увидастай сонин зохиол. Уншиж үзсэн хүн байвал сэтгэгдлээр санал бодлоо хуваалцахыг хичээнгүйлэн хүсье. Уншаагүй хүмүүс бол дор байгаа холбоосоор ороод уншаарай. Тэгээд мэдээж уншаад төрсөн бодлоо хуваалцвал машид баярлана. Эндээс татаад авч болох юм байна шүү. Epub. Mobi Форматаар ном татаж авах бас нэг сайт олоод маш их баярлаад сууж байна хэхэ.

Жирийн л бичлэг

Хэдэн онд вэ, тоолоорой Хэний газар вэ, таагаарай Зовлонтын аймгийн Зүдгүүртийн хошууны Үгүйрлийн отгийн Нөхөөст, Сархиаган Нүцгэрэл, Гунихрал Гашуудлин, Өлсгөлөн Гандмалин гэдэг Багширсан долоон тосгоны Барьцаат долоон тариачин  Аян замд тохиолдож Амар мэндээ мэдэлцмэгц Энэ Орос оронд Эрх жаргалтай нь хэн бэ? гэж Хэт бодлоо солилцон Хэрэг зоригоо хэлэлцэн... гэдэг найраглалыг уншсан уу та нар? Уншаагүй бол миний яриаг ойлгохгүй гэж мэд гэж мэгээд хэхэ. Ямар байхыг жаргал гээд, ямар байхыг зовлон гээд, ямар байхыг болсон гэж сэтгэл ханадымбэ?  Одоо байгаа минь надад хангалттай ч юм шиг ямар ч байсан сүйд болтлоо арга ядаагүй л байна.  Гэтэл миний өмнөөс зовдог улс нэгээр тогтохгүй байнаа цаана чинь хэхэ. Өдий насанд тэднийхээр бол би тас хар хувцас өмсөж, тас хар шил зүүгээд, тас хар шилтэй, сум нэвтэрдэггүй тас хар жийпнээс тас хар үсээ намируулаад л, тас хар гутлын төмөр өсгийг товшоод л, тас хар цүнк савчуулаад, тас хар бээлий...