Сэтгэл хэмээх эрхтэнд зориулмой гэсэн өмнөтгөлтэй "Үл таних эмэгтэй" киног урд шөнө үзлээ. Аль эрт гарсан сүүдэр шийг гэрээс гардагүй домбоо мань мэт нь явж явж хамгийн сүүлд олж үзэх юм даа хэхэ. Стефан Цвейгийн "Танихгүй эмэгтэйн захидал"-ыг тэртээ 2002 онд эхний хэсгийг нь сургуулийнхаа компьютерт шивсэн хувилбраар уншаад үргэлжлүүлэн унших гэж бүх файлыг ухаж, улмаар цаашлаад танхимынхаа бүх компьютерийг ухаж төнхөөд ч олж чадалгүй уйлах дөхөж байж билээ. Сүүлд мэдэхнээ сонин дээр цувралаар гарч байхад нь хэн нэг нь олоод шивж байсан юм билээ л дээ. Үргэлжлэлийг нь олоогүй юм уу эсвэл тоогоогүй юм уу дутуу шивсэн нь тэгж надад таарч, намайг зовоосон байсан хэхэ. Бүрэн эхээр нь 2009 онд интернетээс хэн нэг буянтны оруулснаар олж уншиж, англи эхийг нь олж аваад госдуу уншуулах гэтэл тиймэрхүү "хөгийн юм уншдаггүй" баатар болоод уншаагүй. Үл таних эмэгтэй киног үзэж эхлэхдээ нэгэнт эх зохиолыг нь уншсан болохоор жаахан шүүмжлэх, гэхдээ бас ой...