Сонин сайхан байгаа ч бичихгүй нь залхуу болсны шинж юм уу даа.
Улаан биш халуун тарианы хүүхэн болсон гурав хоног. Кальцийн Хлоридыг манайхан халуун тариа гээд байдаг даа тэрийг хийлгэж байж арай дээрдэв. Ханиад эдгэхгүй байсныг харшлын гаралтай гэж эмч оншлоод эмчилгээ бичиж өгсөн нь энэ.
Үнэндээ тариа хийлгээд шууд л намжсан хоолой сэрвэгнэж ханиалгах, найтаалгаж нус нулимс цутгах нь.
Демедрол, бас өөр нэг тариатай хольж судсаар шахуулаад хэд хоног унтлаа. Яагаад ч өөрийгөө хянаж чадахгүй унаад унтаад байв.
Одоо нэг үеэ бодвол сайжирч байна.
Бодож явсаар байгаад "Монголын Их Хатад" бүжгэн жүжиг үзлээ. Супер л гэж бодлоо. Хувцас, дэглэлт, бүжигчид гээд бүгд мундаг бахархмаар байлаа. Ганц гологдсон юм нь тайз болон гэрэлтүүлэг.
Засалт муу энэ тэр байгаагүй ээ харин тайз тоног төхөөрөмж техник нь энэ уран бүтээлд дэндүү хөгшдөж байлаа л даа. Гэрлийг л гэхэд гараар хөдөлгөж тусгах, утаагаа бас нэг хүн сахиж суугаад чиглүүлж үлээлгэх, хулдаас нь маш муу байх нь мэдэгдээд байсан гэхчлэн хоцрогдсон техник хэрэгсэл нь баг алсан.
Мундаг гэрэлтүүлэгтэй, цоо шинэ тайзан дээр 4D ашиглаж энэ бүжгээ тавьбал гэж бодохоор тэр цагийг үзчихээд үхмээр гэж худлаа хэлээд яах уу ямар ч байсан мөрөөдөгдөөд байв.
Үүнтэй холбогдуулаад бодоход би Монгол улсад хамгийн сүүлд хэзээ театр баригдсан бэ? гэж өөрөөсөө асуугаад хариулж чадсангүй, ганц нэг хүнээс асуутал бас мэдэхгүй байна лээ.
Миний мэдэж байгаагаар Жанжин Клуб яг одоо баригдаж байгаа, тэрнээс өөр яг тайз засал нь театрын зориулалттайгаар баригдсан сүүлийн үеийн барилга санаанд орохгүй байнаа.
Жанжин Клубын тайзны засал, гэрэлтүүлэг, театрт байх зүйлс гэх мэт дээр манайхан мэргэжлийн мэргшсэн хүн олддоггүй юм уу Хятадаас тусгайлан зөвлөх инженерүүд урьж зааварчилгаа авч байгаам байна лээ. Хятадаас авчирлаа гэхээр би болж байна л гэж бодож байгаа шдэ. Дээхэн үеийн чанартай барилгуудыг бас хятадуудаар бариулсан гэж дуулсан санагдаад яагаад болохгүй гэж, үнэхээр мэргэшсэн бол авчраад өөрсдөө мэдэхгүй юмаа заалгаад сураад аваг гэж бодсон.
Уржнан Улаан-Үдийн Дорнод Сибирийн Соёл Урлагийн Академид очоод тэр их сургуулийн Феникс гэж тоглолтын төвөөр ороход тайз нь эргэдэг, гэрэл техник хаана ч гологдохгүй бүр хиймэл цас хүртэл оруулж байхыг хараад манай улсад хиймэл цас оруулдаг театр бий билүү гэж баахан бодол болж байснаа дахин дурслаа.
Уржнан Улаан-Үдийн Дорнод Сибирийн Соёл Урлагийн Академид очоод тэр их сургуулийн Феникс гэж тоглолтын төвөөр ороход тайз нь эргэдэг, гэрэл техник хаана ч гологдохгүй бүр хиймэл цас хүртэл оруулж байхыг хараад манай улсад хиймэл цас оруулдаг театр бий билүү гэж баахан бодол болж байснаа дахин дурслаа.
За эргээд бүжгэн цомнолдоо орьё....
Бүжигчин Батхүүг би хүүхэд байхдаа телевизийн нэвтрүүлэгт орж байхаас мэдэхийн. Хожим мэргэжлийн бүжигчин болсныг хараад дотроо дэмжиж явдаг болсон. Нүүр тулж ярилцаж байгаагүй ч тааралдахаараа сайхан инээмсэглэн зөрж байхыг хараад их сайхан зантай сайн залуу байна даа гэж боддог болсын.
Энэ туульсан бүжигт бүжиглэж байгааг хараад дотроо бас балиашиглаж суулаа хэхэ. Ур чадвартай сайн бүжигчин. Нуруу намханаас болж гол дүр төдийлөн авдаггүй ч сонгосон мэргэжилдээ маш тууштай, их хөдөлмөрлөж өөрийгөө бүжигт бүрэн зориулдагийг анзаардаг. Хэзээ нэг цагт МУГЖ болно гэж найдаж байгаашооо.
Хатадын бүжгээс надад хамгийн их таалагдсан нь Дөргөнө, Самар, Мандухай хатадын тоглолт. Дөргөнө хатантай үзэгдэл нь бүжгийн тавилт, шийдэл, бүжигчдийн хөдөлгөөн царай хувирал зэрэг онцгой санагдсан.
Самар хатанд тоглосон гавьяат Отгонтуяа аргагүй л хашир туршлагатай хүн учир гайхалтай байлаа. Гар хөл нь салгалан шаналахаас авхуулаад өөрийн үзэл бодлоо хамгаалах эсэргүүцэн босох гэхчлэн бүхий л зүйлсээ маш тод ойлгомжтой үзүүлсэн нь ялгарсаан.
Мандухай хатны хэсэг цоглог байж омогшуулсан шүү. Харин бүжигчин Бямбаа буюу Сорхогтуни хатанг мундаг байх гэж бодоод хары гэж тусгайлан отон хүлээж хүлээж хартал нэг л санаанд хүрээгүй. Бүжгийн тавилт нь тийм онцгой юмгүй аядуу юм уу эсвэл өөрийн дүр илэрхийлэлт нь угаас тийм үү нэг л сул санагдсан.
Бүжгийн дэглэлт ерөнхийдөө маш сайхан болсон гэе. Бүхий л тоглолтын турш огтхон ч уйдаагүй нүд цавчилгүй ширтсээр дуусгалаа. Зарим үзэгдэлд хэлэх гэсэн санаа нь хөдөлгөөнөөр нь шууд ойлгогдсон, жишээлбэл муу мэдээ сонсдог хэсгийн хөдөлгөөнийг хараад "Газар тэнгэр хөмөрлөө" гэсэн үг гялсхийтэл тархинд бууж ч байв.
Бүгдийх нь хувцас хэрэгсэл мундаг гэж хэлэхэд ч багдахаар маш их хөдөлмөр зарцуулсан нь тодорхой байлаа. Бага зэрэг киргиз, узбек янз орсон ч Монгол хувцас гэж хаана ч танигдахаар тансаг урлалтай байсан. Дашрамд ерөнхий зураач нь эмэгтэй хүн гэсэн шүү. Оёдлын мастер нь саяхан Урлагийн Гавъяат болсон Лхагваа гэж эмэгтэй. Авахаас ч яахав бүр энэ байтугайг авмаар үнэхээр биширмээр байсаан.
Энэ бүтээлийг босгосон тэр театрын хамт олноор бахархаж байна. Гарч яваад тус бүжгийн хөгжмийн зохиолч Мөнхболд ахтай тааралдаж гар барьж баяр хүргэх завшаан тохиосонд өөрийгөө азтай л гэж бодов хэхэ. Түүх боллоо доо ингээд ккк.
Үзээгүй хүмүүс бол заавал очиж үзээрэй. Тоглолт бүр нь дүүрэн үзэгчтэй байгаа юм байна лээ.
Хаа хол байгаа намайг хүртэл үзэх сэтгэл төртөл л бичиж.
ReplyDeleteТайз, засал чимэглэл гологддог гэдэг үнэн шүү. Би олон жил театрт тоглолт үзээгүй л дээ гэхдээ Монгол доо очоод зурагт үзэж суухад хөтөлж байгаа хөтлөгч нь ч бэлтгэсэн тайз нь ч нэг л өнгө муутай харагдаад байдаг. Манайхан сайхан тайз бэлтгэж сурахын тулд тайз засагчидаа гадаадад мэргэжил дээшлүүлэх боломж бололцоог нь олгож дэмжиж баймаар санагддаг.
Тайзнаас гадна телевизийн тал дээр манай хөтлөгч нар нүүрээ будахаасаа илүүтэй тэр арьсааа гүнээс нь тордож, саунд сууж цэвэрлэж байгаасай. Бүхэл бүтэн байгууллага, хамт олон төлөөлж байгаа хүмүүс нэг л тийм бүүдийсэн, өнгө муутай харагдаад байдаг юм.