Skip to main content

New Year's Eve

Блогоор минь айлчилдаг нийт уншигчиддаа улиран өнгөрч буй онд цуг байсанд талархаж, ирж буй шинэ онд амжилт бүтээлээ хуваалцаж байхыг хүсэн ерөөе!

Ирэх онд юу хийхээ одооноос төлөвлөж байгаа.

1. Залхуу зангаа багасгана даа. Шинээр ажилд орох гэж байгаа хир нь жаахан залхуураад хойш суугаад байх бололтой энэ зантайгаа тэмцэж шинэ ажилдаа урам зоригтой зүтгээд үзнээ.

2. Англи хэлээ сайжруулна гэж бодоод байгаа. Болоод байна гэж боддог ч тиймгүй бас үнэндээ англи хэлээ сайжруулах гэж зүтгэхгүй байгаа нь гадагш явж сурах тэмүүлэл байхгүй байна гэсэн үг гэж мэдээд байгаа ч залхуурдагтайгаа жаахан жоохон тэмцнээ хэхэ.

3. Жингээ хасна. Энэ бол цэвэр надаас өөрөөс минь шалтгаалах зүйл тул жингээ хасах гэж урдынх шигээ өөртөө зорилго тавиад хичээвэл болчино л доо. Цагтаа би нь 55 кг жинтэй яаж ч таргалсан 60-с хэтэрдэггүй байлаашдээ. Тиймээс энэ жилдээ ядаж 68 болтлоо хасна л гэцэн байгаадаа.

За ингээд гурван том зорилт тавьчихлаа.

Яваандаа болноо гэчихсэн суудаг санаа амар зангаа хааяа засах хэрэгтэй биздээ тийм үү?

Өглөө эрт босдог болно гэж худлаа хэлээд яахав, өндөр ууланд гүйгээд гарчидаг болно гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ эрүүл мэнд бол миний ирэх жилд тавьж буй хамгийн том зорилт, Гадагш биш дотогшоо өөртөө чиглэсэн "би" төвтэй план энэ жилийн гол стратегийн зорилго, цаашлаад эрхэм зорилт болжийна.

Өнөөдрийн хувьд бэлэг авлаа, ил захидал авлаа. Гэртээ хоол унд бэлдлээ завгүй өнгөрөөлөө гээд бүх юм миний дуртай, хүссэн зүйлс ирсэн нь 2013 оноо сайхан үдэж буйн илрэл.

Ирэх он ямар байхыг маргаашийн өнгө төрх илтгээд өгөх буй за

Яг одоо манайхан зурагтаар Алтан Сарнай үзээд сууцгааж байна. Дөнгөж сая суваг сольж гаргаж буй болохоор хэн шалгарч буйг одоо л харж байна даа. Бат-Эрдэнэ аварга шагнал авлаа. Оны нийгийн онцлох гэнэ. Залуу хүн мөн үү манай аварга? Эсвэл нас хамаагүй гээд өгөөд байдаг  юм болов уу хихихи. 

Comments

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...