Оны сүүлчийг балиар ханиадтай тэмцэж өнгөрүүлж байнаа. Тэмцэх ч юу байхав ханиадандаа дарлуулсан шигээ ганц нэг эм уусан шигээ. Эм нь нөлөөлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Сая нэг сэтгүүл уншлаа тэндээс бидний ярьдаг хамрын ханиад хоолойн элдэв үрвслийг ерөнхийдөө нянгийн ба вирусын гаралтай гэж хоёр хуваадаг гэж ойлголоо л доо. Аскобрины хүчил, төрөл бүрийн витаминууд нь ханиаднаас урдчилан сэргийлэх ямар ч ач холбогдолгүй гэж байна шүү.
За тэгээд нянгаар үүсгэгдсэн бол антиботикийг харин вирусээр өвчилсөн бол шинж тэмдэгийн эсрэг эмчилгээ хийдэг гэсэн байна. Тэгэхээр бид бие биенээсээ ханиадны халдвар авна гэдэг чинь вирус дамжсан гэсэн үг, тэрийгээ мэдэхгүй янз бүрийн антибиотик уугаад байгаа нь ханиаданд нөлөөлдөггүй тэрийг л бид эмэнд дарагдахгүй ханиад байна гээд байгаа хэрэг байхнээ.
Нянгаар үүснэ гэдэг нь биед нянгийн халдвар орсноор дотроосоо өвдөөд байна гэж би ойлголоо л доо. Тэр шинж тэмдгийн эсрэг эмчилгээ юу болохыг мэдсэнгүй, бодвол шинжилгээ авч ямар төрлийн вирус байгааг илрүүлээд түүнд нь тохирсон эмчилгээ вирус устгах юм өгдөг байлгүй.
Өнөөдөр эгч бид хоёр балиар ханиадтай ч гэсэн хуушуур хайрлаа. Амтыг нь төдийлөн сайн мэдэхгүй ч идчихлээ хэхэ. Эгч шинэ утас авч, тэрийг нь би баахан оролдлоо л доо. Манай нэг эгч шинэ лаптоп аваад бүтэн жил ном ёсоор нь унтрааж чадахгүй "хүчиндэж" унтрааж байгаад сүүлд над дээр ирж яаж унтраахыг заалгаж байсан юм хэхэ. Тэрийг ярьж шоолж байсан хүн чинь өөрөө эгчийн шинэ утсыг бариад функцуудыг нь ажиллуулж онгирч байсан ч play store орох гэж өөрийн жи майл хаягаа оруулаад буцаж гарч чадахгүй баахан бантав хахахахаха.
Янз бүрээр оролдоод хаягаа хааж чадахгүй, хаахгүй орхих гэхээр хамаг захидал, зураг, ФБ мэдэгдэл, цаашилбал блог тэмдэглэл бүх юм утсан дээр нь ил үлдчихээд байдаг. Аргаа барж Гүүглэ ахаас тусламж гуйж хүмүүсийн бичсэн зөвөлгөөг дагаж арай гэж гаравшдэ. Өөрийн хувийнх биш л бол орчин үеийн ухаалаг утсанд майл хаяг, ФБ зэргээ нээх хэрэггүй байдаг юм байна хамаг байдгийг чинь шууд автоматаар таниулж мэдэх нь байна шүү ккк. Утас ухаалаг болох тусмаа нэг утас=нэг эзэн гэдэг зарчмаар явагдаад байх юм байна гэж мэгээ л хэхэ.
Ханиад хүрсэн нь нуруу өвдөхөд нөлөөлсөн тул хамаагүй хөдөлж чадахгүй, дур ч хүрэхгүй жин ихээ нэмж байна. Сүүлийн үед баяр тохиогоод их идэж байгааг ч хэлэх үү гэхдээ бие өвдөхөөр эрүүл саруул онц ноцтой "аваад явчих" гэсэн өвчингүй гэр бүлийхэнтэйгээ сайхан байгаадаа баярлаад гэрийнхэнтэйгээ хамт хүсснээ идэж чадах цаг дээрээ бүгдийг идье гээд л дайраад байгаашдээ хэхэ.
Гадуур найзууд энд ирээч тэнд очооч гэсэн урилга заллага их ирүүлж байгаа ч тэр бүхнээс татгалзаад гэртээ байхыг илүүд үзээд байна. Ирэх онд ямар байхаа битүүхэндээ төлөвлөөд ямарчигсан өөдрөг байна, өөртөө илүү анхаарал тавина гэж бодож байгаадаа.
Сонин гэвэл манай ээж ФБ-г гашраагаад одоо удахгүй өөрийн гэсэн notebook таблет юу л байдаг юм тэр бүрийг хүүхдүүдээрээ авхуулаад үзэж тарнаа гэцэн ханцуй шамлаад бас болоогүй байдлыг нь харвал удахгүй аавыг уруу татаж ФБ гишүүн болгох шинжтэй сууж байхын хаха.
Comments
Post a Comment