![]() |
| Алив алив... доргицгоо найзуудаа... |
Үүе л дээ үүе л дээ байна уу? байна уу? алло? халло? байна уу та нар? Хааччихваа?
Шинэ жил болох гэж байхад та нар чинь хааччихваа? Зарим нэг нь үүд хаалгаа дангинатал түгжээд дотроо наргиж цэнгээд байгаамуу нааг оруулахгүй байна.
Зарим нь үүдээ дэлгээтэй чигээр нь хаяад алга болчихож, бараа сураггүй явчихаж. Шинэ жил хэсээд тасраад явцгаачихдаг юм уу? Тэгвэл яасан эрт шинэ жилээ эхэлж яасан удаан баярладаг юм та нар!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Яажугаам бэ дэ та нар чинь, юу болов? яав?
Муланка, Bremen, Цццццииииитруууссссс, Улаанмалгайт, Гуталчин, Монгол бүсгүй....
Бүгд сураггүй, эсвэл сурагтай ч надаас нүүр бууруулсан юм даг уу? Худлаа гэвэл та нар миний блогийн хажуу листийг харчих. Хичнээн олон хүн сураг тасарсныг тоолчих. Дайны үе үү энэ чинь... ёоо больё бүр агсан тавилаа хэхэхэ.
Тэмээчин маань л бичлэг оруулж нааг гийгүүлэх юм даа гэж...
За энэ утааг дээ.. Хамар ам сэтэрлээ хоолой хорслоо нүд аргалаа, шөрмөс татлаа... энэнээс илүү яалгах гээд байгаам майййййййййббб муу утаа чи?
Шинэ жил болох гээд чадлаараа л эрүүл саруул онд мэнд орчих гээд үзээд байна. Тэгэхээр удахгүй шинэ жилийн шинэ плаанаа гаргаж тавьж үүрэг амлалтыг пионер хүн шиг гараа урдаа өргөж байгаад авна гэж мэд.
Дашрамд би пионерт элсээгүй, эвлэлд элсээгүй, намд элсээгүй, ааа бас цэрэгт ч яваагүй юм байна вааахахахахахаххахахаха.... тэгж яривуул баатарчуудад элссэн удаатай заёо???
Та нар шинэ жил ямар байгааг бичээч дээ. Цаана чинь гадгаадад байгаа эгч энд ямар ч шинэ жилийн наастри алгаа, та нар ямар сайхан ён гээд л санаа алджийна... хөдөө байгаа эгч бас баяр болдог л байхдаа энд мэдэгдэх юм алга гээд хошуу нэмжийна. Тэгэхээр шинэ жил чинь Утаанбаатарт л болдым уу ай? Ай шинэ нээлт хийсээ ккккк.
За хө, шинэ жил гэхээр л Love actually санагдахийм байшдээ. Хорвоо дээр тийм азтай хүнүүс байдаг байхдаа, шинэ жилээр мөрөөдлийн хайртайгаа учирч мучраад, эв зүйгээ олоод эвцэлдэж мэвцэлдээд... гэснээс тийм эвцэлдээн гардаггүйшдээ тэр кинонд тийм үү?
Надад хүсэх юм алгоо энэ шинэ жилээр. Бага юманд баярладаггүй хүнийг хорвоо том юмаар шагнадаггүй юм гэнэ лээ. Намайг хэлж байгаа юм уу хаашаан. Баярлаж хөөрөх нь ховоршдээ нээрээ. Би уйтгар гунигийн хатан хаан гэж мэгээд явдаг байснаа болиод одоо хэнэггүй зангийн хатан хаан л болжийна. За яахав хүслээ гэхэд биелээд намайг ойлгодог, яаж ч цамнаж аашилж байсан зугтаагаад алга болчихдоггүй ядаргаа болоод наалдаад дагаад байдаг тийм хүн гараад ирвэл сайн л байна даа. Хааяа тиймэрхүү хүн гарч ирэх гэвэл нь би өөрөө тэсч чадахгүй тавхайгаа гялалзуулаад Баясгалангийн ээжээс илүү хурднаар Чак Норрисоос арай илүү хурднаар зугтаахымдаа хөөрхий.
Яадаг ч байсан та нар гэр орондоо сүлд модоо зас, тойрон бүжгээ хий, намайг оруул, хууч хөөр, ярь хэлэлц за юу мэдэв үү???

Comments
Post a Comment