Skip to main content

Багш нарын баярын мэнд

Багш нарын баярын мэнд ээ. Манайх чинь дөрвөн багштай айл хэхэ. Дээр нь би нэмээд  багшлах эрх авч хичээл зааж үзсэн хүн байгаам. Багш нарын баяр гээд аав ээжийгээ нүүрийг нь бүлээн усаар угааж нөгөө хувцсыг нь өмсгөөд аймгийнхаа баярт урилгыг нь халааслуулаад унаанд суулгаад явуулчихсан ккк. 

Өөрийнхөө багшилсан дурсамжаасаа яривал эхний өдөр намайг хэтэрхий хурдан зааж хичээлээ ойлгож амжихаас өмнө дуусах гээд байна гэж байсан. Сүүл рүүгээ шавь нартайгаа амьдралын үнэний талаар бодит байдлын талаар буу халсаар өнгөрдөг байж билээ ккк. 

Миний удирдаж байсан курст нэг удаа амьдралын боломж доогуур хүмүүс хамрагдсан юм. Нэг ах шагнуулсан гээд цоо шинэ МАНамын ч билүү хүндэт тэмдэг зүүгээд ирэхээр нь би томоор баяр хүргээд баахан магтсан тэгтэл бусад шавь нар маань атаархсан юм байлгүй маргааш нь нэг залуу бүр дээр үеийн, социализмын үед гарч байсан нэг аймгийн хэдэн ч билээ жилийн ойн медаль энгэр дээрээ зүүгээд ирчихэж билээ. Би ч бантсандаа бас баяр хүргээд за сайн байна гээд өнгөрч байсан хахахахахах. 
Яахав дээ хөөрхий бичиг үсэг мэдэхгүй хүн чэн магтуулмаар санагдсан юм байлгүй. Бас нэг залуу надад цаг маг гялайж гялтайсан болгоноороо гайхуулаад тэгснээ манай авгай гээд солонгос жүжигчний зураг үзүүлж нтр. Би инээдээ барьж ядаад, хамт сурдаг хүмүүс нь нөгөө хүүг шоолж инээлдээд хөгийн юм болж байлаа.

Надыг дөнгөж сургуульд ороход манай анги даасан багш томоо гэдэстэй байж таараад хичээл ороод удалгүй төрчихсөн. Тэгээл 3-р анги даасан нэг багш үдээс өмнө өөрийн ангидаа ороод үдээс хойш манайд ордог өөрөө гэр нь хол гэртээ харьж чадахгүй гэрээсээ халуун савтай цай авчирч байгаад л бидэнтэй үзэж тардаг байсан. Маш сайн багш байсан шүү.

Манай ангийн нэг охин сурах хоцрогдолтой байсан шиг байгаа юм. Даалгавараа хий гэхээр эхнээс нь дуустал жирийсэн зураас зураад л ирдэг.... Тэгээд үсгээ нүдлэхгүй ээ. Багш дахин дахин заана нөгөөх нь тоож байгаа ч юм байхгүй энээ тэрээг харсан шигээ багшийн өмнө хэнэггүй зогсоно. Дээрээс нь нэмээд тэр охин багшийн халуун савтай цайнаас хувааж уугаад л тэгээд багштай хоёулаа үсгээ нүдлэх гээд ухантаад байдаг байсан хаха. Одоо хүний хүүхдийн төлөө ингэх багш олдох болов уу даа?

За тэгээд бүх багш нарт Монгол Улсад шинэ цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ.

Comments

  1. Багш хүний хувьд умшаад сэтгэл их хөдлөв.

    ReplyDelete
  2. Гудиггүй эрд тусгайлан баяр хүргэе! Сураг дуулахнээ та их мундаг багш гэсэн шүү.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...