Skip to main content

Маяглий

энэ чинь хэхэ. Блогоо зөвшөөрөлтэй хэрэглэгч нэвтэрч уншихаар тохируулахаар боллоо. Надад одоо Гуталчины майл хаяг л байна тиймээс хамгийн түрүүнд уншигчаар урилаа. Мишагийн хаягийг мэдкүмаа санадаггүй. Алуулсаа одоо.

За тэгээд миний блогоор орж уншдаг хүн байвал хаягаа явуулчихаарай би нэмчихнээ гэлүү хэхэ.

Миний майл хаяг maysrowan@yahoo.com энэ хаягаар add хийгээд ороод ирээрэй тэгвэл уншигч болох хүсэлтэй байна гэж ойлгоод урилга явуулнаа.
Өө нээрээ тийм, Өнөөдөр Цонжин болдог ороод ирлээ. Анх баригдаж байхад нь очиж харж байсын, харин баригдаад ашиглалтанд орсны дараа анх очиж үзлээ л дээ. Яахав зүгээр. Ашиглалтаа сайжруулах хэрэгтэй санагдлаа. Дотор нь байгаа музейн үзмэрүүд сонирхолтой санагдлаа, таалагдсаан. Яг миний үндсэн мэргэжилтэй ойр болохоор сонирхолтой байх нь ч аргагүй штэ.

Гэхдээ бас шүүмжлэх өвчин хөдлөөд гэлүү хэхэ. Менежментээ сайжруулж үзмэрээ улам олшруулаад өөриймсөг хандмаар санагдсан шүү. Яджийхад зарим тайлбар нь англи дээрээ үсгийн алдаатай байна лээ. Тэгээд бас мэргэжлийн бус хүмүүс бол ч тухайн үзмэр чинь яг ямар утгаараа үнэ цэнэтэй юм бэ? Юугаараа ижил төстэй бусад үзмэрээс ялгарах вэ гэх мэтчилэн зүйлсийг нарийн ойлгохгүй, тиймээс бас тайлбарыг нь бичээд хөөрхөн хөөрхөн самбар энэ тэр байрлуулчихмаар юм гэж бодлоо. 

Жишээ нь дөрөө байна. Монголчууд чинь дөрөөг бол морь унахад хэрэглэдэг, ган дөрөө, төмөр дөрөө гэхчлэн байдаг гэх мэтээр өөрсдийн амьдралтайгаа холбоотойгоор муугүй мэднэ. Гэхдээ л музейд Монголчуудын дээд өвөгөөс улбаатай дөрөө байх нь ямар ач холбогдолтой, яагаад бахархах ёстойгоо нарийн ширийнээр мэдэхгүй л болов уу. Яг үнэндээ түүхэн талаас нь авч үзвэл Монголчуудын хүн төрөлхтөний техникийн соёл, хөгжил дэвшилд оруулсан томоохон өөрчлөлт, хувь нэмэрийн нэг нь дөрөө байдын шт.

Эртний Герг, Ромын үед ч дөрөө хэрэглэж мэддэггүй,Спартак  гэх мэт баатруудын дүрс зураг нь дандаа дөрөөгүйгээр дүрслэгдэж "зайдан морин дээр нүцгэн бөгсөөрөө сандайлж" үлдсэн байхад тал нутгийн "харанхуй бүдүүлэг" гэж үзэгдэж, хэлэгддэг эртний Монголчууд дөрөө гэж чухал зүйлийг сэдэж ашиглаад техник сэтгэлгээгээрээ хол тасарсан байсын гээд бахархаж болно.

Тэндээс буцахдаа алсдаа нэг иймэрхүү цогцолборын зохион байгуулах албыг хөдөлгөөд явах юмсан гэж дотроо "юм санаад" л ирлээ хэхэхэ.

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...