Skip to main content

Сувилалын амрагч

Хэд хоног чимээгүй болсонд гайхаж байна уу? Би амралтанд амарч байнаа хэхэ. Сувилалд явна гэж тэмүүлсээр байгаад ирээд амраад, эмчилгээ хийлгэж байна. Цагаан сар гээд хүн цөөнтэй гоё байгаам биш үү? Бараг л хэдэн тэтгэвэрийн өвгөчүүл эмгэчүүл тэгээд би л байна хаха.

Шаварт хэвтэх гэж хамаг хувцсаа мулталж хаяж тайчих урлаг үзүүлнэ, бариа засал хийлгэнэ, нурууны татлага хийлгэнэ, бас физик эмчилгээ хийлгэж гэрлээр шаруулна. Физик эмчилгээ гэснээс толгойгоо шаруулдаг байхгүй юу. Аппрат дээр нь биед байгаа бүх металл эдлэлээ ав, гар утсаа унтраа гэсэн санамж байхаар нь халааснаасаа утсаа гаргаж ирээд унтраах санаатай сунгатал пис пас пин пан гээд оч маналзаад хаха. Цочсондоо утсаа газар шидчихсэн, тэгээд зүрх пэл пэл гээд ийш тийш хараад, ашгүй хүн амьтан байгаагүй. Балрах гэж байна штэ.
Дээр нь шаварын туслах ажилтан нэг залуу үнэн сонин. Шаварт хэвтэхэд бүх хувцасаа тайлж шав шалдан байх ёстой тэгээд намайг хувцсаа тайлж эхлэхээр нөгөө залуу эргэлдэнэ байн байн ирж харна хаха, тэрнийг явахыг хүлээгээд дороо эрэгцээд шаварийн сувилагч загнаад хурдан наад хувцсаа тайл, юун маягтай юм гээд. Одоо за дахиад хажууд ирвэл яадын үхсэн бүх гувцсаа тайлаад тоох ч үгүй өөдөөс нь онжгоо харуулаад гэвтнээ гэж бодоод байгаан хаха.
Өрөөндөө ганцаараа, дуртайгаа хийж идэж унтаад эргэлтээ ганцаараа идээд хаха. Манай хооллодог ширээнд 8 хүнээс би ганцаараа эмэгтэй, бусад нь гэвэл нэг их саваагүй өвөө бий, чи хаанаас ирсэн юм? Хэдэн настай юм? Юу хийдэг юм? Ямар өвчинтэй юм? Чамд ямар ном байна? өрөөндөө хэдүүл юм? Асуулт нь дуусахгүй ээ хаха. Би ч төвөгшөөлгүй аль болох хариулнаа. Хажууд бас нэг дэлдэн өвөө бий, бидний яриаг чихээ дэлдийлгээд сонсоно. Цаана нь нэг буйртай ах, нэг газрын номын сангийн захирал гэсэн. Тэгээд нэг ах, надтай цуг хотоос нэг
автобусаар ирсэн, гайгүй яриа хөөрөөтэй, хажууд нь нэг түгдийсэн дуугүй бөх залуу сууж хоол иднэ. Тэгээд нэг ах хүү бий. Анх хараад за энэ ах ч ченж менж юм уу нэг тийм ажилтай гар байна л гэж бодсон, яагаад гэхээр тэр ах хүү ширээ дамжиж тэнээд талх олж ирээд ширээндээ овоолоод цохиж өгнө, бусдыгаа дайлна, нэг ноосон малгайг ялбийтал нь хажуу тийш дарж өмссөн хэнэггүй гар.

Тэр ах хүү намайг чи мөрийтэй хөзөрдөх үү гэнэ хаха. Нарантуул дээр наймаа хийдэг байж байгаад компани байгуулаад захирал хийж байгаа гэсэн. Тэгээд яриа мариа үнэн хэнэггүй сайхан гар. Намайг хэдтэй юм, хэдэн хүүхэдтэй юм гээд тэхээр нь насаа дөхүүлж хэлээд, нөхөргүй, хүүхэдгүй гэсэн паах баларсан юм гэдэг байгаа хахахахаха.

Баларсан байхдаа яахуу дээ гээд үхтлээ инээсэн чинь баларсан баларсан гээд хэхэ.
Амралтын сонин гэвэл нэг иймэрхүү

Comments

  1. paaah valarsiin chi hujirtin rashaand bgaa yu tee??? tend yag ter zaluuchuud ni tegdii sht kkk

    ReplyDelete
  2. Tiim, Odoo amralt duusaad irchihlee kkk. Gutalchin sain meddiin bna shte haha

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...