Skip to main content

Шантралт бас тоглоом

Амралтын өдөр үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сая нэг сэрж үс зүсээ угаачихаад сууж байна. Өвөл би усанд барагтай л бол орж чаддаггүй, ханиад хатгаанаас салдаггүй шалтгаанаар нэг эсвэл хоёр өнжиж байгаад орой унтахын өмнө л усанд орно шүү дээ хэхэ. Дээр нөгөө Эбэ ерөнийгийн Оюунгэрэл туслах номондоо усаа хэмнэх хэрэгтэй орчин үед өдөр бүр усанд ордог хүн соёлтой биш харин усаа хэмнэж мэддэггүй боловсрол доогуур хүн харагдах болсон ухааны юм бичсэн байна лээ. Тэхээр би тэрийг нь сайхан далим болгож өөртөө хэлээд өгшүүлээд өдөр бүр усанд орку л байгаам. 

Сүүлийн хоёр хоног төмсний хучмал хийсэн. Эхний өдөр ганц биедээ тааруулж жааханг хийж печинд шарж идэж үзээд болох шинжтэй болохоор нь маргааш нь нийтэд зориулж хийсэн гэжуга. Би ч яахав нухсан төмсний улаан хорхойтон, хүүхэд байхдаа эх нялхаст хэдэн сар хэвтээд тэгээд нухсан төмс, татсан бөөрөнхий маханд нугасгүй болсон хүн л дээ. Манайхан харин сүжиггүй шиг байна.

Цахим орон зайд тэмдэглэл хөтөлдөг хүүхнүүд маань их эрч хүчтэй, боловсролтой, бас шаргуу дайчин юмаа. Над шиг гоншигнуур хүн алга хаха. Ээж аавынхаа алган дээр бөмбөрч хажууд нь эрхлээд байгаа болохоор гоншигнохоо уртал болгоноо би нь. Гүй ээ энэ англи хэлийг нэг сайн сурчихмиймсан, хүмүүс хоёрдах хэлээ аль эрт дуусгаад гуравдах, дөрөвдөхөө сураад байхад би энэ хэлтэй л зууралдаастай, заримдаа би бүтэхгүй юмыг бүтээх гээд ганцаараа шал дэмий махаа идээд байгаа шиг санагдах л юм, гэхдээ бас хүн сурч болоод байхад би яагаад болдоггүй юм гэж өөрийгөө чамлана. Үнэндээ ганц удаа албан ёсоор хэлний хичээлд сууж үзээгүй шахуу болохоор бие дааж жаал нухахгүй бол тэгээд л байрандаа байна гэсэн үг. Ядаж байхад анхнаасаа дүрмээ алгасаж нухаад дасгал энэ тэр хийгээд явчихсан хүн одоо буцаад дүрэмнээс эхэлж сурах гэхээр ойлгохгүй юм гараад байхын.

Тэгсэн мөртлөө англи хэл нухахаасаа залхуураад сүүлийн хэд хоног Оlloo тоглоомын булангаас тоглоом түүж тоглоод балалж байнаа хаха. Яахав холбоосыг нь тавьчихъя, уйдсан хүн байвал тоглоод үзээрэй. 

http://www.olloo.mn/modules.php?name=Games&func=play&gid=146 Энэ их амархан юм шиг байсан, сүүл рүүгээ улам хэцүү болоод, амжихгүй, бас цуглуулах ёстой мөнгөө цуглуулж чадахгүй баларсан хаха.

http://www.olloo.mn/modules.php?name=Games&func=play&gid=205
Энэ арай хүнд нь, тэгээд бажга алдахаараа үйлчлүүлэгчдээ "Түүхийгээр нь идэх гээгүй бол байж бай, байжий л даа, түр хүлээж бай та нар юун сүртэйн, одоохон өгөх гээд байхад" гээд загначихмаар, бүр арга ядахаараа "Тэгвэл зарахаа болилоо" гээд хусуураа шидчихмээр санагдахыг нь яанаа хаха.

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...