Цаана чинь Валентины баяр айсуй, тэгээд цагаан сар айсуй...
Энд тэнд Монита зарлаад байгаа юм уу? Би лав насандаа Монита тоглож үзээгүй хөөн хэхэ. Яахав дээ манай ажлыхан чинь уртаашаа хоёр эсүүл гурвуулаа хүмүүс чинь Монита зарлаад гүйж байвал ониг штэ гэхгүй юу хаха. Нийгмийн ажлын бүлэг маань их олуулаа ч гэсэн нэг юм хийх болвол боловсруулах үүрэг над дээр тохогддогоос төвөгшөөнөө бас.
За Валентин дуусаад цагаан сар тийм ээ?
Хүмүүс цагаан сарыг тээршаагаад аль муу муухайгаар хэлээд байгаад би сэтгэл дундуур байна шүү хэлчий яадын хэхэ. Яахав дээ бүрэн бүтэн улс гүрэн байна нийтээр сайхан баярладаг, амардаг байж яагаад болдоггүй юм. Цагаан сарыг үрлэг зарлагатай тэмдэглэх эсэх нь тухайн хүнээсээ л шалтгаална шүү дээ. Сэтгэлээрээ төрийн сүлд, аав ээж, нутаг усандаа сүсэглэж залбираад сайхан шинэлээд, сэтгэлээсээ ариусчихвал дэндүү сайхан л баяр. Хичнээн муулдаг ч гэсэн гадаадад очоод, үгүйдээ ядарсан, боломжгүй байсан үед санагалздаг юм нь нөгөө муу нэртэй ч элэг бүтэн сайхан баярласан цагаан сар л байдаг шүү дээ.
Сүүлийн үед Пийсүүгийн эзэний бичиж байгаа цуврал нийтлэлүүдийг унших болгондоо тусгаар улс байгаадаа, эрх чөлөөтэй хүссэнээрээ өөрийнхөө төрөлх хэл, соёлоор харьцаж, бүтээн туурвиж бас маргалдаж хэлэлцэж, улс гүрнийхээ хөгжил, эх орон байхын утга учрын тухай хүссэн хүн бүхэн санал бодлоо чөлөөтэй хэлж чадаж байгаадаа баярлаж сэмхэн ханцуйдаа залбирах нь нэмэгдсэн гэвэл хөгшин хүн шиг санагдах болов уу хаха.
Ямартай ч өөрийн төрлөх хэл, соёл, гарал үүслээсээ болж гадуурхалт, дарамт, шахалт, үзэл сурталд өртөж хүчээр төрөлх соёлөө өөрчлөх шиг аймшигтай харамсмаар зүйл байдаггүйг Монголчууд маань түүхийнхээ явцад бага сага ч болтугай амссан л хүмүүс дээ. Зиа зиа солиарчихлаа ккк
Comments
Post a Comment