Яг сайхан бичлэг бичих гэж байтал дэмий юмнаас болж уур хүрээд бичлэгийн санаа замхрааский хэхэ.
Уур хүрч бухимдах юм зөндөө байноо. Гүй ээ одоо энд бичлэг бичнэ гэдэг нь хэнд хэрэгтэйм өөртөө л зориулж бичдэг болохоос. Сүүлд уншвал мартсан юмаа санаж ч магадгүй гээд. Гэхдээ учир байнаа. Блог хөтөлдөг маань хэнд гай болоод байдын? Энд тэнд элдэв юм сараачдагийг минь мэдсэн хүмүүс пүү паа гээд бараг ам хамраа дарах шахаж гайхахыг нь яана. Хэн тэд нарыг сонирхоодох гэсийм. Одоо насанд хүрсэн хүн чинь юу бодож, юу сонирхож, юу бичих нь миний л дур штэ. Тэхэд цензурдэх гээд үзчих юмаа. Тийм юм биштий бич ийм юм биштий бич эсвэл паа юугаа бичээд байдын балайн гэх гээд.
Хэдэн жилийн өмнө ФБ гэж юм эрчээ авч байхад найзууд маань янз бүрийн юм ярьж уур хүргэдэгсэн, тэгсээр ихэнхийг нь хасаж хаяж байж санаа амарсан. Тэгж бич ингэж бич тэрийг биштий найзаар нэм чиний найз тийм байна ийм байна гэхчлэн орохгүй юмгүй байсан нь дургүй хүргээд хэхэ.
Одоо нээрээ бараг найз гэх юмгүй штэ ФБ дээр, бас сонирхоод байх ч юмгүй тийм байхад л хүнүүс яагаад надыг найзаар нэмсэнгүй барьсангүй гээд довтлоод байдгийг би ойлгодоггүй Монгол найз бол бүр ч цөөн хэдэн байгаа хүнээ хасчхалгүй чадан ядан тэвчээд байлгаад байдын уураа хүрвэл бас бүгдийг нь хасаад хаяна байх аа хэхэ.
Comments
Post a Comment