Саатраад л саатраад л суугаадийнэ. Уг нь CV-ээ бичиж нэг газар луу явуулна гэж бодсон, бас нэг газар луу захиа бичиж юм лавлана гэж бодсон, бас.... бодсон юм их байнаа. Миний хийж байгаа ажил хүнд бараг харагддаггүй байнга компьютерээр олон хүнтэй онлайнаар ажлаа явуулдаг юм шиг байгаан. Бичиг цаас ч гэсэн адилхан өчнөөн хуудас хийгэд тэр нь компьютерт л байна шүү дээ.
Гэхдээ надаар юмаа хийлгэсэн хүмүүс эхнээсээ ажил нь бүтээд явахаар гоё байдаг юмаа. Гадагш хуралд явлаа, төлөвлөгөө, бичиг цаасаа бичүүлж аваад тэмцээн зохиолоо, бас ухаан нь амьдралын бололцоо доогуур хүмүүст гэр олгуулах бичиг гуйлгаар бичээд боловсруулаад өглөө тэгээд тэр нь бүтээд хүнд буян болж байвал болох нь тэр хэхэ.
Хүн асууж байна л даа, найзтай болсон уу гэхээр нь үгүй ээ гэтэл чи тэгээд энэ хооронд хүнтэй ч явж байна уу гэнээ хэхэ. Энэ хооронд гэдэг нь нэг жил, хоёр жил гэсэн үг юм уу хаашаа ён танилцаад одоо хоёр гурван жил болоход нь би тааралдах болгондоо ганцаараа л байж байх юм хэхэ.
Надад нэг бодол байдаг юмаа тэрийгээ хуваалцаад яахуу дээ. Ганцаараа явж байсан нь хавьгүй амар. Зарим хүн залуу насанд завхай сайхан гэдэгтэй би санал нийлэдг ч өөрөө заавал тийм байх албагүй штэ. Гай болж хүнтэй суувал сурсан занг сураар боож болкү гээд хуучнаа санагалзаад нөхөртөө сэтгэл дундуур хар яр хийгээд байвал лай тэгсэнд орвол ганцаараа байж байгаад гай таараад хүнтэй суувал нөхөртөө сэтгэл дүүрэн байсан нь дээр биз хэхэ.
Манай найз багаасаа л найз залуусаа солиод явдаг байсан одоо хүнтэй суугаад сайхан л амьдарч байгаа юм шиг харагддаг гэхдээ өөрөө хуучин залуусынхаа тухай сураг сонссон эсэхийг сэмхэн надаас сураглаад байдаг юм би гайхаад чи одоо тэрүүгээр яахнуу гээд л. Нөхөртөө сэтгэл дундуур байдаг юм уу эсвэл уйдсан юм уу гэж боддог.
Пээ би юу бичих гээд юу бичээд яваад байгаамбэ гарахаас хэхэхэ.
Comments
Post a Comment