Skip to main content

Өлсөх гэж байна

нээрэнгээсээ шүү. Өлсөхгүй бол болкү байнаа. Учир начир нь нүдтэй холбоотой юмаа. Нүдээрээ өлсөх гэж байгаа юм биш шүү. Ходоодоороо л өлсөнө штэ хэхэ. Хараа муудаад байхаар мацаг бариад байвал нүдний хараа сайжирдаг юм л даа. Тэгээд өлсөх гэж байгаам хэхэ. Хажуу айл юун мангар юм хоол хийгээд үнэртүүлээд байхын хүн өлсөх гэж байхад өлсөх замын садаа гэлүү хэхэ. Одоо манайхан бас хоол хийнэ гэж байна штэ миний нүд өвдөөд юм харж чадахаа болих гээд байхад өлсөхгүй бол болохгүй.

Бичих гэж байснаа мартчихжээ. Ядаргаанд орчихсон юм болов уу даа. Гэртээ тайван хэвтээд тааваараа ном уншаад, мацгаа бариад ирэх долоо хоногийг хүлээе гэж бодоод  байна 3 хоног гэсэн үг. Нүд бүрэлзээд байгаа ч ном уншихад зүгээр. 

Чонон сүлд-ийг уншиж эхэлсэн байгаа. Нэг их тэмүүлж яарч уншихгүй байна. Орос эсвэл бусад хэлнээс орчуулсан уран зохиолыг уншихад амар байдаг, хятадаас орчуулсан зохиолыг уншихаар би нэрүүдийг нь тогтоож ерөөсөө чаддаггүй юмаа. Тэгээд л утга санаа нь бүрэлзээд. Нөгөө Жи Юү эсвэл Бай Чэн ч юм уу хятадаар нэрлэсэн гол баатруудыг хооронд нь бараг ялгахгүй, бүр байдал төрх нь төсөөлөгдөхгүй эр эм нь ялгагдахгүй тамлаад байдаг юм хэхэ.

Чонон сүлд шиг зузаан романыг урд нь өдөрт нь уншаад дуусгачихдаг байсансан одоо бол хэд хонох шинжтэй. Жижгээр бичсэн үсгүүдийг нь олж уншихгүй сохолзсоор байгаад тэр хэхэ. Шилэн нүд надад таарахгүй тарчлаагаад улам дордоно. Нүдний шил зүүхээр холын юм овоо харагддаг ч тэгээд нүд бүр хатгаад өвдөөд ачаалал нэмэгдээд байгаа нь шууд мэдэгдээд байх юм. тэхээр хараа мууддаг нь тархины үйл ажиллагаа, ядаргаатай холбоотой байж магад гэж өөртөө онош тавиад явж байна хэхэ.

Гадуур гарч ганц нэг ажил хөөцөлдөх гэсэн чинь ээж явуулахгүй чи өлсөж байж гудманд муужраад унавал яахын гэх юм хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...