Skip to main content

Маш их баярлалаа 2011!

Өнгөрч буй оноо дүгнэж бичих бичлэгээ бичнээ хэхэ.

Санаж байгаагаа хойно урд нь оруулаад биччихье.

Он гарангуут л нэг ажилд орж байлаа. Хүсч байсан салбартаа зургаан сар ажилласан. Ямартай ч суурь мэдлэг олж авч ажил нь ямархуу байдлаар явагддагийг мэдэж авлаа. 

Ажлаасаа гарах ч юу байхав завсарласан. Шалтгаан нь би гадагш явсан, буцаж ирээд орох сонирхол ч байсангүй, ажил дээр онц шаардлагатай ажил гараагүй гэсэн болохоор орж гараад явж байгаа.

Бас л он гармагц ажлынхаа хажуугаар нийгмийн эмзэг бүлэг гэж нэрлэгддэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ ажилласан. Урд нь энэ салбарт олон жил ажиллаж байсан болохоор хэцүү юм байгаагүй гол нь намайг хүлээж авах үгүй гэсэн асуудал эдгээр он жилүүдэд салахгүй дагаж сайн, муу хэл ам, үр дагварыг дагуулж байгаа. Өвөрмөц соёл л юм даа.

Бүх төсөл, удирдамж, төлөвлөгөөг өөрөө гардаж бичээд ивээн тэтгэгч олоод анхны арга хэмжээгээ шинээр хамтран ажиллагч багийнхныхаа хамтаар хийсэн 70 орчим хүн хамрагдаж урам, гомдол, ухаарал, эргэлзээ олж авлаа

Ажиллаж байсан газраа бас зүгээр суусангүй, даргынхаа асуудлыг элбэж цэгцэлж, даргадаа тус нэмэр болсон гэж боддог. Ямар ч атугай дарга маань миний туслалцаа дэмээр алдсан байр сууриа олж авахад чухал түлхэц болох ажлаа бүтээж, салбарынхаа GA-д оролцоод ирлээ.

Өөрийгөө бас анхаарч дээр дурдсан ажлуудынхаа хажуугаар хичээлээ хийсэн, бүх дүнгээ цаг тухайд нь тавиулсан, сургуулийнхаа шугмаар гадагш явах шалгалтанд орсон, тэнцсэн гэхдээ цаад байгууллага төлөвлөгөөгөө өөрчилсөн. Энэ нь надад муу юм болоогүй.

Өөрийнхөө дотроо хүсдэг, заавал хийнэ гэж зорьдог байсан ажлаа хийсэн. Энэ нь олон улсын хэмжээнд сайн дурын ажилтан буюу volunteer-р ажиллах. Шалтгааныг нь тоочвол урт түүх болно, товчхондоо хэзээ нэг цагт заавал хийж үзнэ гэж өөртөө амласан, зорьсон байсан.

Зуны саруудыг гадаадад сайн дурын ажилтан хийж өнгөрөөсөн, тэнд өөрийхөө юу чаддагийг үзүүлсэн, хангалттай үнэлгээ өөртөө өгөөгүй ч ямартай ч учраа олоод яваад байж чадсан. Олон шинэ, залуу, өсвөр үеийн танилтай болсон. Бас миний хийсэн энэ ажил том биш ч анхдагч гэдгээрээ онцлог.

Анх удаагаа айхгүй ч гэсэн аягүй мэдрэмжийг авлаа. Тэр нь агаарын донсолгоонд орсон явдал. Хүнд Typhoon салхи, бороотой үед онгоцны далавч харагдахгүй тэнгэр харанхуйлж, онгоц тэр чигээрээ донслон чичирч байхад санаа зовж л байлаа. 
Бас далайн давалгаанд хүчтэй сорогдож сандарсан хэхэ.

Нутагтаа буцаж ирээд, хөдөө явж амарсан. Ойрын хоёр гурван жил амраагүйгээрээ сайхан амарч алжаалаа тайлсан, бас холоос ирсэн найздаа guide хийж үзлээ. Just challenge. 

Хотод буцаж ирээд, хичээл сурлага ахуй амьдралын хажуугаар нөгөө нийгмийн ажлаа хийлээ. Бас л түүхэнд анхдагч болох наадам зохион байгуулж түүнд бидний гаргасан судалгаагаар давхардсан тоогоор дор хаяж 500 илүү ХБ хүн хамрагдсан.

Мянганы сорилтын сангийн холбогдолтой төсөл дээр хэсэг зуур ажиллаа. Том түвшний ажил биш дунд түвшний ажил. Гэхдээ шинэ юм сурлаа.

Дипломоо бичиж эхлээд санаанд хүрэхгүй ч бичиж дуусгасан. Нэг хүний хэлсэн үг миний хийснийг товчхон бөгөөд ойлгомжтой дүгнээд өгсөн. No fact is also fact. 

Өөрөө догдлоогүй, хүсээгүй шагнал авлаа. Нийгэмийн салбарт хийсэн ажлаараа ЗХолбооны алтан медаль авлаа. "Залуу нас баяртай, чамайг би алтан медалиар шагнаад үлдээлээ". "Идэр нас сайн уу?"

Ажилладаг нийгмийн ТББ-ынхаа оны шилдэгээр шалгарч өргөмжлөл авлаа.

Сүүлийн арга хэмжээ нь эцэг эх нь сонсголын бэрхшээлтэй 40 хүүхдийг баярлуулж бэлэг өглөө. Амар байгаагүй ээ маш их хэл ам, саад, үл ойлголцол, гомдол гарсан. Больё, орхиё гэж олон удаа бодлоо. 

Хатуу үг ч олон сонслоо. Өөрөө амьдрал үзээгүй, зовж үзээгүй болохоор хүний зовлонг мэддэггүй, дараа ойлгоноо гэж хэлүүллээ. Чамайг дарамтлаагүй, бид нарыг гэсэн сэтгэлтэй юу үгүй юу гэдгийг чинь шалгаж байгаа, элдвээр хэлж байгаа, цаашид ч шалгана, хөөнө тууна гэж занууллаа. Хурдан хүнтэй суу, хүүхэд гарга, амьдралын их сургуульд ор, зовлон үз, дараа нь чи уйлаад таньдаг эгч нараасаа яах ийхээ асуугаад ирнээ гэж загнууллаа.

Өөрийгөө өмөөрч бодлоо, өөрсдөө гэр бүлийн амьдрал хэцүү, зовж байна гэсэн мөртлөө намайг гэр бүлгүй гэж буруутгаж заавал надад ар гэр, ахуй амьдралын зовлон үзүүлэх гэдэг нь яаж байгаа юм, ажлаасаа болж хүн загнадаг нь миний буруу юм уу адилхан хүн байж та нарын зовлон гэж юу вэ, хүнээр өрөвдүүлэх гээд би өрөвдөөгүй нь зовлон байна уу гэхчлэн гомдоллоо, дуугүй байсангүй хэллээ, уурллаа, ерөөсөө цаашид тэвчээд, хүн амьтанд сайн муугаар хэлүүлээд, ажлыг нь хийж өгснийхөө хариуд загнуулаад, дарамтлуулаад, муулуулаад, буруутан болоод цалин хөлсгүй ажиллаад байх ямар хэрэгтэй юм больё гэж туньж үзлээ.

Бүх хүний санал нийлж намайг хэтэрхий хатуу, бас шударга, санасан бодсоноо шууд хэлдэг, хүний амьдралын цаадах, нарийн нууцыг, хувийн амьдралын зовлонг хардаггүй зөвхөн урдах, хийж байгаа ажлаа л хардаг, хүнийг маш их шахаж, хатуу үгээр хэлж ажиллуулдаг гэж дүгнэлээ. Товчхондоо дарангуйлагч болж байх шиг байна.

Өөрийгөө тэвчээргүйг улам илүү ойлголоо, тэвчээр сууж чадахгүй байгаадаа бухимдлаа. Хурц зангаа засч чадахгүй байгаадаа арга тасарлаа. Хүнийг хэзээ ч уучилдаггүй хатуу зангаа хөдөлгөж дийлсэнгүй хүч мөхсдлөө. Уучлалт гуйж сураагүйгээ сайтар ухамсарлалаа.

Тоогоогүйн хариуд сайн найзаасаа ч хатуу үг сонслоо. Хэзээ ч ирэхгүй үүрд явсан хүн цаадах чинь, би эхнэртэй ч энд үргэлж л байх хүн шүү сайн бодоорой гэхээр гаднаа ил гаргаагүй ч дотроо багтарч үхтлээ уурллаа, шар хөдөллөө, үзэн ядлаа. 

Олон удаа шантарч үзлээ, ганцаараа даван тууллаа, уурлаж үзлээ, эрхлэх хүнгүйдээ болоод шарандаа уйлсангүй тэсээд гарлаа. Хэл амнаас залхаж гэртээ бүгж үзлээ, амьдрал утгагүй санагдаж ч үзлээ.

Эцэст нь үглэж дуулаад оныг эсэн мэнд, амжилт бүтээл дүүрэн давлаа. 2011 онд баярлалаа гэж хэлэх үлдлээ. 

Он гараад хийх ажлаа хатуу төлөвлөх бодолтой бичлэгээ өндөрлөе

No one is born happy, but all of us are born with the ability to create happiness :) :) :)

Comments

  1. mundag huuhen bnoo chi min, minii hj uzehiig husdeg, hiine gej zoridog ajlig hj uzej salbart ni ch ajilladag um bn.

    shantralgui ercheeree zutgedeg um bn shtee amjilt husyee chamdaa

    ReplyDelete
  2. Хэхэ баярлалаа. Шинэ жилийн мэнд хүргэе сайхан баярлаарай!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...