Миний өглөө 12 цагт эхэлдэг болоод байнаа. Ажилдаа явахгүй гэртээ байгаа хүн чинь эрхлээд үд хүртэл унтаад үхрийн дуу гарахгүй болохоор аргагүй босч байна штэ хэхэ.
Намайг тоодог хүн бас байнаа лол. USA-д байхад найзалсан Шри Ланка найз хүүхэн маань нутагтаа очсоны дараа надтай харьцдаг байсан юм. Тэгсэн ажлых нь нэг залуу надтай танилций барий гээд танилцахгүй юу. Аль 2008 оны явдал л даа. Мэдээж онлайнаар. Миний нүүрнийномд л явж байдаг, миний утсыг гуйж аваад над руу мессеж бичдэг хаа нэг зураг хөрөгний дор коммент үлдээдэг гар байсан юм.
Өнгөрсөн намар нөгөөх чинь бүр олон юм яриад, Монгол хэл сурмаар байна чи надад заагаад өг гээд миний бичсэн болгоныг орчуулж өг гэж шаардаад эхлэсэн хэхэ. Миний дургүй хүрээд шууд л хусаад хаясан, угаасаа би дургүй хүргэсэн хүнээс тавхайгаа гялалзуулаад зугтаахдаа сайн юм чинь гэлүү хэхэ.
Өнөөдөр сэртэл утсанд баахан дуудлага, бас мессеж.
Hi, What's happened to you? Aren't you in FB? Are you okay? I hope you are well. гэнээ хэхэ. Би нөгөөхийг л байх гэж бодсон ч мэдээгүй царайлаад Hey, I am very well. Who are you? гээд явуулчихсан чинь хариуд нь бас дахиад л I am A* , R*'s friend. What's happening to you? bla bla гэжийнэ.
Бас байн байн дохиод байдаг. Би хариу бичээгүй гүрийгээд л байна. Өрөвдөөд надад ямар ч гэм хийгээгүй хөөрхий амьтанг гомдоож яахав буцаагаад найзаар нэмдэг ч юм уу гэснээ бас ямар ч хамаагүй, хэрэггүй хүнийг найзаар нэмэж яахын болих уу яах уу гээд гайхаад байдаг. Нэмж л таарах байхдаа хэхэ.
Нүүрном гэснээс шал хамаагүй юм ярихад зарим нэг шүүх, яам, тамгын газар ажилладаг, төрийн албаны хүмүүстэй ойр дотно ажилладаг залуус албан тушаалаа өөрийнхөө фон болгоод өөрийгөө рекламдаад янз бүрийн байдлаар зураг хөргөө авхуулаад нүүрнийномоороо цацсан байхыг олон харлаа. Шүүхийн алхаа нүдэж ч байх шиг, төрийн туг далбааг фон болгоод ширээн дээрээ гуя хас, хөх дэлэнгээ гялалзуулаад тачаангуй сандайлсан ч байх шиг. Зургаа тэгж авхуулж болохгүй юм байхгүй л дээ, харин хувийн хуудсаараа ажлаа өөрийнхөө ар талын фон хийж нийтэд цацдагийг нь л ойхгүй байна.
Хммм мань мэт нь бол сайн дураар хийдэг олон нийтийн ажлаа л өөрийн хувийн нүүрномоор цацах зүрх хүрдэггүй штэ. Ийм залуус биднийг удирдана гэхээр итгэл төрөхгүй л байна шүү ккк.
Хммм мань мэт нь бол сайн дураар хийдэг олон нийтийн ажлаа л өөрийн хувийн нүүрномоор цацах зүрх хүрдэггүй штэ. Ийм залуус биднийг удирдана гэхээр итгэл төрөхгүй л байна шүү ккк.
Comments
Post a Comment