Skip to main content

Posts

Хуучнаа дурсахуй...

2017 оны намар, өвөл миний гар утасны дуранд.... Хуучнаа дурсаж хэдхээн зураг оруулав. Намар чи ирж явна... Будапештийн орон сууцны хорооллын гудамж Марко Поло чинь Итали хүн байсан юм даг уу Ром хотод очоод гэнэт нээх танил нэртэй таарахад л санаж эдр... Аяран. Миний дуртай Турк умдаан Истанбулын бороотой үдшийг санана... Шүүрээ унаад нисээд явлаа, би нь... Тэнэж тэнэж ядарч ирэхэд тухтай ор, дэр олдох нь урд насны бас нэгэн буян, энэ насны жаргал :P Бареслонд очоо л бол Хөлбөмбөг... өөр юу ч биш Францын клони байсан улсаар зорчиж хотоор аялахын цагт франц хэлэнд бүдрэв Унаагаа юүлэхийн цагт Энэ муусайн хөөрхөн юмнууд хорхой хүргээд... Герамны нэгэн дэлгүүр Хамтлаг юм байна л гэж ойлгосон бөлгөө Африкийн тэнгэр дор ахиад л ажиллах үе, амсийх зуур хааяадаа цонхоор харж нутгаа санах  Хэвтэр хийгээд хивэх хүнстэй бол би баян... Хойт тэнгис хүйтэн байна даа... Данийн хил орчим ...

Гэрээ санахуй...

Тэнэж төөрч явсаар чамдаа буцаж ирлээ Тэвэрч халалглан угтах цор ганц хайр минь Халуухан биеийн элч, орь насаа өгсөн Хамаг сэтгэлийн итгэл, жигүүр болсон шүлэг минь... Нээрээ нутгаа санаж эхэлж байна даа... Гэрээс гараад бараг 2 сар өнгөрч. Энэ хооронд хэдэн улс дамжиж хэрэн тэнэсээр яг одоо 7 дахь улсдаа ирчихсэн байна. "Аз болж" дараагийн улс руугаа явах аялалаа цуцласнаар энэ оны эцсийн томилолт өндөрлөх тийшээ хандав. Тэгээгүй бол тэнэсээр бараг гэрээ мартсан Гэсэр хаан болох байжээ. Дайн дажин, өлсөглөн, үймээн бужигнаантай Лалын улсад ирнэ гэж огтхон ч төсөөлөөгүй явж байгаад гэнэтийн шийдвэр авч ирэх болсон маань оны онцлохоор тодорч мэдэх ч хувь заяаны төөрөг гэлтэй. Аль хэдийнээ мартаж орхисон араб цагаан толгойгоо сэргээх шаардлага ч тулгарах шиг.  Монгол бичгээ ч сэргээж чадахгүй байгаа хүн яаж ч Арабаа сэргээх билээ гэж бодож байгаа ч оролдоод үзвэл болохгүй юмгүй. Жилийн дараа гэхэд ядаж хүмүүсийн нэрийг уншихтайгаа болох байх гэж мөрөөдөх ч ши...

Бодов...

Монголчууд маань бие биенээ хэмэлж, бүгдийг сөрөг хандлагаар харах ч бас үсрэнгүй хөгжиж л байна даа. Улаанбаатартаа бол би төөрнөө төөрнө. Асар их шинэ барилгууд нэмэгдэж, асар олон юм өөрчлөгдсөн байхад би мэдэхгүй гэртээ шигдээд л. Нэг ах намайг загнаж байсан юм. Чи чинь дэлхийгээр тэнэдэг байж энүүхэн вокозалаа олоод ирж мэддэггүй хүн үү гээд л хэхэ. Үнэний ортой. Хөгжил дэвшлийг дагаад бодмоор олон юм байдаг. Манайхан ер нь гадаад үзэмж, гял цал байдалд асар их ач холбогдол өгдөг санагддаг. Нэг талаар сайхан ч нөгөө талаар тэр гял цал өнгө үзэмж нь эргээд хөрөнгө болж орж ирэхгүй нь жаахан тиймхэн. Бас туйлбаргүй нь хэцүүхэн санагддаг. Ухаа нь нөгөө ухаалаг автобусны картны үйлчилгээгээ улам сайжруулах биш дордуулчих гээд дэгэн догон болоод ч байх шиг. Би бизнесийн талын асуудал сонирхдог хүн биш. Гэхдээ манайхан бизнес хийнэ гэж туйлын амар хялбар хийгээд амгалан улс. За ерөөсөө бизнесмэн болноо гэнгүүт юу ч хамаагүй барьж аваад дамлах гээд үзчихнэ, эсвэл ямар ч хама...

Гуниг уйтгар хийгээд бодол...

Түм буман хүн хөлхсөн Японд ирэхдээ уйтгарлана, гуниглана бас дээр нь ухаарна гэж бодоогүй л юмсан. Киото хотод очсныхоо маргааш газарчилж яваа япончуудынхаа урилгаар нилээн эртний түүхтэй кофе шопт орсон билээ. Оронгуутаа үүдний дэргэдэх ширээнд суугаа нилээн ядарсан төрхтэй хоёр хүнийг хараад Японд бас орон гэргүй, ядарсан хүмүүс байдаг байх нь ээ гэж хальтхан бодоод л өнгөрсөн. Энгийн л нэгэн өдөр гэхдээ түмэн өнгөтэй Кофэгээ захиалж, хамт яваа улстайгаа тус газрын сонин сайхан, үүх түүхийг хэлэлцэн инээд ханиад болон суухдаа захиалсан зүйлсээ авсан өнөө хоёрыг хараад гэнэт л хачин ихээр гуниг төрж өнөө их баяр хөөр, сонирхол дорхноо замхран одсон. Ээж хүү хоёр юмсанж. Хальт харахдаа түүнийг нь анзаараагүй байж. Хүү нь ямартай ч өөрөө захиалснаа идэх чадваргүй, ээж нь бөгтөлзөж хүүгийнхээ ам руу хоолыг нь эгээ л ангайхайгаа хооллох эх шувуу адил бага багаар тасалж хазуулж, бас амыг нь арчиж жимсний шүүсээр амыг нь норгох завсар хичээнгүйлэн толгой сэгсэрч амандаа ...

Элдэв хангайн бодол

Миний өрөөний цонхоор Хаката өртөөний хурдан галт тэрэгний зам харагддаг. Тэр замаар галт тэрэг жирэлзэн өнгөрч, дээгүүр нь онгоц нисч байхыг харжээ суухад яагаад ч юм Япончууд их ядарч байж хөл дээрээ боссон ард түмэн юм шиг санагдах. Юунаас болж ийм бодол төрсөн юм бол доо гэхээр хэдийгээр өндөр хөгжсөн орон ч иргэд нь цагийг яс баримталж байгаа байдал бас аливаа юманд хэтэрхий гэмээр аривч хямгач байгаа нь ингэж бодогдоход хүргэсэн байж магад.  Өөр нэг сонин санагдсан зүйл гэвэл Япончууд анх танилцахад хэцүү мэндэлдэг ч үгүй хүйтэн хөндий гэмээр, холоос бөхийж ёслохоос бусдаар хүнтэй нэг их харьцаад байдаггүй онцлогтой ч яг танилцаад нүүр хагарсны дараа ярилцаад эхлэхээрээ их нээлттэй, ямар ч сэдвээр ярьж болох дажгүй сайхан зантай хүмүүс санагдав.  Гэхдээ аливаа юманд аривч хямгач нь анх танилцахаас эхлээд л мэдэгдэх, яг тэдэн цагт энэ өрөөг суллаж гарна шүү гэдгээс авхуулаад их хоол идэхгүй шүү хэд үмхээрэй гэж хүртэл хэлж чаддаг хүмүүс таарч байна энд. Бас д...

Яанаг хоёрын явдлыг яаж би мэдэх билээ

Япон тэнгисийн эрэг дээр яанаг хоёр яана яана гэдэг билээ. Тэр япон тэнгис нь хаана ч байгаа юм, яадаг ийдэг яанаг минь ч хаачсан юм байгаан хэхэ.   Цангаж үхэх гэж байгаа үхэр шиг ус үзье ус үзье, далай орьё, тэнгис нь хаачив гэсээр сүүлдээ намайг ам ангайвал "далай тэнгис" гэдэг үг гарна гэж бараг мэддэг болчихсон уу яасан ккк Гэхдээ тэр тэнгис ч юм уу далай ч юм уу ямар ч байсан усны дэргэд очсон л доо. Хэдэн хөгшин замаг шиг юм түүж байхаар нь саваагүйтэж юу болохыг асуугаад иддэг юм гэдгийг мэдээд тэсэлгүй амандаа хийгээд зажлаад амжсан. Дараа нь харин хоолонд нөгөө ногоо чинь тууж явна лээ. За за зураг үз зураг үз. Уртаас урт түүх бичихээс төвөгшөөв. Над шиг уймраа хүн учраа олох гэж их зовох шиг болсон Шинкансен жирэлзээд өнгрөхийг буудлын цонхоор харангаа бичиж эхэлж байсан байх нь.  Сууж үзсээн үзсэн.... Өнөө орой миний ходоодонд орсон хоол Онгоц нисэж байгааг ажиглан хэвтэж байх үе Энэ зургийн түүхий...
Зээ. . .  7-14 хоногийн аялалд явахдаа ганц гар чемоданд хамгаа багтааж дийлдэг аугаа улсыг биширмой.  Гэтэл би нь яаж байна, 2 чемодон 3 үүргэвч хийгээд гар цүнхтэй ч байх шиг.  Гар цүнх хийгээд үүргэвчээ ч яахав том чемодандаа чихээд ачаанд өгнө гэхдээ яаж ч суллаж хасаж танасан, хаашаа ч явсан миний ачаа бол зоолттой 18 кг. . .  Энэ ч хэрэг болно тэр ч хэрэг болно, энийгээ авбал хэрэгтэй байж магад гэсээр чемодан дорхноо дүүрнэ дээрээс нь саван шампунь бие угаагч гэсээр бараг гэрээ нүүлгэх шахах. . .  Гэхдээ сайн тал мэдээж байгаа. Энэ их ачааныхаа ачаар ихэд тухтай, гачигдаж дутахын зовлонгүй аялаад байдаг юм.  Энэ дор зураг дээр гар чемоданд чихдэгийнхээ зөвхөн хамгийн хэрэгцээтэй, орхиж үл болох ангилалын зүйлсийг харуулав. Миний ачааны зөвхөн 1% хүрэхгүй нь эдгээр зүйлс гээд бод.  Борооны цув- Салхи бороо үл нэвтрэх гэсэн ангилалын богино хүрэм Ариун цэврийн хэрэглэл- Ихэвчлэн удаан сууж нисэх хэрэг гар...