Зээ. . .
7-14 хоногийн аялалд явахдаа ганц гар чемоданд хамгаа багтааж дийлдэг аугаа улсыг биширмой.
Гэтэл би нь яаж байна, 2 чемодон 3 үүргэвч хийгээд гар цүнхтэй ч байх шиг.
Гар цүнх хийгээд үүргэвчээ ч яахав том чемодандаа чихээд ачаанд өгнө гэхдээ яаж ч суллаж хасаж танасан, хаашаа ч явсан миний ачаа бол зоолттой 18 кг. . .
Энэ ч хэрэг болно тэр ч хэрэг болно, энийгээ авбал хэрэгтэй байж магад гэсээр чемодан дорхноо дүүрнэ дээрээс нь саван шампунь бие угаагч гэсээр бараг гэрээ нүүлгэх шахах. . .
Гэхдээ сайн тал мэдээж байгаа. Энэ их ачааныхаа ачаар ихэд тухтай, гачигдаж дутахын зовлонгүй аялаад байдаг юм.
Энэ дор зураг дээр гар чемоданд чихдэгийнхээ зөвхөн хамгийн хэрэгцээтэй, орхиж үл болох ангилалын зүйлсийг харуулав.
Миний ачааны зөвхөн 1% хүрэхгүй нь эдгээр зүйлс гээд бод.
Миний ачааны зөвхөн 1% хүрэхгүй нь эдгээр зүйлс гээд бод.
Борооны цув- Салхи бороо үл нэвтрэх гэсэн ангилалын богино хүрэм
Ариун цэврийн хэрэглэл- Ихэвчлэн удаан сууж нисэх хэрэг гардаг тул ер нь тампон хэрэглэхээс татгалзаж нимгэн, тухтай байхаар сонгодог.
Повербанк- Заримдаа ч хэрэг болохгүй ээ.
Антибиотик-Заавал олж авч явах юм.
Гоймон, амны зугаа- Тэр давстай шагшуурга бол заавал авч явах юм байгаам.
Улавч- Онгоцонд үүнийг чирж ороод л гутлаа тайлж шидээд углахад тав тух шүү дээ.
Оймс-. . .
Энэнээс цааш бичсэн нь галт тэргэнд орж суухад сүлжээ тасрах үед хадгалагдалгүй алга болжээ. Дахин бичихээс залхуурав.

байнга гадагшаа явдаг хүмүүсийг ачаа багатай явдаг байх гэж бодсон үгүй юм байна ккк
ReplyDeleteТэр улавч чинь яасан хэрэгтэй санаа вэ, хөл өвдөхөөр гутлаа сольж өмс гэж үгийг эргэн санав... Над гэрт ч байдаггүй нимгэн улавчыг ингэж ашиглах гэж байхаа, би дандаа зузааныг чанартай, удаан өмсөхөөр гэж бодож авдаг буруу байж, их хэрэгтэй санаа байна, авлаа ккк
ReplyDeleteЭнэ улавчийн ач тус их ээ. Хөлд эвтэйхэн арай элбэгдүү, хөвөн даавуу гэхдээ ултай болохоор жорлон орно, хөл даарахгүй дороос салхи сийгэхгүй энэ тэр. Үзэмж тааруу гэхдээ хамаагүй ээ дулаан байвал 1000 лан ккк
ReplyDelete