Skip to main content

Элдэв хангайн бодол

Миний өрөөний цонхоор Хаката өртөөний хурдан галт тэрэгний зам харагддаг. Тэр замаар галт тэрэг жирэлзэн өнгөрч, дээгүүр нь онгоц нисч байхыг харжээ суухад яагаад ч юм Япончууд их ядарч байж хөл дээрээ боссон ард түмэн юм шиг санагдах. Юунаас болж ийм бодол төрсөн юм бол доо гэхээр хэдийгээр өндөр хөгжсөн орон ч иргэд нь цагийг яс баримталж байгаа байдал бас аливаа юманд хэтэрхий гэмээр аривч хямгач байгаа нь ингэж бодогдоход хүргэсэн байж магад. 

Өөр нэг сонин санагдсан зүйл гэвэл Япончууд анх танилцахад хэцүү мэндэлдэг ч үгүй хүйтэн хөндий гэмээр, холоос бөхийж ёслохоос бусдаар хүнтэй нэг их харьцаад байдаггүй онцлогтой ч яг танилцаад нүүр хагарсны дараа ярилцаад эхлэхээрээ их нээлттэй, ямар ч сэдвээр ярьж болох дажгүй сайхан зантай хүмүүс санагдав. 

Гэхдээ аливаа юманд аривч хямгач нь анх танилцахаас эхлээд л мэдэгдэх, яг тэдэн цагт энэ өрөөг суллаж гарна шүү гэдгээс авхуулаад их хоол идэхгүй шүү хэд үмхээрэй гэж хүртэл хэлж чаддаг хүмүүс таарч байна энд.

Бас дээр нь төлөвлөснөөс нь өөр алхам хийхэд маш их уурладаг юм байна. Манай нэг танил буудал руугаа товлосон цагаасаа эрт очих хэрэг гараад тосч авах япондоо энэ талаар хэлсэн ч хариу өгөхгүй болохоор нь мессеж үлдээчихээд түрүүлээд хүрээд ирсэн нөгөө япон нь араас нь давхиж ирээд маш их уурласан гэсэн хэхэ. Учраа хэлсэн ч япончууд хүлээж авдаггүй юм байна, бүх юмыг урьдчилан төлөвлөсөн байхад яагаад яагаад яагаад зөрчив гээд л дахин дахин асуугаад байна гэж бүр гайхцан явж байхтай таарсан хэхэ.

Тэгэхэд манай монголчууд бас солонгосууд хажууд нь үнэн хайнга.  Буудлынхаа хүлээн авах дээр саяхан танилцсан солонгос залуутай тааралдаад мэнд мэдэнгээ хэдэн үг сольтол манай захирал 9:40 гээд энд уулзахаар товлосон ирээгүй байнаа гэчихсэн байж байсан. Тэгэхэд цаг бол аль хэдийнээ 10 өнгөрцөн ч байх шиг хэхэ.

Японд ирснийх нийтийн халуун ус, янз бүрийн онсенд нь орж сайхан алжаалаа тайлав. Хажуугаар нь нөгөө киноноос л хараад байдаг асар урт үс гэзэгийг нүдээрээ харж үзэж үнэн гэдэгт итгэв ккк. Саваагүйтээд энд байгаа Европ эрэгтэй найзаасаа эрчүүдийх нь ямар байна гэтэл тэнд чинь бөөн үс л байна лээ шдээ юу ч харгадахгүй би бүр харахаараа хайчлаад засаад өгчихмөөр санагдад болдоггүй гээд бөөн инээд.

Миний дүгнэлт гэвэл энэ улсад заавал ирж аялж үзэх хэрэгтэй юм байна. Сонин л газар байна.

Comments

  1. хаха үс гэзэг гэхээр нь юу билээ л гэж бодлоо шд

    ReplyDelete
  2. japan gej sonin gazar shig bgam daa neg ochij uznee

    ReplyDelete
  3. Заавал үзэх газар

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...