Монголчууд маань бие биенээ хэмэлж, бүгдийг сөрөг хандлагаар харах ч бас үсрэнгүй хөгжиж л байна даа.
Улаанбаатартаа бол би төөрнөө төөрнө. Асар их шинэ барилгууд нэмэгдэж, асар олон юм өөрчлөгдсөн байхад би мэдэхгүй гэртээ шигдээд л. Нэг ах намайг загнаж байсан юм. Чи чинь дэлхийгээр тэнэдэг байж энүүхэн вокозалаа олоод ирж мэддэггүй хүн үү гээд л хэхэ. Үнэний ортой.
Хөгжил дэвшлийг дагаад бодмоор олон юм байдаг. Манайхан ер нь гадаад үзэмж, гял цал байдалд асар их ач холбогдол өгдөг санагддаг. Нэг талаар сайхан ч нөгөө талаар тэр гял цал өнгө үзэмж нь эргээд хөрөнгө болж орж ирэхгүй нь жаахан тиймхэн. Бас туйлбаргүй нь хэцүүхэн санагддаг. Ухаа нь нөгөө ухаалаг автобусны картны үйлчилгээгээ улам сайжруулах биш дордуулчих гээд дэгэн догон болоод ч байх шиг.
Би бизнесийн талын асуудал сонирхдог хүн биш. Гэхдээ манайхан бизнес хийнэ гэж туйлын амар хялбар хийгээд амгалан улс. За ерөөсөө бизнесмэн болноо гэнгүүт юу ч хамаагүй барьж аваад дамлах гээд үзчихнэ, эсвэл ямар ч хамаагүй нэг үйлчилгээний газар, жижкээн лангуу эсвэл бүр ганц сандал тавьж суугаад мөнгө олчих гээд үзчихнэ.
Хамгийн сонин нь тэр бизнесээ үнэн сэтгэлээсээ хийхгүй, үйлчлүүлэгчээ татъя гэхгүй аашилж загнах нэг нь байхад амгалан санаа амар хүн ирж л байдаг юм авч л байдаг юм гэсэн нэг тийн хаан ноён зантай хэхэ.
Монголд амьдрахын хамгийн сайхан нь дуртай цагтаа бүх юм аа хаяад хөдөө хээр очоод эсвэл гэртээ шигдээд хүсснээрээ унтчихдаг. Яагаад гэвэл өдөр цагаар өсөх өр зээл гэж үгүй, эсвэл цаг минутаар зоос шажигнах гарлага гэж үгүй хүмүүс олон. Ах дүүгийндээ эсвэл аав ээж дээрээ очоод унтаад өгнө, нөгөөдүүл нь байгаагаа хуваагаад л сайхан амьдрана даа. Ийм хээгүй, хэнэггүй амар улсад төрсөн нь аз ч юм шиг хэхэ.
Аа харин бас бахархшууштай сайхан нь юу л байна хүүхдүүд л байна хэхэ. Ойрд ер нь зуны амралт эхлээд ч тэрүү гадуур дотуур хаа нэг гарахад хүн бүр дор хаяж нэжгээд үгүйдээ хошоод түүнээс дээш хүүхэд дагуулсан байх. Тэгээд сайхан нь тэр хүүхдүүд онцын юм тохиолдох шинжгүй, машин тэрэг гэх мэт нүдэнд өртөх аюул ойр байхгүй бол эрх чөлөөтэй тэр хавиараа дураараа тоголж наадна цэнгэнэ, гүйж харайна. Эцэг эх нь мэдээж араас нь хараа тавина гэхдээ манайхны нэг сайхан зан чанар нь хүний өөрийн гэлтгүй хүүхдийг харж маллана, хараачилна хүүе хайя болно.
Гадны зарим улсад хүүхэд гэж ховрын бараа, хүүхэд дагуулсан хүн бараг байдаггүй бол Монголд эсэргээрээ. Энэ их амар амгалан тайван орчинг улам сайжруулах хэрэгтэй мэт ээ. Агаарын бохиродол, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хужаа нар хүүхэд хулгайллаа гэх мэт сөрөг зүйлс их яригдаж байгаа ч ер нь бол манайхан их тайван хүүхдэд дуртай, хүүхдийн дуртай зүйлст ээлтэй аюулгүй улс санагддаг. Хувь хүний ухамсар, хариуцлага дор бүрдээ дээшилчихвэл тэр бохирдол, хулгай зэргийг бууруулах боломжтой санагддаг.
Эцэст нь миний сүүлийн үед боддог бодол гэвэл манайхан чинь ямар сайхан эрүүл чийрэг, царайлаг охид, залуустай орон юм бэ ккк. Монгол маань залуу үндэстэн, иргэд нь төрөлхийн сайхан бие хаа, царай зүстэй төрдөг юм байна. Тэрийг амьдралын зам зуурын элдэв муу зуршил, өвчин, хорт нөлөөнөөс ангид байлгах, хөгжүүлэх, удам угсаа, цусаа зөв сэлбэх талаар маш сайн анхаараасай залуустаа бодитойгоор зааж сургаж, үр дүнтэй арга хэмжээ аваасай гэж хүсэх.
ёстой сайхан зөв бодол байна ккк
ReplyDeleteккк
Delete