Skip to main content

Posts

Алсын уулсын бараа...

Монголдоо буцаж ирээд нисэхээс гэртээ харих замдаа Улаанбаатраа бодлогшрон ширтэж бусад орноос юугаараа давуутай бас дутуутай болохыг олж харахыг хичээж явлаа. Мэдээж Монгол шиг цөөхөн хүн амтай улсыг бусад улстай харьцуулна гэдэг утгагүй. Гэхдээ л оролдов... Тэгээд юу гэж бодсон бэ гэвэл эхлээд Яармаг хавь руу орж ирэхэд Оросын аль нэг хот шиг санагддаг, дараа нь Энхтайвны гүүр давах дөхөхөөр Хятадын аль нэг муж хотод яваа шиг сэтгэгдэл төрж эцэст нь төрийн ордны барааг хармагц яагаад ч юм Хойт Солонгост ирсэн юм шиг баргар, гунигтай санагдах... Миний Монгол гээд бусдаас онцгой ялгарах, гайхуулах, өөр хаана ч байхгүй дээ гэж бардамнах юм манай хотод үнэндээ үгүй. Удаан хугацаагаар биш хэдхэн хоногоор яваад ирсэн болоод ч тэр үү буцаад хаашаа ч юм яваад өгмөөр санагдав л... Мөрөн гол дуугаа дуулж Мөнгөн сарьдаг мишээдэг дээ... Тэнгэр уулын өвөр бэл ч гэх юм уу Түвдийн өндөрлөг уулс даван нисч явахад энэ мөр өөрийн эрхгүй санагдаад байсан. Онгоцын цонхоор цайран х...

Бурхан багшийн нутгаар

Алсад мөнх цаст сарьдаг өндөр уулс нь цайвалзах Химлайн бэлд орших Балба оронд ирчихээд байна. Гимлайн уулс Балба хүн зоны царай нь бараан ч сэтгэл нь цагаахан гэсэн үг үнэний ортой. Заримдаа Монголчуудтай нилээн төстэй зан заншил, харилцааны соёл анзаарагдах. Тэс өөр нэгэн зүйл нь толгойгоо бөнжигнүүлэх хэхэ. Хамт ирсэн улстайгаа тэднийг дуурайж толгойгоо бөнжигнүүлж сурах гэж оролдох нь цаг наргүй ажлын цагийг хөнгөвчилж бас чиг зугаатай хөгжөөнтэй уур амьсгал нэмж байгаа. Утаа униар хөшиглөсөн, алсын уулс сүүмэлзсэн... Яг ямар утгаар толгойгоо бөнжигнүүлдэгийг нь харин би одоог хүртэл бүрэн ойлгоогүй. Ямар нэг асуулт асуухаар хариулж дуусаад заавал толгойгоо бөнжигнүүлэх, зураг дарж өгөхийг хүсэхэд ёсоор болгонгуутаа толгойгоо аанай л бөнжигнүүлэх… Ер нь толгойгоо бөнжигнүүлэхгүй юм гэж энэ ард түмэнд байдаггүй бололтой. Нэг л тийм... Бурхан Буддагийн хэзээ нэгэн цагт даян хийж байсан гэх Сармагчны хийд буюу Соёмбот уулаар очлоо. Газар хөдлөл...

Хөгшин Европоор хальтхан...

Тэнэх зуур бичлэг оруулах зав, ухаан гаргаж чадахгүй байгаадаа хүлцэл өчмөөр. Яг одоо Недерланд энийг бичиглээд ганц бяслаг олж идэх ухааны юм бодсон шигээ сууж байна. Европын бас нэг түүхт, хамгийн сайхан хотуудын нэг Эдинбургт очоод ирэв.  Баргар гэхэд арай л баргар уу? Жилийн өмнө Ирландад очих боломж гарч байсан бол энэ жил Шотландад ирсэн маань бас ховор ч гэх үү соньхон ч гэхүү тохиолдол санагдаад байна. Хойтон жил Исландад очноо л гэчихсэн байгаа хэхэ. Шотландын нийслэл надад ярих юмгүй таалагдлаа. Амар тайван хийгээд хэзээ ч юм баригдсан, магадгүй зуун жил болсон эртний барилга байшингууд нь гүн сэтгэгдэл төрүүлэв. Эрхэмсэг хийгээд нэг л аймшигтай ч юм шиг баргар хирнээ цаанаа л нэг дүнхэгэр төрхтэй хот. Хүн ардын сэтгэл нь тайван, аз жаргалтай ойлгоход хэцүү Шотланд аялага нь энэ хотын бас нэг чимэг гэлтэй. Хуучин сүм, эртний агуй, өглөөн наранд дуртай би.. гэдэгчлэн хуучин хотод дуртай гэж яанаа Хотын төв нь  Олон зу...

Бээжин улсын талаар бодсон бодол

Бидний өвөг дээдэс "Би явж байна Бээжин сууж байна" гэх үг гаргах хүртлээ бэдэрч явж очдог байсан гэхээр "хаяанд" байх Бээжин хот мөн ч хол санагддаг байсан байх нь.... Орчин үед онгоцоор бол 2 цагийн л нислэг буюу орон нутгийн нислэг дайны л санагддаг болж. Бээжинд нисээд буухад хүнийрхэх эсвэл эвгүйцэх сэтгэл төрсөнгүй. Гэхдээ л энээ тэрийг ажиглаж ээ явахад "Ажилчин, тариачин ард түмээн" гэж хажуугаар явсан хэн нэгнийг дуудмаар ч болох.  Хятад бол аугаа их гүрэн гэдэгтэй би санал нийлдэг. Гэхдээ энэ "аугаа" тодтгол  нь өнөөгийн Хятад улсын нэгдмэл хийгээд бэх бат байдлын талаар биш олон соёл, олон янзын түүх, хэзээ ч үзэж харж дуусахгүй өчнөөн хачирхам зүйлсийг нь л хэлсэн хэрэг. Хажууханд байх хир нь, хааяадаа буугаад мордох хир нь Хятадын ард түмний үндэсний менталитыг одоо ч ойлгохгүй хачирхаж гайхдаг хэвээр.  Бээжингийн нисэх буудал дээр 68 юанийн багц хоол авч идэв л... Бээжингийн онгоцны буудал дээр түрхэн саатах эх...

Тэнэсээр

Блог уншигчидтайгаа Африкаас мэндчилье. Арай албархуу юу үгүй юу хэхэ. Олигтой зураг хөрөг оруулах зав байхгүй тул хальт орж ирээд гарахаар суусан нь энэ. Сониноос таминь ээ энэ Хужаа нар чинь Африкийг нэвт эзэлж байгаам байна. Урд нь сонсож байсан ч арай ч ийм гэж бодсонгүй хэхэ.  Онгоцноос буунгуут Bank of China сурталчилгаа нүд эрээлжилтэл тосч байна шүүдээ.  Хавар цаг  Намайг олоорой Өглөөний хачир Идэж уусан, үзэж харснаа бичих гэсэн ч залхуу хүрсэн тул доош буугаад өдрийн хоол идэхээр шийдэв. Ginger beer уусан биш гэдэс өвдөөд баларсан. Ааа нээрээ дэлгүүр нь кассаа бараг шоронгоос илүү торлодог юм байна. Том төмөр торны завсраар мөнгөө өгч гүйлгээ хийх сонин байв хихих.

Нисэх ину 2

Бичлэгээ үргэлжлүүлэхээс залхуу хүрч байгаа ч бичиж дуусгахаар ихээхэн зориг гаргав... 6. Air Asia Баргийн хүн зориглож эднийхээр нисэхгүй дээ Миний нисэж байсан Worst авиа компани бол эднийх хэхэ... Гэхдээ тухайн компаниаасаа илүү үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид нь арай л дэндүү байлаа. Зүүн өмнөд азиар нисэхдээ үйлчлүүлж байсан болоод ч тэр үү үнэр танар ханхлуулсан Малайз, Тай, Энэтхэгүүд надад үнэндээ зугтаамаар санагдсан. Дээр нь нисэхийн бүртгэлийн оочер, замбараагүй зүйлсийг ярих юм биш. Кабин дотор бол харин ч цэвэрхэн үйлчилгээ хаа очиж овоо ахлах үйлчлэгч нь үйлчилгээг биечлэн хянадаг, аюулгүйн зааварилгаа хэрхэн өгч байгааг хөмсөг зангидаад нэгд нэггүй харж шалгах юм байна лээ. Хоол унд нь тусдаа захиалгаар, түүнийг нь би захиалаагүй болохоор үйлчлэгч нартай харьцах шаардлага бараг гараагүй гэхдээ  үнийн хувьд хоол нь харьцангуй хямд байна лээ. Аюулгүй байдал гэвэл миний  амьдралдаа 2 дахь удаагаа үзсэн аймшигтай сэгсэрч авч шидэх дөхсөн унаа ...

Нисэх ину...

Унаа морио шинжих монгол хүний зангаар хол ойрын аялалд хөл дүүжилж асан төмөр шувуудаа битүүхэндээ харьцуулж бодох... Нилээдгүй хэдэн янзын авиа компанийн нислэгт хавчуулагдсан байх нь. Тэр бүрийг нэг бүрчлэн дурсан санахад хэцүү ч ерөнхий дүр төрх нь ой тоонд хадгалагдаж үлджээ. Эхлэе... 1. МИАТ. Mongolian Airlines... Мөнгөн тэнгэрт дүүлэн нис, МИАТ! Эх оронч хүний сэтгэл чангаагаад хамгийн эхэнд хамгийн өндөр оноог өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ... 5 баллаар дүгнэвэл Хоол-3.5 Үйлчилгээ 4.9 Энтэртаймент ... ммммм Нислэгийн аюулгүй байдал 5 Ерөнхийдөө 4.4 МИАТ-аар хамгийн сүүлд 2014 оны сүүлчээр ниссэн юм байна. Сингапурын Чанги олон улсын нисэх буудалд МИАТ-ынхаа мөнгөн цагаан хөлгөөр буух маш сайхан байсан. Хэдийгээр зах хязгааргүй далайн дээгүүр хүнгэнэн дүнгэнэн нисэж арлыг хэд дахин тойроход арай төөрчихөөгүй байгаа, усанд унавал би сэлж чадахгүй шдэ, монголынхоо газар дээгүүр нисэж байсан ч болоосой унавал ядаж өвдөлгүй үхнэ энэ тэр гэсэн э...