Skip to main content

Алсын уулсын бараа...

Монголдоо буцаж ирээд нисэхээс гэртээ харих замдаа Улаанбаатраа бодлогшрон ширтэж бусад орноос юугаараа давуутай бас дутуутай болохыг олж харахыг хичээж явлаа. Мэдээж Монгол шиг цөөхөн хүн амтай улсыг бусад улстай харьцуулна гэдэг утгагүй. Гэхдээ л оролдов...

Тэгээд юу гэж бодсон бэ гэвэл эхлээд Яармаг хавь руу орж ирэхэд Оросын аль нэг хот шиг санагддаг, дараа нь Энхтайвны гүүр давах дөхөхөөр Хятадын аль нэг муж хотод яваа шиг сэтгэгдэл төрж эцэст нь төрийн ордны барааг хармагц яагаад ч юм Хойт Солонгост ирсэн юм шиг баргар, гунигтай санагдах...

Миний Монгол гээд бусдаас онцгой ялгарах, гайхуулах, өөр хаана ч байхгүй дээ гэж бардамнах юм манай хотод үнэндээ үгүй.

Удаан хугацаагаар биш хэдхэн хоногоор яваад ирсэн болоод ч тэр үү буцаад хаашаа ч юм яваад өгмөөр санагдав л...

Мөрөн гол дуугаа дуулж
Мөнгөн сарьдаг мишээдэг дээ...

Тэнгэр уулын өвөр бэл ч гэх юм уу Түвдийн өндөрлөг уулс даван нисч явахад энэ мөр өөрийн эрхгүй санагдаад байсан. Онгоцын цонхоор цайран харгадах мөнх цаст сарьдаг өндөр уулсыг хараад өөрийн эрхгүй л дуу алдаж явлаа.  Цас нь янз бүрийн хэлбэр дүрстэй болж хунгарлаад инээх, баярлах, гуних, гуйж залибирах, ихэрхэх гэхчлэн янз бүрийн хувиралтай хүний царай адил л харгадах юм билээ.

Энэ зөвхөн хагас цастай л уул.
Жинхэнэ гайхалтай мөнх цастай уулс дээгүүр явахдаа
нүдээр үзэхийг эрхэмлээд зураг аваагүйн


Авсан зураг хөргөө чимэг болгож оруулах гэснээ яагаад ч юм түдгэлзэв. Залхуураа юу, гэхдээ ганц нэгийг тавилгүй яахав.

Мөнх цаст уулсаас холдон Түвдийн гүн рүү орж ирэхэд бов бор шороон хөрстэй үргэлжилсэн уул нурууд тэгсэн хирнээ нов ногоон нуур бүхий уул толгод тасралтгүй үргэлжилэх нь айдас ч төрөм санаа ч алдам.

Суурин газар нь ялгагдахгүй л шороон өнгөтэй

Амьддаа заавал Тэнгэр уулын хаяанд очно доо гэж өөртөө амласан. Ирэх жилүүдэд Түвд тур хийх санаа байна. Одооноос судлаад хүмүүстэй холбоо тогтоогоод эхлэсээн. Сая явахдаа Лхасаар дайрч ниссэн болохоор Улаанбаатраас Лхас орох талаар багагүй туршлага хуримтлуулав. 



Энэ нуурын нэрийг мэдэж амжсангүй.
Ямдог гэхчлэн алдартай нурууд олон л байдаг гэсэн


Сайн хайгаад үзвэл Эйр Чайнагийн хямд билет ч олдохоор. Цастын орон гэж Түвдийг зүгээр ч нэг нэрлээгүй болохыг тэнгэрийн төмөр хүлгийн цонхоор нүдээр харав л. Их бага нийлсэн 1500 орчим нууртай энэ орныг эрхшээсэн Хятдуудыг үзэн ядах ч хэцүү гайхан бишрэх ч хэцүү. 

Миний судалж мэдснээр Хонг Конг, Макогийн иргэд мөн Төрийн, Дипломат ажилтнууд мэргэжлийн зураглаач, сэтгүүлчид Түвдэд нэвтрэх эрхгүй ба бусад аялагчид аялахыг хүсвэл 2 ч зөвшөөрөл авч байж л Түвдэд нэвтэрдэг юм байна лээ. Гэхдээ нилээдгүй олон газар нь бан хийлгэсэн тул очиж үзэж болохгүй гэсэн.

Ямартай ч очиж үзэхээр бодон бодон судалж л байна. Харин манайхны очоод байдаг Дээд Монголчуудын амьдардаг Хөх Нуур орчим нь Түвдийн гүн рүү биш тул бас ч гэж гайгүй болов уу.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...