Skip to main content

Posts

Өглөө эрт боссон нь

Сайндаа ч биш нислэгээс хоцрохгүйн тулд хэхэ. Өглөөд маамалсан шинэхэн ээжүүд бас турах гэсэн хүмүүс л эрт  босч гадаалдаг юм байна лээ. Өнөөдөр мэдэж байгаан гэхгүй юу. Нисэх ч нэг их хүссэн юм биш ээ. Одоо л гэхэд хацар халуу шатаад байна, нойр дутуу болохоор тэр байх. Буянт-Ухаагийн татваргүй барааны дэлгүүрт үзэх юм ховор ч юм шиг, гоо сайхны зүйлсээ гар хүрэхгүйгээр тавьсан байна лээ.  Урд нь хэсдэггүй байгаад өнөөдөр эрт ирсэн гээд орлоошд кккк. Заза онгоцондоо сууя. Баахан дэмийрэв. Тэгж байгаад адал явлдаа бичэмц. . .

Зочид буудлаар хэссэн нь цуврал-5

IBIS Nation Geneva  Женевт очихоосоо өмнө ийм зочид буудал байдаг тухай мэддэг ч үгүй байлаа. Ажлаар явсан болохоор  зохион байгуулагчдын санал болгосны дагуу уг зочид буудалд буусан. Надад бол маш их таалагдсөөн. Тэр хотод гайгүй боломжийн үнэтэйд ордог ба Женевт 2 ийм буудал байдгийн нэг нь энэ юм билээ. Нөгөө IBIS нь трамвайн гол буудлын хажууханд байлуу даа. Хальт хараад л өнгөрсөн. Ерөнхий мэдээлэл: IBIS сүлжээ зочид буудлын загвараар баригдсан гэж хүмүүсийн бичлэгээс олж уншсан. Энэ төрлийн зочид буудлын давуу тал нь хямд, бас маш цэвэрхэн гэдгээрээ алдартай юм билээ. Хамгийн их таалагдсан зүйл: Цэвэрхээн бас маш тухтай том ор. 2 хүний том орон дээр нэг талд тугдайгаад л унтана ккк.  2-рт маш хурдан интернэттэй, тэр нь үнэгүй. Цэвэрлэгээ үйлчилгээ бол дээд зэргийнх байв. Хүлээн авагчид нь маш найрсаг, бас респейшн дээр үнэгүй хувилах, хэвлэх үйлчилгээтэй Өрөө нь тийм том байгаагүй боловч ганц хүнд бол хангалттай байлаа Зургийг нетээс шүү ...

Үүлсээс ирсэн чимээ...

Он жилийн тоост замаас түр хазайж хүүхэд насандаа эргэн нэг очиж, аз жаргал, хайр, амар амгалан бялхсан, инээд цалгисан балчир үеэ хөндлөнгөөс харах мэт болж зүрхээрээ мэдэрч тодоос тод дурсах хувь санамсаргүйгээр тохиолоо. Сүүлчийн нүүдэл.... Багадаа би номын улаан хорхойтой хүүхэд байв. Энэ зан хаанаас өвлөгдөж ирсэнийг мэдэхгүй ч ном гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй жаал байж. Эрх багадаа ганц л удаа хүндээр өвдөж ээжийгээ зовоосон хүн би. Ханиад ч хүрч үзээгүй байсан юм гэнэ лээ. Тэрийг би өөрөө яаж мэдэх вэ, ээж маань л одоог хүртэл харамсан ярьдаг юм. Миний охин чинь ханиад ч хүрч үзээгүй байж байгаад тэгж гайтай хүнд өвчин тусчих гэж гээд л... Хагас жил гаран орноосоо босолгүй хэвтэж, бие арай гайгүй болсон хойноо ном л нэхдэг байв. Бараг хараагүй болон алдсан надад ном уншуулахдаа аав дургүй байсан ч өөртөө байсан хэдэн номоо нэхэн нэхэн уншдаг байж.  Тэр нь Орос үлгэрүүд, Алтан загасны үлгэр, Алтанхан залаат азарганхан тахиа... Орос үлгэрүүд номыг...

Сэвэлзтэл алхах уу???

Өнөөдрийн бичлэг эхлэж байгааг мэдэгдэхийн ялдамд эзэн нь мартаж санаад байдаг энэ муу блогоор минь тоож орж гарч, эргэж тойрдог та нартаа маш их баярлаж байгаагаа энэ завшааныг далимдуулаад хэлмээр байна хихихи. Яг одоогийн хүсэл гэвээс би тархи толгойны ур чадвараа эрч хүчтэй хэвээр нь хадгалмаар байна. Хааяадаа тамирчин хүмүүс, эсвэл урлагийн хүмүүс, мисс загвар өмсөгчдийг толгой хоосон биеийн хүчээр ажиллахаас өөр шидгүй гэсэн үүднээс хардаг хүмүүс мэр сэр байдагтай тааралдаж байсан. Бас түүнчлэн авъяас байхад толгой ч нэг их чухал биш гэж боддог хүн ч байдаг байх. Авъяас гэдэг бол ухаан л юм даа... Харин минийхээр авъяас гэдэг бол зарим талаар цэвэр ухаан, бас толгой сийрэг, өөрөөр хэлбэл ой санамж сайтай, тархин дотроо тооцоо сайтай, баримжаа сайтай, биеэ өөрийн ухаан, тархины тусламжтайгаар удирдаж, түргэн сэтгэж хурдан хөдөлгөхийг л хэлж байгаа хэрэг байх гэж бодож байна. 1 цаг гаран анхлан хичээллэгчдийн "Cat walk" бэлтгэлийг хараад толгой хаан...

Сүүдэр шийдэв...

Сүүдэр шийгээр амьсгалсан үе байлаа. Хэд хоног кинодоод л идээд л пиво уугаал жаргаал хэвтсэний шанд нэг хоёр кг нэмэв үү дээ хэхэ.  Хамгийн эхлээд домогт мэргэн бууч Людмила Павличенкогийн түүхээс сэдэвлэсэн Битва за Севастополь киног үзлээ. Жинхэнэ зурагтай нь төстэй жүжигчин олж тоглуулсан байна лээ. Үзээд уйлсаан уйлсан хэхэ. Ямар ч хэцүү юм бэ дээ. Өмнө нь түүхийн ном, нэвтэрхий толь, сурах бичиг, мэдээ гэхчлэн эх сурвалжаас намтрых нь зах зухаас уншаад нэг их амархан бас баатарлагаар төсөөлж байж. Яг киног нь үзээд өрөвдлөө. Өөр сонголт байгаагүй л юм байна. Дурлаж шохоорхож байсан бүхнээ алуулсан, өөрөө үхтэл шархдсан хүнд өөр ямар ч сонголт байх вэ дээ. 25 настайдаа 300 хэдэн хүн алсан гэхээр.... хүнд хэцүү амьдрал байж. Дараагийн кино нь "Гарц хаасан дайсан". Дайны кино үзмээр санагдаад үзсэн юм. Урд нь үзэж байсан ч дахин үзлээ. Гол дүрийн жүжигчин залуу надад маш их таалагдсан ч одоо аль хэдийн хөгширч царай муутай болсныг нь мэдээд...

Үглээ борхон шаазгай нь үглээд үглээд...

Зээ тэгэхээр хавар болж гэнэ цаана чинь. Уртаас урт, хамаг юмыг хамж шимсэн бичлэг оруулъя байз. Би нь хэд хоног үхэр шиг унтлаа. Хаврын ядаргаанаас салахгүй байх шиг байна. Унтаад овоо бие сайн, туйлдаж уналгүй шиг хаврыг өнгөрүүлж байна гэвэл залуу хүн байж юу яриад байгаан гэх байх даа манай ээж хэхэ. Шилэн нүдээ хамар дээрээ сайхан тохож аваад бичлэг бичье гээд ороод ирлээ. Нүд гэснээс яг суугаад чармайлттай ажиллах гэхээр нүд, бөгс хоёр л намайг суулгахгүй юм аа. Бөгс маань шалчийгаад байгаа нь мэдэгдээд ч байх шиг мэдэх тусмаа яс суугаад нэг юмаа нухах дур хүрэхгүй болсон харайгаад зогсчихоод байна хэхэ. Нүд бол арай илүү мэдэгдэхүйц зовиуртай. Нэг нүдний хараа нөгөөхөөсөө илүү муудсан нөлөөлдөг юм уу миний нүд л ингээд байна уу нүд рүү хатгаад ч байх шиг нүднээс юм татаад ч байх шиг ачаалал мэдэгдээд болдоггүй... Уг нь нүдний даралт энэ тэр алгаа л гэсэн. Гэхдээ шил зүүхээр нүд сайхан хөнгөрөөд байдаг ч шилээ тогтмол зүүж нэг л болохгүй нь бүр хачин. Би бодохдоо т...

Хувийн амьдралаа дэлгэж пан пан үсрэв. /Уншаад бүү шоолоорой хихихи/

Сая энэ бичлэгийг үзээд тэсэлгүй уйлах шахлаа, шахлаа ч юу байхав нулимс гараад эхэлсэн хэхэ. Тэгээд огт бичье гэж бодоогүй зүйлээ эндээ тэмдэглээд үлдээж байна. Хаврын юм хөдлөөд байна уу, тархины, сэтгэлийн юм нь ирчээд байна уу мэдэхгүй хихихи. Яг өчигдөр амьдралын ирээдүйн төлөвлөгөөгөө дотроо эрэгцүүллээ л дээ. Надад яг одоо 3 том зорилт байна. А палаан Б плаан В палаан... В палаан нь ээж болох хэхэ. Үнэндээ бол бусдын шахалтаар гэх үү "нас чинь явлаа, хэнээс ч хамаагүй хүүхэд олж гарга" гэх хандлагаас болж байгаа нь үнэн ч дотроо бас нэг хүүхэд гаргачих уу яах уу гэсэн эргэлзээ бол байгаа юм аа. Өчигдөр сайтар бодлоо. Гэтэл ээж болох тийм амархан биш санагдаад байнаа. За яахуу дээ бөмбөг залгихыг бол нэг шөнөдөө л хийчих юм байгаа биз, дараа нь харин хэнийгээ дагуулж эмнэлгийн уртаас урт оочерт зогсох уу? хэн хөл дүүжлэх унаагаар нааш цааш зөөх үү? эмнэлэгт яаж хүрч төрөх үү, шар будаатай цайг хэн зөөх үү гэх мэхээсээ илүүтэйгээр төрсний дараах депресс, хя...