IBIS Nation Geneva
Женевт очихоосоо өмнө ийм зочид буудал байдаг тухай мэддэг ч үгүй байлаа. Ажлаар явсан болохоор зохион байгуулагчдын санал болгосны дагуу уг зочид буудалд буусан.
Надад бол маш их таалагдсөөн. Тэр хотод гайгүй боломжийн үнэтэйд ордог ба Женевт 2 ийм буудал байдгийн нэг нь энэ юм билээ. Нөгөө IBIS нь трамвайн гол буудлын хажууханд байлуу даа. Хальт хараад л өнгөрсөн.
Ерөнхий мэдээлэл: IBIS сүлжээ зочид буудлын загвараар баригдсан гэж хүмүүсийн бичлэгээс олж уншсан. Энэ төрлийн зочид буудлын давуу тал нь хямд, бас маш цэвэрхэн гэдгээрээ алдартай юм билээ.
Хамгийн их таалагдсан зүйл: Цэвэрхээн бас маш тухтай том ор. 2 хүний том орон дээр нэг талд тугдайгаад л унтана ккк.
2-рт маш хурдан интернэттэй, тэр нь үнэгүй. Цэвэрлэгээ үйлчилгээ бол дээд зэргийнх байв. Хүлээн авагчид нь маш найрсаг, бас респейшн дээр үнэгүй хувилах, хэвлэх үйлчилгээтэй
![]() |
| Өрөө нь тийм том байгаагүй боловч ганц хүнд бол хангалттай байлаа Зургийг нетээс шүү |
![]() |
| Угаалгын өрөө |
Үнэ ханш: Миний санаж байгаагаар өглөөний цай ороод 6 хонох төлбөр 780 орчим франк болж байв уу даа. Дашрамд дурдахад Франк нь Еврогоос арай л үнэтэй.
Өглөөний цай: Буфетаар үйлчилдэг ба махан зууш гэвэл утсан мах, өндөг л байв уу даа. Жимс гэвэл гадил, бас алим.
Голдуу бяслаг, төрөл бүрийн багет талх, нарийн боов л тавьсан байдаг байсан. Бяслагийг бол гахаж үхтлээ идсээн.
![]() |
| Цэвэрхээн гал тогоотой |
Цай болон тараг, жимсний нухаш, кофе, газтай ус гэхчлэн байнаа байна.
![]() |
| Төрөл бүрийн багетууд л их байв |
![]() |
| Гаднаа цэцэрлэгтэй ба тэнд өглөөний цай уухад сайхан ч биднийг байхад хүйтэн байсан л даа |
Нэг давхарт байрлах танхимд өглөөд цай уугаад өдөр хоолны газар, орой бар маягийн зуушны газар болоод явчихдаг юм билээ.
Анхаарах асуудал: Лифт нь нилээн давчуу, бас ачаалал дэндүү ихтэй тул нилээн хүлээх хэрэг гарч байсан. Мөн лифт нь өрөөний картыг уншуулж байж л хөдөлдөг, хажуугийн явган шатаар өгсөх хүн ховор тул лифтэнд нилээн оочерлох хэрэг гарсан шүү.
Урд нь баахан саван, шампунь, оо, сойзоо чирж очоод хог болдог байснаа санаад шампунь, оо авалгүй оччихсон чинь тэнд саван, шампунь, биеийн саван 3-нь цугтаа савлагдсан, оо тавьж өгдөггүй байж таараад "шатав"
Бусдаараа ок.
Оноогооор дүгнэвэл 5 баллаас 5 балл. Үнэ болон үйлчилгээ, чанарт ийм л үнэлгээ өгнөө. Ихэмсэг, хүйтэн хямсгар Европт тэр тусмаа дэлхийн хамгийн үнэтэй хотуудын нэг болох Женевт бол маш хямд, чанартайдаа орох буудал юм билээ.





Hyamd unetei dajgui buudal. Bi parist ochihdoo buuj bsan.
ReplyDeleteХарин тийм байна лээ. Очсон газар маань энэ буудал байвал буух л санаатай
Delete