Сүүдэр шийгээр амьсгалсан үе байлаа. Хэд хоног кинодоод л идээд л пиво уугаал жаргаал хэвтсэний шанд нэг хоёр кг нэмэв үү дээ хэхэ.
Хамгийн эхлээд домогт мэргэн бууч Людмила Павличенкогийн түүхээс сэдэвлэсэн Битва за Севастополь киног үзлээ.
![]() |
| Жинхэнэ зурагтай нь төстэй жүжигчин олж тоглуулсан байна лээ. |
Үзээд уйлсаан уйлсан хэхэ. Ямар ч хэцүү юм бэ дээ. Өмнө нь түүхийн ном, нэвтэрхий толь, сурах бичиг, мэдээ гэхчлэн эх сурвалжаас намтрых нь зах зухаас уншаад нэг их амархан бас баатарлагаар төсөөлж байж. Яг киног нь үзээд өрөвдлөө.
Өөр сонголт байгаагүй л юм байна. Дурлаж шохоорхож байсан бүхнээ алуулсан, өөрөө үхтэл шархдсан хүнд өөр ямар ч сонголт байх вэ дээ. 25 настайдаа 300 хэдэн хүн алсан гэхээр.... хүнд хэцүү амьдрал байж.
Дараагийн кино нь "Гарц хаасан дайсан". Дайны кино үзмээр санагдаад үзсэн юм. Урд нь үзэж байсан ч дахин үзлээ.
Гол дүрийн жүжигчин залуу надад маш их таалагдсан ч одоо аль хэдийн хөгширч царай муутай болсныг нь мэдээд "тоохоо больсон" хихихи.
![]() |
| Энэ үедээ бол ч тасархай сайхан залуу байжээ... |
Дайны түүхэн кинонд бүр донтох шахсан тул хайж байж "Үхэл амьдралын хот" сонгож үзсэн ч дургүй хүрээд дуусгалгүй больсоон. Энэ сэдвийн "Дайны цэцэг"-ийг өмнө нь үзсэн байсан тул алгассан.
Бэстэллэр болсон кинонуудыг түүж үзэхээр шилж байгаад урд үзээгүй байсан "Эр хүн дурлахаараа" сериалыг үзсээр дуусгалаа.
![]() |
| Бүгд царайлаг аа царайлаг.... |
Энэ кино надад харин их таалагдсан шүү. Гол дүрийн Хан шиг хэцүү зантай, ширүүн дориун ч юм шиг, эмэгтэй хүнтэй яаж харьцах учраа олдоггүй ч юм шиг залуутай таарвал ямар уу гэж бодсоноо надад нээрээ нэг тиймэрхүү найз байдгийг санав.
Би тэрнийг ойлгохыг ч хүсдэггүй, харьцаагаа гүнзгийрүүлэхийг ч хүсдэггүй яг үнэндээ огтхон ч тоож авч хэлэлцдэггүй болохоо саналаа.
Минийхээр бол иймэрхүү эрчүүд эмэгтэй хүнийг хүндэлдэггүй, өөрийгөө л боддог харгисдуу ч юм уу даа. Яг гэр бүл болоод суувал харин энэ төрлийн эрчүүд онцгүй байх шүү хэхэ. Хүнд халуун дулаан элэг, өөриймсөг зангаас илүү чухал юм юу байх вэ.
Одоо дараагийн үзэх киногоо хайгаа л сууж байна. Гэснээс нээрээ ажилтай стресстэй байгаа ч кино үзэж өөрийгөө жаахан амрааж стрессээ хөнгөлж байгаа нь зөв үү буруу юу мэдэхгүй л байна даа.

.png)

Comments
Post a Comment