Skip to main content

Сэвэлзтэл алхах уу???

Өнөөдрийн бичлэг эхлэж байгааг мэдэгдэхийн ялдамд эзэн нь мартаж санаад байдаг энэ муу блогоор минь тоож орж гарч, эргэж тойрдог та нартаа маш их баярлаж байгаагаа энэ завшааныг далимдуулаад хэлмээр байна хихихи.

Яг одоогийн хүсэл гэвээс би тархи толгойны ур чадвараа эрч хүчтэй хэвээр нь хадгалмаар байна. Хааяадаа тамирчин хүмүүс, эсвэл урлагийн хүмүүс, мисс загвар өмсөгчдийг толгой хоосон биеийн хүчээр ажиллахаас өөр шидгүй гэсэн үүднээс хардаг хүмүүс мэр сэр байдагтай тааралдаж байсан.

Бас түүнчлэн авъяас байхад толгой ч нэг их чухал биш гэж боддог хүн ч байдаг байх.

Авъяас гэдэг бол ухаан л юм даа...


Харин минийхээр авъяас гэдэг бол зарим талаар цэвэр ухаан, бас толгой сийрэг, өөрөөр хэлбэл ой санамж сайтай, тархин дотроо тооцоо сайтай, баримжаа сайтай, биеэ өөрийн ухаан, тархины тусламжтайгаар удирдаж, түргэн сэтгэж хурдан хөдөлгөхийг л хэлж байгаа хэрэг байх гэж бодож байна.

1 цаг гаран анхлан хичээллэгчдийн "Cat walk" бэлтгэлийг хараад толгой хаана ч хамгийн чухал, урлаг соёл, гоо сайхны чиглэлээр ажилладаг хүмүүс бүр илүү толгой сайтай байх хэрэгтэй юм даа гэсэн бодол маань улам лавширлаа.

Зогсолт бүхэн учиртай...


Өмнө нь төгөлдөр хуурын багш найзаасаа төгөлдөр хуурч болох хүүхдэд хамгийн чухал нь толгой байдаг, толгой сайтай, тоондоо сайн бол багш нар дуртай авдаг гэсэн юм сонсож байсан. Жүжиг, бүжгийн бэлтгэл дээр ч толгой муутай нь бүтэлгүйтэж загнууладгийг биеэр үзсэн байв.

Тамирчин хүнтэй ярилцаж байхдаа ч техник сэтгэлгээ, мөн асуудлыг хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх гэхчлэн хурдан сэтгэх ур чадвар нь гайхалтай хөгжсөн гэдгийг нь анзаарч байсан. Тэгэхээр хэн толгой сайтай нь л алдаршдаг, амжилтанд хүрдэг байх нь.

Сайхны өмнө харц буруугүй ээ гэж, гэхдээ сайхан харгадах амар биш ээ


Cat walk буюу манайхны хэлдгээр "Мисс алхаа" сурах гэсэн охидууд шууд л толгойгоороо ялгарч байна лээ.

Хичнээн хөөрхөн, бие хаа сайтай байгаад толгой нь хүрэхгүй ахин дахин бүтэлгүйтээд байгаа нэгэн байхад хэний ч анзаарахгүй том нүдний шилтэй, үсээ сүлжсэн хацар нь сайртай царай муутай бор охин толгой сайтай байгаагаараа миний нүдэнд онцгой өртсөөн.

Учир юу гэвээс тэр мисс алхаа нь зүгээр нэг эрхэмсэг алхах биш тооцоотойгоор алхдагт л байгаа юм. 

Тайзны хэмжээнээс хамаарч эргэлт хооронд 6, 8 алхана 2 удаа эргэлт хийгээд буцахдаа 10 алхана, зогсолтын хугацаа 2 хором буюу дотроо 2 тоолно, хайч үүсгэхэд эхний 2 хос 14 дараагийнх 12 тэгээд 10 гэхчлэн тоолж алхаад хамгийн сүүлд бүтэн тойрог хийгээд эхний эгнээнд байсан хос хамгийн ард очсон байх ёстой гэхчлэн хэдийгээр анхан шатны мэдлэг олгох сургалт байсан ч дан тоо цээжилж алхаагаа тооцоолж алхах болохоор хүний толгой сайн муу нь дорхноо мэдэгдэж байна лээ.

Ингэж тоолох завсар мэдээж гоо сайхан инээмсгэлэлээ хадгалж, гэдсээ татна, мөрөө тэнийлгэнэ, гараа савчих, тохой нугалах хүртэл учиртай, хажуугаар нь эрхэмсэг ялдам байдлаар үзэгчидэд өөрийгөө харуулна, хувцас хунартаа хяналт тавина гэхчлэн хар мянган юм байгаа хэхэ.   

Үзэгчид усны хувцастай, эсвэл өнгө өнгийн даашинзтай үзэсгэлэн гуа охидууд хөгжмийн аянд сэвэлзтэл алхаж гарч ирээд хэд эргэлдээд буцаж орж, дахин хэд гурваараа эсвэл бөөнөөрөө гарч ирэхэд гоё сайхныг нь шагшин магтахаас бус энэ бүхний цаадах тооцоог нь бүгд адилхан тоотой алхаж  зогсож, эргэж өөр өөрийн оноосон байранд зогсож байгааг төдийлөн анзаардаггүй байх аа.

Зүгээр нэг тайзан дээр зогсож буй мэт боловч үүний
цаана нөр их хөдөлмөр, бэлтгэл бий...


1 цаг орчмын хичээлийн дараа охид маань шал өөр болсон. Алхаа гишгээ хөлийн тавилт, эргэлт гэхчлэн эмэгтэй хүн мэдэж байхад илүүдэхгүй юмыг сураад зогсохгүй нэгэн жигдээр үзүүлбэр болгон үзүүлж чадаад тарсан шүү. Дашрамд би хичээл заагаагүй шүү, би өөрөө ч алхаагүй хэхэ.

Comments

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...