Эрхэм хүндэт уншигчдаа Сураг тасарсан MRowan нь сайн, гялалзаад л явж байгаашүү. Блог дээрээ юм бичих нь багассан ч блогоор минь зочилсоор байгаа та бүхэнд баярлалаа. Гар утсан дээр буй зургуудаас харвал миний амьдрал нэг иймэрхүү янзтай даа... Хавар манайхан төрсөн өдөр нь дараалаад болдог бас хажуугаар нь зөндөө олон баяр давхцадаг болохоор торт их иднээ Манай гэрийн 7 хүний 4 нь Дарангуйлагчийн ордонд төрсөн гээд бод доо... Хонь Үхрийн ордныхон дарангуйлагч болдым гэсэн хэхэ.... Би бялуунд нэг их дуртай биш гэхдээ иднээ иднэ... Уран барималч Өлзийбаяр, түүний хүү Одхүү нарын үзэсгэлэнгээс... Энэ баримал хүмүүст маш их таалагдаж байна лээ... Энэ их хөөрхөөн. "Шөлний хонь" гэдэг нэртэй. Тулгар биетэй, хэзээ мөдгүй төрөх "тогооны хүн"-дээ шөлний юм гаргах гэж буй гэрийн эзэн... Манай нутгийн хэн гуайн хэн авгай шууд л нүдэнд буусан даа... Аймшигтай ч юм шиг... Амьд юм шиг болохоор жаахан эвгүй... ...