Шал замбараагүй пост биччий... Саяхан нэг зодооны гэрч болоод оо вааахахахахахахах.
Гэрч болох ч юу байхуу унтах гэж гэрлээ унтраачихаад явж байгаад цонхоор харсым.
Зургаан залуу нүдэлдэж өгчийнааа....
Гэхдээ яг намайг харах үед арай ч нүдэлдэж эхлээгүй яг л хэрсэн бух шиг өөд өөдөөсөө харчихсан байдал бишдсэн үе л дээ.
Тэгж байтал тэсэрлээ шүү. Нэг шар куртиктэй залуу шууд л хүрмээ тайлж газар хүчтэй савж хаячихаад цагаан подволктай хоёр гар нь гялалзаад ороод явцан.
Хажууд нь байсан бол хэнгэрэг хагартал чарлаж байгаа байхдаа гэж бодов хаха.
Тэгээд л эндээс ч нэг гар тэндээс ч нэг гар гозолзоод л нүдэлдээд байхын. Нас биеийг нь харвал бацаанууд л байх шиг байсан 22-24 насных юм уу даа. Бие нь барагшуу хүүхдээрээ шахуу бэсрэгхэн банди нар.
Хаана тэгтлээ уудаг, уухаараа өөрийгөө хянаж чадахаа больдог юм мэдэхгүй. Байсгээд л нэг нь цамцаа тайлж шиднэ, нөгөө нь хүрмээ тайлж шиднэ, өөр нэг нь подволкоо тайлж шиднэ. Тэгсээр бааахан нүцгэн цээж л гялалзаад хоёр хоёроороо бие биенээ нүдээд.
Арай гайгүй нэг нь дундуур нь орж арайхийж салгаад тэгтэл салгаж байгаа нэг рүү нь нүдэлдэж байгаагийн нэг нь дайрч хэл амаар доромжилж буй бололтой нөгөө салгах гэж очсон залуу чинь зодолдожийгаа хоёрын нэгтэй нь үргэлжлүүлээд зодолдоод, зодоонд оролцож байсан хоёрын нэг нь салгагч болгоод, тэгснээ зодолдогч болоод, удалгүй өөр нэг нь салгагч болоод юу юу болж өнгөрөв өө.
Естой гурвалжин дөрвөлжин бүр тавалжин юм болов шүү вааахахахахаххахахаха.
Зодоон болж байхад бас муу санаатай этгээдүүд заавал байхын. Нэг залуу хувцсаа ч тайлалгүй зодоонд ч оролцолгүй байшингийн булангийн цаагуур нуугдаад байн байн бултасхийж гарч ирж хараад буцаж орж нуугдаад л ваахахаххааха.
Тэгсээр учир зүйгээ олж овоо эвлэрснээ дахиад л оволзтол нүдэлдээд. Би хэрэгт дурлаад харж байгаа хэр нь яанаа элдэв юм болчих вий цагдаа дуудахымсан гэж санаа зовоостой. Хажуугаар нь хүн амьтан яваад л байхын. Тоохгүймаа хүмүүс чинь. Машин тэрэг ч яваад л байна бас тоохгүй ээ.
Тэгсээр овоо намжиж хувцсаа өмсөж хэрэлдэж зууралдсаар бөөнөөрөө цааш явж далд оров. Лавтай нэг залуугийн гар цус болсон бололтой улаан эрээн болоо юу даа гэж би харсан. Нилээн хол болсон хэрэг шүү дээ.
Удалгүй цагдаагийн эргүүлийн машин ирсээн. Гэхдээ зодолдогч этгээдүүд өөр газар луу яваад бараа нь харгадахаа байсан байлаа л даа.
Дүгнэлт гэвэл залуус замбараагүй архи ууж байна, архи уухаараа өөрийгөө хянаж чадахгүй тавитаргүй зан гаргаж байна. Өчүүхэн юмнаас болж хичнээн төвөг, муу үр дагвар гарахыг таашгүй. Зодооноос сайн юм гарна гэж юу л бол. Бодвол нилээн хэд нь нүд ам нь хөх няц болж, зарим нэг нь шүд амаа хугалуулсан байж ч мэднэ. Гайгүй өнгөрсөн байгаасай л гэж харуусаж байлаа.
Бас нэгэн зүйл гэвээс зодооныг харж байхад зодоон эхлүүлсэн этгээд бол худлаа юм байна лээ. Хүрмээ тайлж шидэж пижигнэтэл зодолдож эхлүүлсэн ч удалгүй зодооноос сугарах хандлагатай худлаа сүр бадруулж зах хавьцаа л явж байгаан. Хажууд нь байж байгаад дүйвээнээр зодолдсон хэдэн гар л жинхэн хохирогчид болж байх шиг байна.
Тэхээр ер нь олны дүйвээнд оролцоод хэрэггүй байх нь, харамсалтай нь тэр залуус тийм юм санах ухаангүй, муу санаагүй байгаа нь гашуудалтай. Зодоонд оролцоогүй буланд нуугдаж бултагнасан нэгийг бас буруутгаж чадахгүй байна л даа. Ханилгаагүй хэтэрхий муу санаатай гэж болох ч эцсийн эцэст хүнийг хохироохгүй, өөрөө ч хохирохгүй нь гол биш үү?
Зодооны гэрчийн тэмдэглэл ийм байна. Зөндөө нуршив, уйтгартай санагдах байхдаа хэхэ.
Comments
Post a Comment