Эрхэм хүндэт уншигчдаа
Сураг тасарсан MRowan нь сайн, гялалзаад л явж байгаашүү. Блог дээрээ юм бичих нь багассан ч блогоор минь зочилсоор байгаа та бүхэнд баярлалаа.
Гар утсан дээр буй зургуудаас харвал миний амьдрал нэг иймэрхүү янзтай даа...
![]() |
| Хавар манайхан төрсөн өдөр нь дараалаад болдог бас хажуугаар нь зөндөө олон баяр давхцадаг болохоор торт их иднээ |
![]() |
| Манай гэрийн 7 хүний 4 нь Дарангуйлагчийн ордонд төрсөн гээд бод доо... Хонь Үхрийн ордныхон дарангуйлагч болдым гэсэн хэхэ.... |
![]() |
| Би бялуунд нэг их дуртай биш гэхдээ иднээ иднэ... |
![]() |
| Уран барималч Өлзийбаяр, түүний хүү Одхүү нарын үзэсгэлэнгээс... Энэ баримал хүмүүст маш их таалагдаж байна лээ... |
![]() |
| Энэ их хөөрхөөн. "Шөлний хонь" гэдэг нэртэй. Тулгар биетэй, хэзээ мөдгүй төрөх "тогооны хүн"-дээ шөлний юм гаргах гэж буй гэрийн эзэн... Манай нутгийн хэн гуайн хэн авгай шууд л нүдэнд буусан даа... |
![]() |
| Аймшигтай ч юм шиг... Амьд юм шиг болохоор жаахан эвгүй... |
![]() |
| Шүр сувд, чимэг зүүлтийн худалдаа. Гэхдээ аваагүй ээ, би угаас гартаа элдэв бугуйвч зүүдэггүй. Бүдүүн гартай надад зохидоггүймаа. |
![]() |
| Энэ юу гэж бодож байна та нар??? Хөөстэй ваннд хэвтэхээр бэлтгэж буй байдал... Намайг орохыг хүлээж байгаа банн шүүдээ хэхэ |
![]() |
| Хоол хош.... Шарсан хуурсан хоолонд хэтэрхий дуртайгаа мэддэг ч буцахгүй санаатай 5 мянга байлуу даа 13-р хороололд түргэн хоолны газар аргагүй орох болоод захиалсын. |
![]() |
| Манай гэрийхэн ер нь Милая-ын тортыг л худалдан авдаг юм билээ. Жүр-Үрийнх дажгүй ч ах эгч хоёр яагаад ч юм Милая авдаг |
![]() |
| Энэ бол цүнх... Эмэгтэй хүний цүнхэн дээр байгаа энэ бичээсийн Mongol And U.. Uls гэж уншаад байгаа. Ямар утгатай хаана хийснийг мэдэхгүй... Бранд л юм шиг билээ |
![]() |
| Энэнээс уусаан уусан. Юм ярилгүй дуугай уугаад суухаар согтохгүй шогтохгүй эвшээхээс цаашгүй хэхэ... |
![]() |
| За энэ бол би бөгөөд миний өвдөгнөөс доошхи хэсэг.. Бандгараа бандгар яадын тэ??? |
![]() |
| Энэ бол яг өнөөдөр шамарга орж байхад дарсан зураг. Цас, шамарга холилдон хүчтэй шуурах завсраар алхсан бөлгөө Зарим үед цав цагаан болтол шуурч байсан ч би тэр үед гадаа байгаагүй л дээ... |
![]() |
| Ийм сайхан цэцэг эгч бэлгэнд авсан ч харамсалтай нь "хорчийцон" Цонхны тавцан дээр нар тусах газар тавьж усалж байсан ч яагаад ч юм хорчигоод хатаад... |
![]() |
| Ажлын хажуугийн цайны газар би хааяа ордог. Тэндэхийн хоол амт сайн, порц их, үнэ ч боломжийн... Энэ хоол цай мантуу нийлээд 5 мянга хэд болсон байхаа |
![]() |
| Сүүлийн үед хаана ч пиво уухаар орсон заавал Kaltenberg байна уу гэдэг болсон. Амт нь надад таалагдаад байгаа. "Утсан" пиво хэхэ |



















Сайхан л үйл явдлууд өнгөрсөн байна. Гэхдээ минийхийг гүйцэхгүй нь дээ найз минь хэ хэ хэ
ReplyDeleteАмжилт....