Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаас блогоо ойрд хөтлөсөнгүй. Тэхээр миний эрүүл мэнд яачаад байна гэхээр агаарын бохирдолтой л холбоотойм шиг байна. Үндсэндээ он гарснаас хойш тувтан ханиадтай явлаа. Эхний ханиад овоо дарагдаж, зөвхөн хуурай ханиах л үлдсэн байтал дахиад айхтар ханиад эхэлж, тэрийгээ дарж амжилгүй дахиад шинээр эхэлж байгаа юмаа.
![]() |
| Энэ бол цаг зуурын л зүйл.... |
Бодоод байхад ангина хөдлөөд хэвтрийн дэглэм бариагүйгээс сэдрээд байна гэж би өөрөө таагаад байна.
Гаднаас харахад ноцтой зүйлгүй ч өөрт бол илэрхий мэдэгдээд ядраад, юунд ч дур хүсэл төрөхгүй цаанаа л нэг унжгар, өөрийгөө албадсан байдлаар яваад байсым.
Юм хийх хүсэлгүй байхад ч хийх ёстой залхуурч болохгүй гэж албадаж хөл дээрээ "түлхэж" босгоод энд тэнд гүйсээр эцэст нь яах ч аргагүй "нурлаа"
Feeling just so BAD байхаар эцсийн дүнд нь тийм үлбэгэр үхээнц, юунд ч дур хүрдэхгүй ядруу яваад байж гэдгийг ойлгоод дотор хүнээ чагнаагүй, хүндэтгэж сонсоогүй өөрийгөө л буруутгахаас.
Дээр нь амт мэдрэлгүй хоёр сар гаран болж байна уу даа. Идээд байгаа ч сүрхий таашааж, олзуурхаж, өлсөж үхэх гэж шунан идсэн амтанд нь дурласан юм алгаа. Эрхбиш амттай шүү гэдэг рефлексээрээ л идээд яваад байсан байх нь.
Маргаашаас эмчид үзүүлж бодит оношоо тогтоолгохоор болж байна. Ээ хөөрхий эмнэлэгт үзүүлэхгүй гэж мөн ч их бултаж гүйсэн юмсандаа.
Эрүүл мэндийн асуудлаас болоод бусад бүх юманд урам ууцан дундуураа тас хугарааский. Дээр нь хамтран ажиллагсад санаанд хүрэхгүй байна л даа гэхдээ энэ бол асуудал биш. Өөрсдөө баахан юм хийе, хамтрая гээд завгүй байгаагаа өчнөөн хэлж тайлбарласан ч ганц чи байхгүй бол явахгүй нь бүтэхгүй нь гэсэн юм ярьчихаад хувааж авсан ажлаа үнэндээ надаас бусад нь хийгээгүй урдынхаараа бахь байдгаараа байхаар урам ууц хавиараа нуга нуга дарагдаж байна шүү хэхэ.
Аа бас ажил ихтэйгээс болж тусалж чадахгүй гэсний төлөө олон хүн надад уурлах шиг боллоо. Гомдох ч шиг боллоо, янз бүрийн үг хэлчих гээд хэлээ хазаад байгааг нь би харлаа. Нэгэнт миний буруу биш хэдий хүртэл тэдэнд өөрийн зүгээс чадлаараа туслахав, өөрсдөө хийх зүйлсээ бүтээх нь тэдний хэрэг.
Хамтрах хүмүүсээ буруу сонгоод ямрыг нь мэддэг ч хашрахгүй дахин хамтраад ахиад л итгэлээ алдаад байна уу гэж хааяадаа бодож нтр. Гэхдээ үүнд би санаа зовохгүй байна, ямартай ч эрүүл байвал надад хийх юм зөндөө, эрч хүч ориглоод ирвэл чадахгүй юмгүй гэж өөрийгөө онгироогоод л улаан коммунист царай гаргаад явж байгаа.

Хаа сайгүй ханиад. Эрүүл байвал 1000 лан. амжилт
ReplyDelete