Skip to main content

Posts

Хоёр эмэгтэй....

Хаврыг бүүдгэр тэнгэртэй өдөр... Элдвийн л юм бодох, тэр бүрийг бичихээс залхуураад л байх юм. Хэд хоногийн өмнө уулзалтанд очлоо л доо. Ер нь сүүлийн үед тиймэрхүү уулзалт ярилцлага янз бүрийн олон нийтийн арга хэмжээнд оролцож тархи оюунаа сэргээх дуртай болоод байгаам. Энд бичих гэж байгаа уулзалтанд бол хоёр бүсгүй оролцсон. Хоёулаа үлгэр жишээ болох, залуу хүмүүст биеэр дуурайл болох хүмүүс. Нэг нь Монголдоо томоохонд ордог группын эзэн, гэхдээ нөхөр нь захирал юм байна лээ л дээ. Өөрөө ТУЗ-ын ч дарга юм уу даа. Эзэмшил болон хөрөнгө оруулалттай компаниудад нь Хаан банк, Кемпенский зочид буудал, Улаанбаатар гурил, Эйрлинк, Говь, Жуулчин гэх мэт зөндөө том компаниуд байгаа KFC, Нагоми япон хоол, Мираж ресторан ажилуулдаг гэхээр ямар группын тэргүүн хатагтай гэдэг нь ойлгогдож байгаа биз?  Нөгөө нэг бүсгүй нь бол АНУ-ын иргэн, эндэхийн корпусын захирал. Нэг мужийн их сургуулийн дэд ерөнхийлөгч байсан эмэгтэй. За тэгээд энэ хоёр бүсгүй өөр өөрийн амьд...

Тоймловол

Хоног өдөр өнгөрсөөр тэмдэглэл ер бичсэнгүй ээ гэж... Гадуур баахан ажилтай гүйж харайж, сургалтанд сууж, лекц сонсож, хэлэлцүүлэгт орж, бас болоогүй баахан төсөл бичиж, тарааж хариугаа хүлээх хоорондоо дахиад л бас бус ажлын төлөвлөгөө төсөл бичиж гүйсээр өнөөг хүрэв. Нарны домог бүжгэн жүжиг үзлээ. Дэглэлт энэ тэр бол сайхаан сайхан, ардын домог, цамын бүжиг нтрээс сэдэвлэсэн бас заримдаа бага зэрэг фанни ккккк. Чөтгөрийн бүжиг нтрийг хараад Мортал Комбат санагдсан гээд боддоо хаха. Харин найр наадам, бөхийн барилдаан гэх мэт цоглог хэсэг нь ёстой сэтгэл хөвсөлзүүлж байлаа. Миний ард түмэн яасан ч сайхан эрч хүчтэй цоглог, баатарлаг, эрхэмсэг ард түмэн юм бэ юунд ч энэ бүхэн нь илэрдийм байна гээд бахархаж суув. Гэрт баахан шинэ номнууд ирсэн ч тухалж сууж унших цаг гарахгүй байнаа. Өчигдөрхөн Соёлын Гавъяат болсон Ц.Хулан эгчтэй тааралдаж баяр хүргэн хамт зургаа авхуулж ихэд сэтгэл догдлов. Миний хүндэлдэг яруу найрагч, гавъяат болсон өдөр нь ажлаар явж байгаад тааралдса...

Халуун тариа хийгээд Монголын Их Хатад

Сонин сайхан байгаа ч бичихгүй нь залхуу болсны шинж юм уу даа.  Улаан биш халуун тарианы хүүхэн болсон гурав хоног. Кальцийн Хлоридыг манайхан халуун тариа гээд байдаг даа тэрийг хийлгэж байж арай дээрдэв. Ханиад эдгэхгүй байсныг харшлын гаралтай гэж эмч оншлоод эмчилгээ бичиж өгсөн нь энэ. Үнэндээ тариа хийлгээд шууд л намжсан хоолой сэрвэгнэж ханиалгах, найтаалгаж нус нулимс цутгах нь.  Демедрол, бас өөр нэг тариатай хольж судсаар шахуулаад хэд хоног унтлаа. Яагаад ч өөрийгөө хянаж чадахгүй унаад унтаад байв. Одоо нэг үеэ бодвол сайжирч байна. Бодож явсаар байгаад "Монголын Их Хатад" бүжгэн жүжиг үзлээ. Супер л гэж бодлоо. Хувцас, дэглэлт, бүжигчид гээд бүгд мундаг бахархмаар байлаа. Ганц гологдсон юм нь тайз болон гэрэлтүүлэг.  Засалт муу энэ тэр байгаагүй ээ харин тайз тоног төхөөрөмж техник нь энэ уран бүтээлд дэндүү хөгшдөж байлаа л даа. Гэрлийг л гэхэд гараар хөдөлгөж тусгах, утаагаа бас нэг хүн сахиж суугаад чиглүүлж үлээлгэх, хулдаас нь ...

Яагаад алга болчихов гэвэл....

Эрүүл мэндийн болон бусад шалтгаанаас блогоо ойрд хөтлөсөнгүй. Тэхээр миний эрүүл мэнд яачаад байна гэхээр агаарын бохирдолтой л холбоотойм шиг байна. Үндсэндээ он гарснаас хойш тувтан ханиадтай явлаа. Эхний ханиад овоо дарагдаж, зөвхөн хуурай ханиах л үлдсэн байтал дахиад айхтар ханиад эхэлж, тэрийгээ дарж амжилгүй дахиад шинээр эхэлж байгаа юмаа. Энэ бол цаг зуурын л зүйл.... Бодоод байхад ангина хөдлөөд хэвтрийн дэглэм бариагүйгээс сэдрээд байна гэж би өөрөө таагаад байна. Гаднаас харахад ноцтой зүйлгүй ч өөрт бол илэрхий мэдэгдээд ядраад, юунд ч дур хүсэл төрөхгүй цаанаа л нэг унжгар, өөрийгөө албадсан байдлаар яваад байсым.  Юм хийх хүсэлгүй байхад ч хийх ёстой залхуурч болохгүй гэж албадаж хөл дээрээ "түлхэж" босгоод энд тэнд гүйсээр эцэст нь яах ч аргагүй "нурлаа" Feeling just so BAD байхаар эцсийн дүнд нь тийм үлбэгэр үхээнц, юунд ч дур хүрдэхгүй ядруу яваад байж гэдгийг ойлгоод дотор хүнээ чагнаагүй, хүндэтгэж сонсоогүй өөрийгөө л б...

Шинийн 3

Сар шинэдээ сайхан шинэлж байцгаана уу?  Энэ жилийн сар шинийн баяр сайхан боллоо. Их эрт болж байгаа болоод ч тэрүү аль хэдийн 3, 4 сар болсон юм шиг санагдаад байхым. За тэгээд ирсэн айлчин гийчдэд хоол унд бэлдсэн шиг, аяга таваг угаасаар гар үрчийсэн шиг л байх шивдээ. Манайхаар урд жилүүдийнхийг бодвол хүн амьтан нилээн орж ирэх бололтой. Арга ч үгүй юмдаа манай аав ээж хоёр маань настай улс юм чинь. Айлаар харин орсонгүй, цай уугаарай очоорой гэсэн айлууд мэр сэр байгаа ч ажлын зав зайгаар аав ээжийгээ дагаад очиж амжих нь уу үгүй юу мэдэхгүй байнадаа. Сар шиний зургуудаас... Айраг уух ардын цуваа тасрахгүй ээ гэж... Манай гэрийн "гол дүр" Дээд уруулдаа хүргэмгүй, дэргэдэх хүндээ өгөмгүй... Золгуутаар яваа бичкээн хүү Энэ ч бас золгуут хийсээн ккк

Хулхидуулав уу эсвэл хардав уу????

За тэгэхээр надад нэг 5000 төгрөг байнаа. Би болохоор хуурамч гэж бодоод, хүмүүс хэн хуурамч гэж хэлсэн юм гээд байгаа. Нэг газар тооцоогоо хийх болтол хамт суусан хүүхэн маань 5000 төгрөгтэй би нь 20000 төгрөгтэй байж таараад тэр 5 мянгыг би авч бүхэл 20 мянгатаар тооцоо хийсийн. Тэрийгээ санах гэж дараа нь бөөн юм болсоон. Нөгөө газар л надад хулхи мөнгө өгчихөж гэж түмэн янзаар удтал бодож арай гэж хамт суусан охин өгснийг санаж байгаан. За тэр яах вэ яагаад хуурамч гэж бодсон бэ гэвэл. Өнгө нь нэг л бүдэгдүү цайвардуу байхыг хальт хараад шинэ болохоор тийм байна л гэж бодлоо. Дараа нь юм авах гээд түрийвчнээсээ гаргаад л нэг л биш санагдаад. Нимгэн бас тачигнаж дуугардаг. Нууцлал нтр нь бол зүгээр шиг байгаан. Тэгээд 1994 оных гэхээр ийм байдымуу гээд бүр гайхаад. Гэхдээ л хуурамч нь мөн бол гүйлгээ хийвэл өөрөө баригдаж, хаанаас авснаа тоочиж эрүүгийн хэрэг үүсгүүлдэг гэхээр бас төвөг санагдаад байгааа юмаа. Нөгөө охиноо чирж очно, тэрийг бас шалгана гэхээр. Тэр охин бо...

Утаатай Улаанбаатараас

Цагаан сар болох гээд бужигнаад байгаа бололтой. Гэтэл манайхан дөнгөж өчигдөр л ёлкаа хураалаашдээ ккккк. Цонхоор харсан хүмүүс ажилгүй арчаагүйг гайхсан уу эсвэл ингэж удаан ёлкдаж байгаад атаархсан уу мэдэхгүй ккк. Гацуур зассан хүн нь гадагш яваад аруун хоног болоод ирээд хураасан бөлгөө, за тэрнээс илүү цагаан сар болох гэж байгаа нь хураах шалтгаан болсон байх л даа.  Энэ Улаанбаатарын Утаанбаатарыг ээ... Миний нүд айхтар улаан байна гэнэ. Өөрөө мэдэхгүй ээж, эгч хоёр хэлэхээр л мэдлээ. Уг нь сүүлийн үед РС балбаж суухаас хөндийрөөд гадуур гүйж, дэлгүүр хоршоо зах зээлээр тэнэсэн шиг нүд амраад сайхан байгаа гэтэл юу вэ... Утаанаас болдог шиг байна. Агаарын бохирдол чинь нүдийг улайлгадаг уу хүмүүсээ??? Цаана чинь цагаан сар болох гээд гэр ахуйн бараа, боов шоовны дэлгүүр пиг ээ пиг. Цагаан сарын хормогонд энгийн хэрэглээ хүртэл чирэгдэж байна. Ухаан нь цагаан сард зориулалгүй 1 кг чихэр авчих гэсэн худалдагчид нь гайхаж ч байх шиг. Одоо хүмүүс арав хорь гуч дөчи...