Цагаан сар болох гээд бужигнаад байгаа бололтой. Гэтэл манайхан дөнгөж өчигдөр л ёлкаа хураалаашдээ ккккк. Цонхоор харсан хүмүүс ажилгүй арчаагүйг гайхсан уу эсвэл ингэж удаан ёлкдаж байгаад атаархсан уу мэдэхгүй ккк.
Гацуур зассан хүн нь гадагш яваад аруун хоног болоод ирээд хураасан бөлгөө, за тэрнээс илүү цагаан сар болох гэж байгаа нь хураах шалтгаан болсон байх л даа.
Энэ Улаанбаатарын Утаанбаатарыг ээ... Миний нүд айхтар улаан байна гэнэ. Өөрөө мэдэхгүй ээж, эгч хоёр хэлэхээр л мэдлээ. Уг нь сүүлийн үед РС балбаж суухаас хөндийрөөд гадуур гүйж, дэлгүүр хоршоо зах зээлээр тэнэсэн шиг нүд амраад сайхан байгаа гэтэл юу вэ... Утаанаас болдог шиг байна. Агаарын бохирдол чинь нүдийг улайлгадаг уу хүмүүсээ???
Цаана чинь цагаан сар болох гээд гэр ахуйн бараа, боов шоовны дэлгүүр пиг ээ пиг. Цагаан сарын хормогонд энгийн хэрэглээ хүртэл чирэгдэж байна. Ухаан нь цагаан сард зориулалгүй 1 кг чихэр авчих гэсэн худалдагчид нь гайхаж ч байх шиг. Одоо хүмүүс арав хорь гуч дөчин хэлээр авч байхад грамм, хэлээр авна гэвэл бараг төвөг цаашаа, зарахгүй гэх байх шүү ккк.
За тэгээд доодох зургуудаа тус тусад нь биш энд бичээд тайлбарлаад өгье аниа нь.
Маша и Медведь: Ээжийн сүүлд авч өгсөн бэлэг хэхэ. Ажил дээрээ аваачих гэсэн хайрлаад далд хийцээн. Гадаад дотоод явбал аваад явна гэжуга. Гэрийнхээ бүх охидод өнгө өнгийн ийм алчуур авч өгсөн. Ээж маань хөл муутай, гадуур дураараа орж гарч чаддаггүй дээр нь манай байр лифтгүй, гадуур хальтиргаатай болохоор гэрээс бараг гарахгүй байгаам. Зурагтаар юм хум хараад их л хорхой нь хүрдэг шиг байгаан. Тэгээд ТВ шопоор рекламдаад байдаг зүйлсийг авах гэж хэрэг болгон хумс хуруу, нүүр амаа будаж байгаад л аавыг дагуулаад гарч яваад авчирсан бэлэг нь энэ. Гоё байгаа биз? Тэгээд хайр хүрээд бэлгийг нь "жоорондоо" хийцийм ккк.
Пүнпүнпүн: Нэрийн хуудас хийлгэх гэж эх бэлтгэлийн газар очтол нэг хөөрхөн бацаан намайг онилж "буудаад" болдоггүй. Чухам яагаад олон хүн дундаас онцлоод намайг нь бай болгож хараад буудаад бүр давшиж ирээд гуянд буугаа тулгаж байгаад буудаж, давраад "гардан байлдаан" хийж хормоноос чангааж, хариуд нь зөөлөн шилдүүлж, чихдүүлснийхээ хариуд өшиглөх гэж оролдсныг мэдэхгүй ямартай ч хөөрхөн санагдлаа гэж. Хүүхэд гэж зөн совинтой амьтан болохоор буруу хараад зогсож байхад харчихаад энэ хүн надтай тоглох эрхийн мангар, "том болж чаддаггүй бацаан" юм байна гэж зөнгөөрөө мэдсэн юм уу ккк. Жигтэйхэн хөөрхөн хүү байна лээ, хүүхэдтэй болвол нэг ийм дайсны цэрэгтэй л болохсон гэж боддын ккк.
Улаан, цэнхэр: Урд нь оруулж байлуу яалаа? Энэ би байгаам ккк. Коктэйль уусан шигээ манарч суухдаа дарцан байгаамаа. Өөр тайлбар алга, тайлбар биш хүсэл байнаа. Улаан, хар, гээд өнгө өнгийн атлас шиг гялалзсан даашинзтай болохыг бодоод байна. Надад номин ногоон даашиз байгаа, хар уг нь байгаа гэхдээ салангид л даа..
Гар утсан дээрхи зургуудаа үзэж байгаад энэ гурвыг оруулав...
![]() |
| Сахилгагүй Маша... Энэ их л гоё кину бололтойм билээдээ... |
![]() |
| Хөвөнтэй өмдтэй... дүрсгүй дэлдаакын чихнээс гардан байлдааны үед овоо хэд зулгаасаан ваахахахаха |
![]() |
| Бацаантай байлддаг аниа даа ваахахахахахахахаха ккк. |



Comments
Post a Comment