Skip to main content

Posts

New Year's Eve

Блогоор минь айлчилдаг нийт уншигчиддаа улиран өнгөрч буй онд цуг байсанд талархаж, ирж буй шинэ онд амжилт бүтээлээ хуваалцаж байхыг хүсэн ерөөе! Ирэх онд юу хийхээ одооноос төлөвлөж байгаа. 1. Залхуу зангаа багасгана даа. Шинээр ажилд орох гэж байгаа хир нь жаахан залхуураад хойш суугаад байх бололтой энэ зантайгаа тэмцэж шинэ ажилдаа урам зоригтой зүтгээд үзнээ. 2. Англи хэлээ сайжруулна гэж бодоод байгаа. Болоод байна гэж боддог ч тиймгүй бас үнэндээ англи хэлээ сайжруулах гэж зүтгэхгүй байгаа нь гадагш явж сурах тэмүүлэл байхгүй байна гэсэн үг гэж мэдээд байгаа ч залхуурдагтайгаа жаахан жоохон тэмцнээ хэхэ. 3. Жингээ хасна. Энэ бол цэвэр надаас өөрөөс минь шалтгаалах зүйл тул жингээ хасах гэж урдынх шигээ өөртөө зорилго тавиад хичээвэл болчино л доо. Цагтаа би нь 55 кг жинтэй яаж ч таргалсан 60-с хэтэрдэггүй байлаашдээ. Тиймээс энэ жилдээ ядаж 68 болтлоо хасна л гэцэн байгаадаа. За ингээд гурван том зорилт тавьчихлаа. Яваандаа болноо гэчихсэн суудаг санаа ...

Итгэл...

Бага зэрэг гунигтай пост хийх гээд байна. Баяр болж байхад... гэвч гунигтай бодол төрөөд байх юм. Миний үеийнхэн, надаас залуу хүмүүс цэл залуугаараа янз бүрийн хүнд өвчнөөр өвдөж байгаа тухай, энэ нь агаарын бохирдол, идэж буй хоол хүнсний чанартай шууд холбоотой тухай, цаашилбал энэ бүхэн нь шийдэж болох асуудал, төрийн бодлого дутагдснаас үүдэлтэй гэх мэтийн зүйлсийг уншаад гунигтай санагдлаа. Уг нь би өөрийн үеийхнээ хамгийн аз жаргалтай Монголчууд гэж боддог байлаа. Дээхэн үеийн тухай янз бүрийн уран зохиолын ном уншаад өвөг дээдэс маань яасан ч хэцүү амьдардаг байсан юм бэ дээ гэж өрөвддөг байлаа. Зохиолч Н.Банзрагч гуайн өртөө замын тухай номноос дээр үеийнхэн манж, хятадын дарлалд хэрхэн дарлагдаж байсныг, манжийн дарлалаас гараад улс гүрнийхээ амьдралыг сайхан болгох гэж хэрхэн тэмцэж байсныг унших тусам өрөвддөг байсан юмаа. Гучин хэдэн оны хэлмэгдүүлэлтийн тухай уншаад бас өрөвдөнө, хэлмэгдүүлэлт арилаад нэгдэл нийгэм байгуулах гэж хамтрал коммунд ардуудыг албан хүч...

Сонин сайхан

Оны сүүлчийг балиар ханиадтай тэмцэж өнгөрүүлж байнаа. Тэмцэх ч юу байхав ханиадандаа дарлуулсан шигээ ганц нэг эм уусан шигээ. Эм нь нөлөөлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Сая нэг сэтгүүл уншлаа тэндээс бидний ярьдаг хамрын ханиад хоолойн элдэв үрвслийг ерөнхийдөө нянгийн ба вирусын гаралтай гэж хоёр хуваадаг гэж ойлголоо л доо. Аскобрины хүчил, төрөл бүрийн витаминууд нь ханиаднаас урдчилан сэргийлэх ямар ч ач холбогдолгүй гэж байна шүү. За тэгээд нянгаар үүсгэгдсэн бол антиботикийг харин вирусээр өвчилсөн бол шинж тэмдэгийн эсрэг эмчилгээ хийдэг гэсэн байна. Тэгэхээр бид бие биенээсээ ханиадны халдвар авна гэдэг чинь вирус дамжсан гэсэн үг, тэрийгээ мэдэхгүй янз бүрийн антибиотик уугаад байгаа нь ханиаданд нөлөөлдөггүй тэрийг л бид эмэнд дарагдахгүй ханиад байна гээд байгаа хэрэг байхнээ.  Нянгаар үүснэ гэдэг нь биед нянгийн халдвар орсноор дотроосоо өвдөөд байна гэж би ойлголоо л доо. Тэр шинж тэмдгийн эсрэг эмчилгээ юу болохыг мэдсэнгүй, бодвол шинжилгээ авч ямар төрлийн в...

Пост

Гэртээ ч суусан гадуур шинэ жилээр ч хэссэн нэг тийм өдрүүд.  Дархан-Уул явах байсан ч амжсангүй. Урд жилүүдэд жил бүр Дарханд очиж баярладаг, очоод тэндээ дандаа азтан болж суглаанаас юм хождог байлаа л даа. Энэ жил хүчилсэнгүй дээр нь хамт явах ёстой найз маань йланлабоөрбгойаад хариу өгөөгүй тул гэртээ сайхан унтаад өнгөрүүллээ хэхэ. Дараа нь найзаасаа яасныг нь асуутал Дархан яваад ирлээ гэхээр нь хүүе хамт явку яасан яагаад хариу өгөөгүй вэ гэтэл бантаж ирснээ "Би чиний зурвасыг аваагүй, чи над руу юу ч бичээгүй гэв. Гайхаад бичсэн шдэ очоогүй юу миний утсанд одоо ч байна үзэх үү гэтэл аан миний утсыг нөгөө ХЭН авцан байсан гэв, тэгснээ би утсаа хаацан байсан байх гэв" Тэгтэл Дарханаас ирсэн хүн найзыг маань тэнд очоогүй гэхээр нэг юм болж дээ л гэж санаад дотроо найздаа жаахан хар төрөөд надаас зай барих нэг шалтгаан байсым байх даа гэсэн шүү юм бодож байтал бас өөр нэг хүнтэй ярилцаж байхад санамсаргүй "нүд чих дэлссэн нь"... "Хоёр хүн над р...

Баярлалаа 2013 он минь :)

Амьдралын минь хамгийн сайхан жилүүдийн нэг удахгүй шинэ онд байраа тавьж өгөх гэж байна... Энд тэндгүй шинэ оноо угтаж, хуучин оноо үдэх ёслолын ажиллагаа болж байхад би яаж дутахав. Оны онцлох үйл явдлуудаа бичье хө. Ерөнхий дүн нуруу: Маш сайхан жил байв. Амар амгалан өнгөрлөө. Айхтар өвдөх өвчин, шаналах зовиур, сэтгэл зовоосон зүйлгүй ар гэрийхэн минь эрүүл энх, сэтгэл өндөр сайхан өнгрүүллээ. Баярлалаа 2013.  Амжилт: Цагийг зүгээр өнгөрөөх хүсэлгүй, зүгээр сууж чаддаггүй хүн чинь 2 ч хөтөлбөрт материалаа өгөөд тэнцэж, янз бүрийн хөтөлбөрт хамрагдаж, төрөл бүрийн сургалтанд суусан нь тархи толгойг минь сайхан цэнэглэж өглөө. Энэ жил сурч мэдсэн зүйл маань намайг амжилтанд хөтөлнө гэдэгт итгэж байгаа. Аялал: Блог дээрээ бичиж байсан даа. Хамрын хийд рүү хийсэн аялал маань оны онцлох аялалаар тэмдэглэгдэнэ. Өөр бусад газарт явах боломж байсан ч яагаад ч юм хүчлээгүй болно. Хамрын хийд рүү явах шалтгаан надад байгаагүй, сурснаараа ямар нэг шалтаг тоочоод үлдч...

Сонордуулга

Алив алив... доргицгоо найзуудаа... Үүе л дээ үүе л дээ байна уу? байна уу? алло? халло? байна уу та нар? Хааччихваа? Шинэ жил болох гэж байхад та нар чинь хааччихваа? Зарим нэг нь үүд хаалгаа дангинатал түгжээд дотроо наргиж цэнгээд байгаамуу нааг оруулахгүй байна. Зарим нь үүдээ дэлгээтэй чигээр нь хаяад алга болчихож, бараа сураггүй явчихаж. Шинэ жил хэсээд тасраад явцгаачихдаг юм уу? Тэгвэл яасан эрт шинэ жилээ эхэлж яасан удаан баярладаг юм та нар!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Яажугаам бэ дэ та нар чинь, юу болов? яав? Муланка, Bremen, Цццццииииитруууссссс, Улаанмалгайт, Гуталчин, Монгол бүсгүй.... Бүгд сураггүй, эсвэл сурагтай ч надаас нүүр бууруулсан юм даг уу? Худлаа гэвэл та нар миний блогийн хажуу листийг харчих. Хичнээн олон хүн сураг тасарсныг тоолчих. Дайны үе үү энэ чинь... ёоо больё бүр агсан тавилаа хэхэхэ. Тэмээчин маань л бичлэг оруулж нааг гийгүүлэх юм даа гэж... За энэ утааг дээ.. Хамар ам сэтэрлээ хоолой хорслоо нүд аргалаа, шөрмөс т...

Шинэ жилийг угтах зураг хөрөг

Шинэ жил дөхөөд л... Уур амьсгал ямархуу байгааг бичих гэтэл худлаа болоод байна. Утсан дээр байгаа зургуудаар сүүлийн өдрүүдээ багцлаад тоймловол нэг иймэрхүү дүр зураг гарч иржийна даа.  Ямар ч билээ слад. Гэхдээ тэр ногоон навчны ихэнхийг нь үлдээсээн. Ажлаар явжийгаад л идсэн хоол. Хятад хоол. Хав халуунаар байсан болохоор их амттай байлаадаа. Өндөгний слат. Амт дажгүй. Нарийн махан хуурга. Амт нь бас гоё оо. Гэхдээ надад бол хурцдах шинжтэй байв. Гүрвүүл тэжээдийм уу гэцгээгээд хэхэ Урлагийн бүтээл. Улаан гэр арт галарэй. Бас тэр хошлонгоор хүрээлдэг нь ухаан шүү. Оролцсон шинэ жилийн урилга Хотын гудамжаар шинэ жилийн худалдаа эхэлсэн байгаа нь Хараад сэтгэл хөдлөөд л... Нэг л гоё санагдаад  байсан  Худалдаж аваад угаасан байгаа нь. Шинээр нь угаах гэж содтай савантай усанд үсийг нь дүрж сэгсрээд цэвэр усаар зайлаад хатаав. Хумсны илүүдэл мах авагчаа хуглаад шинийг авах гэж очо...