Skip to main content

Posts

:(

Миний бэлгэлсэн янаг цэцгийг  Мэдсээр байж чи авсангүй ээ.... новш гэж.... Хөөстэй усанд шумбахдаа хамраа чимхижийгаад аппппппппп гээд "живээд" тэгээд.... тэгээд дотроо боджийгаан "дэлхийн аварга болно, ингээд шумбаад байвал" Нүдээ харж болдог юм байна лээ штэ, бас чихээр ус орохоор хамрын тэнд явжийх ч шиг. Нэг муу ханиаданд ингэтлээ дарлуулж доройтох гэж. Feel really bad.... bad... last few days... Нэг application бөглөөд явуулмаарайна, өөрийнхөө төлөө биш шдэ нөгөө л хийдэг газар, хуучин ажлынхаа нэр дээр давхар... Тээд бодоод үзэхэд үнэхээр би энэ төслийг эхлүүлэх дуртай байна уу, хүсч байна уу гэхэд үгүй л байхгүй юу. Уул нь хийвэл зүгээрсэн, ядахнаа оролдоод сууж байхад хийгээгүйгээс дээрсэн гэж бодохоор.... Үнэндээ хийгээд... тэгээд тэр DC-т айлчлах надад тийм чухал гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу.... Гэвч уул нь хийгээд явуулчихвал ядахнаа нэр төдий юмдаа гэж бодохоор.... Ёстой чөөгий юм аа маргааш хугацаа нь дуусна, асуултууд нь...

Tuesday, January 01, 2013

Оны эхний өдөр шинэ хүн гэртээ ирсэн нь содон үйл явдал боллоо. Над шиг хамартай, эрүүтэй, уруултай, гэхдээ нүдэндээ давхраатай амьтан байнаа. Мөөмнөөсөө жижкэн алгын чинээ нүүртэй гэж байгаа. Одоо хараад удаагүй байхад цаанаа л өөр ид шидтэй бололтой харц булаагаад байгаа штэ хэхэ. Тэгэхээр оны эхний өдөр юм чинь энэ жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө гаргамаарсан уул нь. Гэтэл ямар ч төлөвлөгөө байдаггүй ээ. Дотроо бол бодсон зүйл байлаа, гэвч урд жил нь бодож байсан, мөрөөдөж байсан төлөвлөгөөнүүд маань хүссэн шиг бүтдэггүй байсан тул нарийвчилсан төлөвлөгөө гаргахгүйгээр шийдсэн. Хостой болно гэсэн нэг төлөвлөгөө байгаа. Тэр хэрэгжвэл гүй мөн олон хүн баярлаж, олон хүний санаа амарч, олон хүн элдэв юм шалгаахаа больж, олон бүсгүйн хар хорноос мултарч, зарим нэг хүнд саад болж цаг завыг нь үрэхгүй болох гэхчлэн олон зүйлийг өөрчлөх гээд байна.  Одоогоор хостой болох сураг алга, аа тийм оны сүүлийн өдөр нэг хүн танилцах санал тавьж, хүнээр дамжуулан намайг болзоонд у...

2012 оны сүүлчийн бичлэг

Блогоороо шагайлгүй бас хэд хоносон байна. Дорноговь явж оны сүүлийн долоо хоногийн эхний бас дунд талын өдрүүдийг замд өнгөрөөв бололтой хэхэ. Тэнд очиж үзээгүйгээ үзлээ, юу гэхээр өөрөө өөртөө гоо сайханч гэсэн зарчим баримталдаг ч буудал нь усаа хааснаас болж өглөө босоод хэдэн тийшээ арзайсан үсээ янзлах аргагүй тул үсчинд орлоо. Хүмүүстэй уулзах цаг дөхөөд байдаг, үсчин бүсгүй нь будилж давхиад миний үсийг тэнд үйлчлүүлж байсан хүүхдээр ороолгоод, нөгөөх нь буруу тийш нь эргүүлж бухимдсандаа өөрөө хайчыг нь булааж аваад үсээ ороож нтр хэхэ. Тэгж тэгж үсчин охин индүүгээр хуйх хуу татан алдаж байж үс ороож өгсөөн. Хөдөөнөөс ирээд гэрийнхэнтэйгээ элбэж баахан бууз хийгээд арай чамай дуусаад унтах гэтэл нэг л сонин болоод явсан. Гэнэт жихүүдэс төрж чичрээд бүр хамаг бие арзайгаад, хэдэн давхар хувцастай хир нь даараад болдоггүй, өөрийгөө бүтээлгээр ороож аваад эм ууж, сүү буцалгаж ууж чадлаараа арга хэмжээ авсан ч бүрэн зүгээр болоогүй одоо дэн дун л байна. Хатгаа шиг ха...

Надаар ийм сонинтой байлаа

Блогтоо бичлэг нэмэлгүй удаж уу энэ чинь. Залхуурсан байх нь тийм үү? Дархан явсан тухайгаа бичээгүй, даруухан нэгэнтэй муудалцаад байгаа тухайгаа бичээгүй... бичээгүй юм зөндөө. Бурхантын хөндийг зорих болсон шалтгаанаа алгасая. Өглөө гараад галт тэрэгний буудал орж хоёр хүнийг тосч аваад тэндээсээ Драгон орж такси хөлслөөд давхисаан. Очоод хүмүүстэй уулзаж, гайхаж, гайхуулж, ярилцаж, баярлаж, ууж идэж, тэмцээн уралдаан зохиож, шагнал бэлэг гардуулж зорьсон хэргээ бүтээж орой нь бөөнөөрөө нэг гэр бүлд очлоо. 20 гаран том хүн байсан, гараад караоке орж дуулж, ууж буцаж ирээд ярилцаж... Ёхххх хамгийн ядаргаатай хэсэг нь... Яагаад ханьтай болоогүйг, яагаад ганц бие явааг... яагаад хүүхэд төрүүлээгүйг мөн ч их шалгаалаа. Тайлбар хэлэх тусам гаргалаа олох гэж улам шалгааж, тайлбар хэлэх тусам учрыг нь олох гэж улам шалгаасан хүмүүсээс ялангуяа тэр гэрийн эзнээс үнэндээ залхсоон... Эцсийн эцэст тэр нөхөр гуай намайг хүнд хулхидуулсан гэж дүгнэсэн. Амьдралд янз бүрийн л ...

Another film of December

Winona Ryder-ийн нүд маш их юмыг хэлдэг. Нууцлаг, хүнлэг сэтгэл нэвт шингэсэн, бага зэргийн гэнэн томоогүй ч ихэмсэг тэгсэн хэрнээ хүний сэтгэлийг татах далд увидастай бүсгүй хүний харц түүнийх. 1990 онд бүтээгдсэн Mermaids киноны этгээд ээжтэй хонгор охины дүрээр нь танил болж байлаа. Арван хоёрдугаар сарын романтик киноны цуврал дунд түүний гол дүрийг нь бүтээсэн Little Women кино зайлшгүй орно.  Энэ киногоороо Канзас Ситийн кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, Академи Авардс, Чикагогийн кино наадам гэх мэтийн киноны томоохон наадмуудад мөн шилдэг эмэгтэй жүжигчний номниацид нэр дэвшсэн. Уг кино нь Америкийн зохиолч Louisa May Alcott -ын ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээгдсэн кинонуудын тав дахь нь бөгөөд хамгийн их амжилтанд хүрсэн нь гэж би хувьдаа боддог. Кинонд Америкийн иргэний дайнд сайн дураар явсан цэргийн ар гэр, ээжтэйгээ үлдсэн дөрвөн охины тухай гардаг. Гэртээ төрөл бүрийн драмын жүжиг тоглодог, урлагт дур сонирхолтой хөөр...

Муу хүний бичлэг

Өнөөдөр чинь нөгөө алдартай 21-ний өдөр тийм ээ? Манайх лав өчигдөр намайг сэрэхэд нэг боодол газ аваад тавьчихсан байсан. 21 гэхээс илүү эгч эмнэлэгт маамуулахаар явсан тул хоол цайгаар таслахгүй гээд л тэр. Маамуулахаа хүлээгээд хэвтэж байгаа, өвдөөгүй л байгаа гэсэн. Амарч аваг шинэ царай муутай хүнээ гаргахаас өмнө. Бүх юм нь хэвийн ямар ч асуудалгүй ОК хэрнээ цаанаа л царай нь цонхийгоод ирдийм байна штэ төрөх дөхөхөөрөө. Манай шинэ жил өчигдөр болсоон. Автобусанд суугаад Party-д очдог хүн гэж үнэхээр байдаг болов уу надаас өөр хэхэ. Такси угаас олдох янзгүй зам дээр гар өргөсөн өч төчнөөн хүн байсан, зам ч түгжрээтэй байсан болохоор ард түмний хайртай унаандаа гүйж орж суугаад хоцролгүй амжаад очсоон.  Очоод найздаа автобусаар ирлээ гээд гайхуулсан чинь би ч гэсэн автобусанд суугаад санжигнаад ирлээ гээд өөдөөс гайхуулаад байсан хүн чинь гараад намайг машиндаа суулгаж аваад давхисан гэхээр надаар тоглож байсан байх нь уу гээд одоо хардаад гэхгүй юу хэхэ. Урд өдөр...

Өмд, Дөрөө бас Тэрэг

Юунаас ч юм улбаалаад зарим нэг зүйлийн тухай бичмээр санагдлаа.  Оюутан ахуй цагтаа номын санд зузаан цэнхэр хавтастай ном бариад сууж байсан нь хамгийн сайхан цаг байжээ. Анх сурсан мэргэжлээ сольж дараагийн шат руу шилжих, одоогийн энэ мэргэжилдээ хайртай болох анхны алхам тэр үед тавигдаж байж. А.Тойнбийн "Түүх судлал" номыг олж аваад нээхэд өмнөтгөл бичсэн эрдэмтний ишлэл их таалагдсан, тэр нь "Хүн төрөлхтний түүх дорнодоос, ялангуяа монголчуудаас эхтэй учир нь тэнд төр байсан юм" гэсэн Г.Гегелийн үг. Сүүлд нь тэр номын редактор, өнөөх өмнөтгөлийг бичсэн эрдэмтэн нь миний багш болох хувьтай байсан нь бас сонин тохиолдол шүү.  Энд тэр номын тухай, монголчуудын төр, улсын тухай эсвэл багшийнхаа тухай бичих гээгүй л дээ. Зүгээр Монголчуудын бахархаж мэдэж явбал зохих ганц нэг юмны тухай л бичмээр санагдав.  Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан өч төчнөөн хувь нэмэр дундаас техникийн соёлд оруулсан хувь нэмрийн талаар уншиж байснаа дурсая. Мэдээгүй нэ...