Skip to main content

1 сарын 1-ны өдөр 2014 он

Оны эхний өдөр нэг иймэрхүү өнгөрлөө.
Унтаж сэрээд хэвтэж байтал гэрийхэн "Чамайг босохоор талбай орох гээд хүлээгээд байна" гэсэн тул "гялс, манс" босч нүүр амаа угаачихаад л гараад давхилаа.

Орцноос гараад үүдэнд байсан Lexus-ыг ахынхаа машинтай андуурч онгойлгохоор хаалгыг нь татсныг харвал энэ жил нилээн будлиу байх бололтой хэхэ.

Машинд суугаад явахаасаа эхлээд зураг дарсны заримыг оруулав. Явуут дундаа л сарнисан байсан ч хамаагүй дараад байлаа.



Үр зулзгаа тэвэрсэн хосууд хаа сайгүй...



Машины цонхоор...




Энэ модон дээр ард түмэн овоорч байна лээдээ...


Талбай руу ороход... Ард түмэн маань тэнд цугласан байв. Хийх юм, үзэж харах зүйл байсангүй ч үр зулзгаа
дагуулаад том жижиггүй очсон байлаа. Гадаа ч сайхан дулаахан байна лээ. Цас хайлж хавар шиг л...

Хүүхдээ тэвэрсэн эхчүүдэд амрах сандал маш ховор.
Талбайд хоёрхон сандал байсан дээр хоёуланд нь хүүхдээ тэвэрсэн ээжүүд...



Хүүхдээ тэвэрч унтуулангаа олон хүний цүнхийг "манаж" буй ээж...



Хүмүүсийн үзэж харж цаг нөхцөөсөн зүйл нь энэ гулгуурын талбай, дотор нь гулгаж байгаа хүмүүс


Улсынхаа төв талбайд энэ модтой зургаа авхуулах гэж л очиж байлаа 





Монголын үрс маш олон болох ажлыг ард түмэн маш сайн хийж байна.
Харин тэр маш олон үрсэд зориулсан үйлчилгээ хаа байгаа юм бол би лав олж харсангүй... 

Нэгэнт үзэж харах үзвэр, үйлчлүүлэх үйлчилгээ байхгүй тул талбайгаа нэг тойрчихоод баахан харж зогсож
байгаад буццгааж байлаа...



Хөөрхөн хөөрхөн амьтны үр, ангирын зулзагнууд Everywhere...



Ямартай ч дураар гүйж тоглох талбай байгаа нь их юм гэж сэтгэлээ тайтгаруулахаас...

Энэ одоо мод юм байхдаа, шөнө гэрэл асдаг байх гэж таав....



Гоё юм болчих юм биш байгаа... гэж горьдсон багачууд



Талбайг зорьсон ардын хөл татрахгүй ээ... Бидэнтэй зөрөөд үр зулзгаа тэврээд л очиж байна лээ




Явуут дундаа дарсан нь...

Сүүдэрт хүн амьтны нүднээс далд байдаг болохоор хайран санагддаг....



Хүний нүдэнд тэр бүр тусахгүй талд нь байдаг учраас эдгээр постерууд бол алдагдал....
Миний л бодол


Энэ самбарыг нэг их гоё болгоод жуулчид, залуус шинэ постер байрлах бүрт очиж
зураг авхуулдаг газар болчихвол ч....
Цэвэр менежментийн асуудал...

Энд ийм том дэлгэц байдаг болцон байна...

Амар тайван энх мэндийн ерөөлтэй... 



Машины цонхоор...
Зураг авхуулчихмаар газар бүрт хүүхдүүд зургаа авхуулж өөрөө өөрсддөө
үйлчилгээ үзүүлж байна лээ


Тамирчин хүмүүс хэдийд ч бэлтгэлээ хийнэ...
Гүйж яваа залуус, харваас тамирчин хүмүүс байна лээ



Улсын төв талбайн урд ийм л юм өлгөөтэй байна.



Сурталчилгаа. Наполеон Бонопарт....

Comments

  1. Гого зураг оруулсанд баярлалаа. ШИнэ оны мэнд. Хүүеээ нээх сайхан цэлмэг байх чинь? Утаа мутаа гайгүй болоо юу? Нөг мөсөн хүйтрэхээ байж байгаа юм болов уу?

    ReplyDelete
  2. энэ шинэ жилийн тортны реклам харин их таалагдлаа кк

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...