Skip to main content

Зах орсон өдөр

Шинэ он гараад 10 хонож байхад сураг тасарсан нөгөө MR чинь хэхэ.

Өнөөдөр Нарантуул орлоо. Анх хот орж ирээд удаагүй байхдаа Бөмбөгөр, Нарантуулаар их ордог юм хумаа цуглуулаад их л идэвхитэй үйлчлүүлэгч байсан санагдах юм. Гэтэл нэг мэдэхнээ тийш зүглэлгүй 5 жил болчихсон юм уу даа.

Багшийн дээдээс цааш 13 явах зам миний хувьд маш их дурсгалтай зам. Мөн ч олон хоног баярлаж, гомдож, бодолд дарагдаж бүр уйлж хүртэл алхсан зам. Утаанбаатартаа байсаар байтал тийш зүглэлгүй бас зөндөө л удчихаж. Автобусны цонхоор хальт харахад барилга байшин нэмэгдэж, өнгө төрх нь өөрчлөгдөөд би танихад хэцүү болжээ.

Хуучин дурсамжаа дурсах гэвч бүдгэрэн арилж, бас анхаарал өөр юманд төвлөрч байсан тул тэгсгээд л мартагнасан даа.

Нарантуул ч өөрчлөгдөж. Гэхдээ л яаж ор тас өөр болохов байнаа байна... Авсан бараагаа гартаа барьж олон хүний дунд чирж явах амаргүй байсан тул аль нэг лангуунд түр хадгалуулчихъя гэтэл нэг ч хүн зөвшөөрсөнгүй. Зай муутай, үгүй ээ үгүй. Цаашаа бол, өөр хүнээс асуу гэхчлэн өч төчнөөн тайлбар хэлж байна лээ.

Худалдагч нарыг хүн хашраасым уу өөр шалтгаантай байсан уу мэдэхгүй. Цуг явсан охин маань уурлаж адилхан Монгол хүмүүс байж яасан муухай юм гэсэн хэхэ. Тэгээд ер нь хүмүүсийн харьцаа багагүй хөндий, надад хамаагүй л бол болоо, би болж байвал л бусад нь хамаагүй гэхчлэн хувиа хичээсэн хандлагатай болоо юу даа.

Хүнд юм өргөх гээд дааж ядан явахад эрэгтэйчүүд дооглосон харцаар харж өнгөрөх юм уу эсвэл гар хоосон хир нь зам тавь гэчихээд хажуугаар өнгөрөөд явчих ч шиг. Харин хүүхнүүд бол элбэлцэх нь мэр сэр байгаа юм шиг санагдсан шүү.

Санаа дагаад ч тэрүү сүүлийн үед манай хүүхнүүд эрчүүдээсээ илүү хүн чанар гаргаж, хүнийг өмөөрч дуугардаг, чадаж байвал туслах гэдэг болсон ч юм шиг. Автобусанд хамт явсан охин бид хоёрыг хоёр халамцуу ах өдөж хоргоож байхад хэн ч хараагүй юм шиг байх үед ойрхон байсан эгч л зандарч хүүхдүүдийг зүгээр явуул яах гээд байгаа юм гэж хэлээд нөгөө хоёрт загнуулж байсан. Чамд ямар хамаатайн авгай минь гээд л архираад дайрчих юм билээ эрчүүд.

Уг нь хүн муулах гэж орж ирээгүймаа хэхэ. Өнөөдөр, за ер нь ойрын хэд хоног ес эхлэсэн хүйтэн нь мэдрэгдэж утаа ч нэмэгдэж үнэндээ өнөөдөр 2 ч удаа утаан дунд төөрлөөшдээ. Байшингийн булан тойроод байзаа би хаана байна хаашаа явжийна гээд ийш тийш харж эргэлдэж байж арай гэж зүгээ олоод явсан ч удалгүй нэг дэлгүүрийн нэг хаалгаар нь ороод нөгөө хаалгаар нь гарахдаа бас утаанд төөрч хаана байна гээд хэсэг зуур л мангуурлаа хаха. Орой болж утаа хамаг юмыг бүрхэж, гэрэлтүүлэг нтр өөр болдог юмуудаа.

Манайд нээрээ юмны үнэ тэнгэр газар шиг, ямар ч авалцалдаа байхгүй эрс тэс байхым. Гайгүй чанартай цүнх энд тэнд 50 мянга орчим байхад энгийн хэн ч тоохооргүй, барьж үзсээр байгаад хиртсэн хоцрогдсон загвартай гэмээр даашинз хажууханд нь 350 гэж ч байх шиг. Нэг газар 5 мянга байсан юм нөгөө газар 15 мянга гэж ч байх шиг. Ер нь тэгээд ямар ч зүйлс замбараагүй ямар нэг тооцоо судалгаагүйгээр зарж байгаа хүнийхээ үзэмжээр л үнэ нь тогтоогддог бололтой.

Миний хоолойдоо уудаг эм нэг газар 6 мянга гэж байсан нөгөө газар 8 тэгснээ Моносын эмийн сангуудаар 9 мянга байх. Яг адилхан байж яагаад ийм зөрүүтэй байгааг ойлгох юм алга хэхэ. Санаанд орсон зүйлүүдийнхээ зах зухаас цухуйлгавал нэг иймэрхүү пост бичигдэв.

Comments

  1. Хонгоруушка асуух юм байнаа? Мэссэнжэрт ороод ирээч хө.

    ReplyDelete
  2. Эмийг бөөний төвөөс ширхэгээр өгдөгөөс нь авбал хямд тусна. Энэ өвөл эмний зардал хэдэн зуун мянга болж бна мэдкү 
    Хаа сайгүй дуртай үнээ хэлдэг нь яг үнэн, тэгээд ашиглуулчихгүйн тулд газар бүрээр шагайж харьцуулж явах гэж үнэн төвөгтэй

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Яриа...

Хамт явсан урд хөршийн залуу бид 2-ын яриа МР: Хүүе тэр хараа ханзаар юу гээд бичсэн байна? Африкууд ер нь танай улстай их холбоотой байх юм. Урд нь Өмнөд Африк явахад асар том онгоц дүүрэн танай иргэд явж, яагаад виз авахад тийм их оочерттой байсныг ойлгож байсан, дараа нь Ганад очтол Ерөнхийлөгчийнхөө ордныг харуулаад "БНХАУ улсын бэлэг" гэж намайг ангайлгасан шүү. Энд ч ялгаа алга... ХЗ: Харин тиймээ наад бичиг чинь .................... компани гэсэн байна. Африкчуудад бол манай улс хамгийн баян улс, ази царайтай хүн бол хамгийн баян мөнгөтэй хүн болж харгаддаг. Чи бас Ази юм чинь чамайг хараад баян хятад хүн гэж бодож байгаа даа хи хи хи. МР: Кккк харин тийм. Энд ирэхээрээ би од болчихоод байдаг юм. Чи нээрээ энд ажиллаж амьдрахгүй юм уу, харин ч хурдан баяжихаар юм байна шдэ. Компанийн захирал, ажилтнууд нь англи хэлгүй юм шиг байсан. Онгоцонд намайг гуйж байж мэдүүлгээ бөглүүлсэн. Би хятад хэлтэй бол ч энд ажиллаад амьдраад үзчих байх шүү. Хүн болгон хүндлээд ажил бол х...

2019-2020 он

Хэдэн онд төрснөөс үл шалтгаалан би нь амьд шүү. 2019 онд аймшигтай завгүй байснаа хүмүүсийг хэлэхээр л мэдлээ. Хажуугаас харсан нэгэн чи чинь ямар айхтар завгүй байдаг хүн бэ гээд хэхэ. Сар сард шинэ юм барьж авсаар эхний сарын ажлаа дараа сард бараг мартсан байдлаар явж байсан байх нь. Ямар ч гэсэн фэйсбүүкийн сануулж байгааг харвал урд жил он гараад 5 хоног дээрээ галт тэргээр аялаад, цаашлаад 15 хоног дээрээ Дархан, Сэлэнгээр явж байсан байх нь. Тэгээд цаашаа санаж байгаагаар 2 сардаа Тайланд, 3 сардаа Америк, 4 сард Ойрхи Дорнод явж 5,6 сард бэлтгэж байж 7 сард нэг том ажлын ард гарсан, 7-8 сард Европ ирээд Өвөрхангай, 9, 11-12 сар бас өөр тийш гээд явж өгчээ.  Нийтдээ 10 хэдэн улсаар явсан гэсэн мэдээ миний хайрт Google Map явуулсан байна лээ. Эдгээр явалтууд өөр хоорондоо ихэнхи нь холбоо хамааралгүй өөр өөр байгууллага, өөр хамт олны өөр өөр зорилтын хүрээний ажил болохоор бие, ажлын арга барил, сэтгэлзүйн хувьд ихээхэн сорилт бэрхшээлтэй, унаж боссон байдлаар л өн...

Новфщ

Миний блогийн хажуугийн Pingbox-р нэг хүн л орж ирж чатладаг юм. Бурмаа, Дулмаа хэн хэн ч гэнэ вэ нэр өөртөө өгнө. Сайн байна уу та гээд орж ирнэ, сайн сайн байна уу гэхээр хариуд нь "За чи биштий ш*** вааахахахахахахахха" Өөрийгөө тэгж барьж өгчихөөд чи яагаад намайг таньчихваа гэхийг нь яана, хэхэ. Тэгээд ФБ-р бол мань хүн дэндүү сайхан ааштай. Дөнгөж сая орж ирээд иймэрхүү яриа болж байхым. "Сайхан залуучуудын ихэнхи нь монголд нүүрс 600 мянга гэж үнэн үү" гэнээ хэхэ. Одоо энийг юу гэж ойлгох уу? Сайхан залуучуудыг нүүрс болгоод байгаа юм байхдаа одоо хэхэ. Би согтуу байна уу, тэр гостуу байна уу учраа олсонгүй. Эрүүл согтуугаа ялгахаа байгаад удаж байна бид хоёр чинь. Өөрийгөө согтуу эрүүлээ мэдэхгүй байхад бас түүний эрүүл согтууг ялгаж сурах гэж бөөн лай нэмэгдээд гэхгүй юу ваахахахахах. Новщ гэж, гэнэт л энэ хараалыг өөд уруугүй урсгамаар санагдчих чинь. Зүвийн зүгээр сууж байгаад яагаадыг мэдэхгүй аймшигтай хүнд стресст орсон юм шиг мэдрэм...